Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын аравдугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөц дээр дарамт учрууллаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж, зээлийн чанар муудах эрсдэл өндөр байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөлийг чангаруулахаар байна. Энэ үед санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд  чиглэсэн бодлогын багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа эдийн засгийг хямралаас гаргаж, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зарчмыг баримталсан. Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжиж буй нь мөнгөний бодлогын онцлог болж байна. Инфляцын хэлбэлзлийг бууруулж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага түвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс гэж үзжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд 

Мөнгөний бодлогын хүрээнд:

·      Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тулгуурлана.

·      Банкны системийн эрсдэлээс  сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

·      Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

·      Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.

·      Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчинг боловсронгуй болгоно.

·      Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:

·      Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

·      Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ.

·      Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүллэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ хэмээн тодорхойлжээ.

                   Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?8 сар 7. 16:00Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй8 сар 4. 11:28Э.Одбаяр: Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ ХОХИРОГЧ НЬ болоод явж байна8 сар 4. 10:29Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй 24 хэмийн дулаан байна8 сар 4. 8:37Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ8 сар 3. 15:00Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна8 сар 1. 18:38Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алджээ8 сар 1. 10:31КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...8 сар 1. 9:43VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…8 сар 1. 9:34Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын “ЗОДООНЫ“ ард юу нуугдаж байна вэ8 сар 1. 9:321000 километр ХУРДНЫ ЗАМ барина8 сар 1. 9:29Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд7 сар 29. 11:06ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ7 сар 27. 9:34Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна7 сар 26. 11:54Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ7 сар 22. 15:35Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой7 сар 19. 12:21"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.