2020 оны 9-р сарын 30
16 цаг 41 минут

ХҮН-ыг сонгуульд оролцуулах шийдвэрийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Орон нутгийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлсэн ч шүүхээс ХҮН-ыг сонгуульд оролцуулах Нийслэлийн СЕХ-ны шийдвэрийг түр түдгэлзүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн нэхэмжлэлтэй Нийслэлийн сонгуулийн хороонд холбогдох хэрэгт нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэдний өмгөөлөгчийг оролцуулан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч О.Бямбадэлгэр нь П.Наранбаяр тэргүүтэй Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар тогтоолыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг тус шүүх 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

Нийслэлийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан шаардлагыг хангаагүй намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь нэхэмжлэгч О.Бямбадэлгэр болон түүнтэй хамт Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхэд ноцтойгоор халдан зөрчиж байна гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг гаргаснаа нэхэмжлэгч дурдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны дарга гэх О.Бямбадэлгэрийн зүгээс Нийслэлийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар уг тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Учир нь Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооны даргыг сонгосон 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаанаар иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэж буй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хуульд заасны дагуу маргааны зүйл болоод буй тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн болно.

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Хөдөлмөрийн үндэсний нам болон хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж буй этгээдийн эрх зүйн байдал, иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрээр тодорхойлогдохоор байна.

Иргэний хэргийн шүүхэд үүссэн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Хөдөлмөрийн үндэсний намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тус улс төрийн намын орон нутгийн сонгуульд оролцох, уг намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль бус эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэсэн гэж үзсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.33Зочин   • 2020, 9 сарын 30. 22 цаг 58 минут

HUN CH GEH SHIG YAAG UMENDEE DANDAA TEJEEVER GUKUGNUUD SH DEE

31.165.231.3irgen   • 2020, 9 сарын 30. 22 цаг 07 минут

oorsdoo dotroo ardchilalgui erh medel bulaazaldsan ulsuud um baina shdee archaagui

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.