Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд Монгол Улсад айлчилна.
Тэрбээр төлөөлөгчдийн хамт 7-нд хүрэлцэн ирээд тэр өдрөө буцах юм.
Майк Помпео нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай их ойрын хүн. Д.Трамп нь эхнэртэйгээ хамт коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад ороод буй. Мөн түүний зөвлөх Хоуп Хикс мөн коронавирус туссан нь батлагдаад байгаа юм.
Харин Майк Помпеогийн Монголд хийх айлчлалын талаар ГХЯ-наас тодруулахад "Айлчлал цуцлагдаагүй. Одоогоор хэвээрээ байна" гэсэн хариулт өглөө.
Айлчлалаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид тус тус бараалхаж ярилцана. Уулзалтаар АНУ, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнөнө.
Б.Аз
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хог хор хийж хөршүүдийн эсрэг үзэл бодолтой гөлөгнүүдийг хөөргөж хатгах гэж ирж баыгаа
Хятадад дагаар орсон эрх баригчдыг нэг нэг шанаадах байх даа.
Hursh ornuudaa hundetgeed tsutsal
Коронагаас сэргийлэх зорилгоор урилгаа цуцлах нь зөв байх аа
Yasan tom baagii ve. Orosd ailchlaad, usa secretary g uriad. Bucket listee guitseeh geed baigam bishuu.