ТОЙМ: Намрын чуулган эхэлж, Хөдөлмөрийн Үндэсний нам дүүргийн сонгуульд оролцохоор болжээ

Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

                                         -УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ-

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган  2020.10.01 09:00 цагаас нээлтээ хийж эхэллээ. Намрын чуулган болж байгаатай  холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.

Д.Нямхүү:Батлагдсан 313 тохиолдлоос 307 хүн эдгэрч, ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж                                                                     байна

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "2020 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-н хүртэл хоёр хоногийн хугацаанд 1455 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 313, үүнээс 307 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д зургаан хүн эмчлүүлж байна. Дөрөв нь хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна. Энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс томуугийн вакцин хийх ажил улс орон даяар өрнөж байна. Томуугийн эсрэг вакциныг батламжтай, хоёр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч орц найрлага нь яг ижилхэн вакциныг хүлээж авсан. Тодруулбал, БНСУ-д, Бразил улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд байна. Хамгийн гол нь орц найрлага нь яг ижилхэн бөгөөд батламжтай вакцинууд бий. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан вакциныг оруулж ирсэн тул та бүхэн эргэлзэхгүй зүйлгүйгээр вакцинаа хийлгэх хэрэгтэй" хэмээн мэдээлэв.

      -Ажлын таван өдөр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох санал гаргав-

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулав.

Тэрбээр “Замын хөдөлгөөний ачаалал хичээл, сургууль эхэлсэн үеэс эрс нэмэгдсэн. Хотын авто замын ачааллын гол цэг нь Улаанбаатарын төв цэг байдаг. Авто замын сүлжээ дутагдалтай байна. Одоогоор 903 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа хэдий ч хүрэлцэхгүй байгаа. Ойрын хугацаанд 200-500 автобус ашиглалтаас гарна. Нийтийн тээврээ илүү хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Зогсоолын нэгдсэн системийн ажлыг төлөвлөөд гүйцэтгэл 90 хувьтай байна. Цаашид Улаанбаатар хотын авто замын үндсэн сүлжээг сайжруулах, хорооллын доторх гудамж замын уулзварыг нэмэх, тээврийн хэрэгслийн зогсоолыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, дугуйн замыг нэмэгдүүлэх гэсэн асуудлууд байна. Ойрын хугацаанд автозамын зогсоолын асуудлыг бүсчлэх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн ажлын цагийн уян зохицуулалтын ажил судалгааны шатанд явж байгаа. Энэ ажил хийгдвэл хөдөлгөөний цагийн давхцал буурна” гэсэн мэдээллийг өгчээ. 

                     Хүүхдээ дутуу төрүүлээд хогийн саванд хаясан эмэгтэйг олж тогтоожээ

Энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Ард кино театрын орчим байрлах "CIRCLE K" дэлгүүрт нэгэн эмэгтэй дутуу төрж, улмаар төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан аймшигтай хэрэг гарчээ. Тус компанийн ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байгаа бөгөөд түүнээс яг одоо мэдүүлэг авч байна. Харин хүүхдийн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа" гэлээ. 

          -Малчид, фермерүүдэд сүүний урамшуулал олгох журам баталлаа-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг батлав. Сүүний урамшууллыг татварын цахим төлбөрийн баримтын системийг түшиглэн 2020 оны 11, 12 дугаар сард олгож эхлэх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм. Ингэснээр өвлийн улиралд сүү нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэн, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл, боломж бий болно гэж тооцоолжээ. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1680 хүн ажиллаж байна. Энэ салбар жилдээ 470 мянга гаруй тонн сүү боловсруулах хүчин чадалтай ч 35 хувийг нь л ашигладаг. Энэ нь сүү бэлтгэл улирлын хамааралтай боловч нөгөө талаас бэлтгэн нийлүүлэх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэж болно. Өвлийн улиралд хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад 27 сая литр сүү шаардлагатай ч 16.8 сая литрийг л нийлүүлж байна.

Тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг банкуудаар олгож эхэлжээ

      УИХ-ын намрын чуулганы хоёр дахь өдөр чуулганы хуралдаанд Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл хийв. Тэрбээр намрын ургац хураалт болон өвөлтжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцуулав.

2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонн, төмс 46.2 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонноор илүү байхаар байна.

Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн тариаланчдад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг бүрэн шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн.

  ХҮН дүүргийн сонгуульд оролцох эрхээ авсан ч Нийслэлийн сонгуульд оролцох эрх нь                                                                  нээгдсэнгүй 

   УИХ-ын гишүүн Т.Доржханд Пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Тэрбээр Хөдөлмөрийн Үндэсний намд тулгарсан асуудлын талаар "Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчихоод байна. Өчигдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагааг цаашлаад бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Нэгхэн шийдвэрээр. Цаашдаа Монгол Улсад ардчилал байх уу үгүй юу гэдэг асуултын тэмдгийн өмнө бид ирчихээд байна. Бид энэ асуудалд дуугүй сууж болохгүй. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Өнөөдөр ардчиллыг устгаж болохгүй.  Бид эсэргүүцлээ илэрхийлсний дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь, нийслэлийн сонгуульд оролцох эрх нээгдсэнгүй. 

-ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг шүүхээс гаргасан нь цаана нь Ерөнхийлөгч, АН байгаа гэж мэдэгдсэн. Энэ хэр бодитой вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөлөл нь орон нутгийн сонгуульд манай намыг АН, МАХН, ШИНЭ намтай нэгдэж оролцооч ээ гэдэг санал тавьсан. Бид уулзсан ч саналыг нь хүлээж аваагүй. Энэ бол том баримт. Хэрвээ хамтарч, нэгдэж орохгүй бол бид танайхыг сонгуульд оролцуулахгүй гэдгээ нэг шүүгчийн шийдвэрээр маш тод томруун харууллаа. Бид ёсзүйтэй улстөрийн хийхийн тулд нэг  хүний, нэг намын шахаасаар сонгуульд оролцохгүй гэдгээ тодорхой хэлсэн. 

                                            Томуугийн вакцин хийж эхэллээ

  "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Тодруулбал, өнөөдрөөс хойш 10 хоногийн хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Эрсдэлт бүлэг гэдэгт 6 сартайгаас 9 настай хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настнууд, амьсгалын замын архаг өвчтэй хүмүүс, мөн олон нийттэй харьцдаг байгууллагын ажилтнууд, багш нар, хууль хяналтын байгууллагынхан хамрагдаж байгаа аж. 

Вакцин хийлгэхдээ тухайн хүүхэд томуугийн вакцин хийлгэхээс өмнөх сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвчлөөгүй болохыг баталгаажуулан, эцэг эхээр нь гарын үсэг зурж баталгаажуулна. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам хүлээн билээ. Вакцин хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараагаар дархлаа тогтдог аж

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.130.185Зочин   • 2020, 10 сарын 7. 10 цаг 38 минут

Нийтийн тээврийн автобус хүрэлцэхгүй байгаа юм бишээ. Энэ түгжирэлэс чинь болоод цаг графикаараа явах боломжгүй болоод энд тэнд овоороод байгаа асуудал шүүдээ. Хотын төвд байдаг яам агентлагуудын ажилтануудыг хувийн унаагаараа ажилдаа ирэхийг болиулах хэрэгтэй. Хотын төвийн бүх зогсоол тэдний машинаар л дүүрэн байна шүүдээ.

66.181.165.92Зочин   • 2020, 10 сарын 6. 8 цаг 39 минут

Хотын төвд байгаа оффисуудыг зах руу гаргах хэрэгтэй дээ. Талбайг тойроод бүх яам, ерөнхий агентлагууд байна шүү дээ.

Шинэ мэдээ

ДАРБА БАНДИДА гэгээнтэн өнөөдөр эх орондоо ирлээ1 сар 23. 15:19Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын цэргийн Ерөнхий прокурор В.Г.ПЕТРОВТОЙ уулзалт хийв1 сар 22. 10:55Японд таваас дээш насны хүүхдүүдэд файзер вакцин хэрэглэхийг зөвшөөрчээ1 сар 21. 15:35Г.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин хэрэгтэй1 сар 21. 15:31Боловсролын террористууд1 сар 21. 14:14Г.Ганбатыг Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнажээ1 сар 21. 13:12Шахмал түлш ачсан ачааны машин осолдож нэг хүн гэмтжээ1 сар 21. 9:02“Гоожих“-ын ЦОНДОН1 сар 21. 8:59ХНХЯ: Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ сар бүр гаргах ШААРДЛАГАГҮЙ1 сар 21. 8:57Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн1 сар 20. 15:41Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ1 сар 20. 15:33Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ1 сар 20. 15:32Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа1 сар 20. 13:55Цэргийн бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ1 сар 20. 13:46Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ1 сар 20. 13:35БНСУ-д очих иргэдээс 72 цагийн дотор PCR өгсөн байхыг шаардаж байсныг 48 цаг болгож өөрчилжээ1 сар 20. 10:38НӨАТ-ын буцаан олголтоор 1,2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг олгоно1 сар 20. 9:54БОАЖ-ын сайд, дэд сайд нар “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав1 сар 20. 9:19ХӨСҮТ: Хичээл сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал хүргүүлээгүй1 сар 19. 13:02Казахстан даяар онц байдлыг цуцалжээ1 сар 19. 13:00Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ1 сар 19. 11:58Зүүний сүвэгчнээсээ гарсан, “Үндэсний хүн” Л.Эрхэмбаяр1 сар 19. 11:44ЭМЯ: 3088 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй1 сар 19. 11:00ХЗДХЯ-ны ТНБД-аар П.Сайнзоригийг томилохоор болжээ1 сар 19. 10:54Хаврын чуулганаар Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль зэрэг 55 асуудал хэлэлцэнэ1 сар 19. 10:13Даян аварга Н.Батсуурийг сар шинийн барилдаанд оролцуулах эсэхийг нөгөөдөр хэлэлцэнэ1 сар 19. 9:48Сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа1 сар 19. 9:36Д.Цогтбаатар: Ирэх бар жил төрийн дээд албан тушаалтнуудад муу, залууст сайн, ковидгүй жил болно1 сар 19. 9:33ЗГ: Импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар хуралдаж байна1 сар 19. 9:29Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайдаар С.Наранцогтыг, Г.Түвдэндоржийг БОАЖЯ-ны дэд сайдаар томилохоор болжээ1 сар 18. 19:30
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.