Т.Лхагвадорж: Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрээр авч байна

-Танай байгууллагын үйл ажиллагаа коронавирусийн үед хэрхэн явагдаж байгаа вэ. Цахим хэлбэрт шилжсэн гэж сонссон?

-Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу иргэдийг олноор нь цуглуулахгүй байх чиглэлд анхаарч ажилласан. Эмнэлэг, хөдөлмөрийн төвд 32 комисс байдаг. НДЕГ-аас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн эдгээр комиссын үйл ажиллагаанд чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна.  

-Эдгээр комисс яг ямар чиг үүрэгтэй, ямар чиглэлийн дагуу ажилладаг юм бэ? 

-Эмнэлгийн комиссоор нэг дор маш олон хүн үйлчлүүлж, бөөгнөрөл үүсгэдэг байсан. Тиймээс иргэдийг олноор нь цуглуулахгүйн тулд цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр иргэдийн бичиг баримтад тулгуурлан хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох, сунгах, цуцлах, үйл явцыг хийж байна. Мөн шаардлагатай тохиолдолд цөөн иргэдийг өөрсдийн биеэр нь хуралд оруулж байгаа. Учир нь тухайн иргэний амбулаторийн картан дахь эмчилгээ, үзлэгийн дүн шинжилгээ хангалтгүй, төрөлжсөн эмчийн бичсэн дүгнэлт эргэлзээтэй байвал тухайн иргэнийг заавал хуралд оруулах шаардлагатай. Тиймээс шаардлагатай тохиолдолд зарим иргэдийг биеэр оролцуулж байна.

Бусад тохиолдолд иргэдийг олноор нь цуглуулахгүйгээр амбулаторийн карт, шинжилгээний бичиг баримтад тулгуурлаж, хөдөлмөр алдалтын хувь хугацааг шийдвэрлэж байна. 

-Иргэд комиссын хуралд заавал өөрийн биеэр ирэх ёстой гэдэг. Өнгөрсөн жилүүдэд хуралд хэчнээн хүн хамрагдаж байсан бэ. Энэ жилийн  хувьд цахим хэлбэрээр хэчнээн хүний халамжийн асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд сунгалтыг цахимаар явуулсан. Есөн сарын хугацаанд нийтдээ 51 мянга орчим хүний хөдөлмөрийн чадамж алдалтын хувь хугацааг шийдвэрлэсэн байна. Үүнээс 42 гаруй мянган хүнийхийг бичиг баримтад тулгуурлан шийдвэрлэсэн. 9 мянга гаруй хүнийг өөрийн биеэр нь хуралд оролцуулан хувь хугацааг шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн жил коронавирусийн хөл хорио гэж  байхгүй байсан учраас бүх хүн өөрийн биеэр ирж сунгалтаа хийлгэдэг  байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг шийдвэрлэсэн хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулан үзэхэд харьцангуй ойролцоо гарч байна. Жишээлбэл, 2019 онд нийтдээ 98 мянган хүн сунгалт хийлгэж байсан. 6500 хүн шинээр тогтоолгож байсан. 4000 гаруй хүнийг цуцлах шийдвэр гаргасан бол 2020 онд сунгалт 98000, тогтоолтыг 6300, цуцалтыг 4300 хүн хийлгэсэн байна.

-Өндөр сонсогдож байна. Тэгэхээр хөдөлмөрийн чадвараа алдаж, нийгмийн даатгалд хамрагдах боломжтой хүмүүсийг хэрхэн яаж тодорхойлдог вэ?

-2019 онд 109619 хүн хөдөлмөрийн чадамж алдалттай гэдэг тоон мэдээлэл байна. 2020 онд 110551 гэдэг бол хагас жилийн тоон тайлангаар хөдөлмөрийн чадамж алдагдалтай, хөдөлмөрийн чадамж алдагдлын хувь хугацаа тогтоолгосон байгаа юм. Энэ хүмүүсийн 98 мянга нь сунгуулж байна. Хөдөлмөрийн чадамж алдалтын хувь хугацааг шийдвэрлэхдээ ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хугацааг тогтоох өвчний жагсаалт гэж байдаг. 2017 оноос хэрэгжиж байгаа. Тэр жагсаалтад бүх өвчний үе шат хүндрэлтэй заалтууд байгаа. Мөн хэдэн жил, хэдэн хувиар тогтоох вэ гэдгийг тэр жагсаалтад зааж өгсөн байдаг. Тиймээс тэр жагсаалтыг барьж тухайн өвчний заалтад байгаа л бол хувь хугацаа тогтоолгох шаардлагатай гэж үзвэл тогтоодог байгаа. Хамгийн гол нь бичиг баримтад тулгуурлаж хөдөлмөрийн чадвар тогтоох хувь хэмжээг тогтоож шийдвэрлэхдээ дотоод хяналтыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна. Учир нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх, үзлэг, шинжилгээ, оношлогоог үндэслэлгүйгээр баталгаажуулах зэргээс урьдчилан сэргийлэн ажиллах чиглэлүүдийг 32 комисст маш сайн өгч байгаа.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчлөөс гадна иргэд ямар шалтгаанаар халамжийн мөнгөнөөс хасагддаг талаарх ойлголт муу байх шиг санагддаг. Зарим нь намайг хариуцсан эмч миний халамжийг цуцлуулчихлаа гэдэг тайлбарыг өгдөг. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Тухайн хүнийг хариуцсан эмч хасах, хасуулах боломжгүй. Өвчний жагсаалтыг л барьж ажилладаг. Тухайн хүн группд хамрагдсан бол насаараа хөдөлмөрийн чадамж алдалтын хувь хугацааг тогтоолгож, 80 хувиар групп тогтоолгосон бол насаараа тэр хэвээрээ явна гэж байхгүй. Тухайн өвчний үе шат хүндрэлээс шалтгаалаад тухайн хүний хувь нь нэмэгдэж болно. Биеийн байдал сайжирвал тодорхой хувийг бууруулдаг. Мөн бие нь эдгэрч, сайжрал сайн байвал тэр хүний халамжийг цуцалж болно. Зарим тохиолдолд заалт нь тохирохгүй бол цуцлах арга хэмжээ явж байдаг. Харин манайхан группд хамрагдвал насан туршдаа улсаас халамжийн мөнгө авах юм шиг санадаг.

-Хөдөлмөр алдалтын хувь хэмжээг цахим хэлбэрээр тогтооход эрсдэл гарах магадлал хэр өндөр байдаг вэ?

-Тухайн иргэн өөрийн биеэр хуралд оролцохгүй байгаа учраас зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс дотоод хяналтыг маш сайн эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. 2020 онд ЭМ-ийн сайд, ХНХ-ын сайдын тушаал гарсан. Коронавирусийн халдвартай холбоотойгоор 40 өвчнийг цахимаар сунгах тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Цахим хэлбэрээр 32 комисс иргэдийн хөдөлмөрийн чадамж алдсан хувь хэмжээг шийдвэрлэж байна. 32 комисс 21 аймаг, 8 дүүрэгт өөрсдийн чиглэлийн дагуу иргэдийн асуудлыг шийдэж байна.

 -Тэгэхээр хувь хэмжээг тогтоолгож, сунгахын тулд иргэд цахим хэлбэрээр хэрхэн яаж  бүртгүүлэх ёстой вэ?

-Цахим хэлбэрээр гэдэг нь бичиг баримтад тулгуурлан шийдвэрлэж байгааг хэлнэ. Тухайн иргэнийг биеэр хуралд оролцуулахгүйгээр амбулаторийн карт, хамрагдсан бичиг баримт, шинжилгээний бүх бичиг баримт тэр хүмүүстэй холбоотой юманд тулгуурлаж тэр иргэнтэй холбоотой асуудлыг нь шийдэж байна. Уг нь эмнэлэг нь магадлах комиссын үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд тухайн хүн заавал өөрийн биеэр ирж, үзлэгээ хийлгэж үзүүлж шийдвэрлэдэг байсан. Нэгдүгээр сараас хойш үргэлжлээд явж байгаа ажлын 80 гаруй орчим хувийг нь бичиг баримтад тулгуурлан шийдэж байна.

-Яг ямар хүмүүс өөрсдийн биеэр ирэх ёстой вэ?

-Ихэвчлэн шинээр тогтоолгож байгаа хүмүүс өөрсдийн биеэр ирдэг. Тэдгээр хүмүүсийг өөрсдийг нь хуралд оролцуулж, бодит үзлэг хийх шаардлагатай байдаг.

-Цаашдаа ч цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой юу?

-Цахим сунгалтыг нэвтрүүлснээр иргэдэд хүндрэл, чирэгдэл бага гарч байна. Жилдээ 1-2 удаа ирж олноороо цугларч ачаалал их үүсгэдэг байсан. Иргэд цахим сунгалт бүртгэлийн ажлыг маш талархаж  хүлээн авч байгаа. Одоогоор хоёр сайдын хамтарсан тушаалаар коронавирусийн үед цахимаар сунгах өвчний жагсаалтыг гаргасан байгаа цаашдаа энэ жагсаалт үргэлжлүүлэх хууль эрхзүйн акт гарвал шаардлагатай  хүмүүсийг цахимаар сунгаж явах байх.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.