Баяр наадам зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Улсын аварга Н.Батсуурь хоолонд нь эм хийсэн байж болзошгүй хэмээн мэдээлэл хийсэн.
Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн эмч Д.Энхсанаа хэлэхдээ “Тамирчин хүн өөрийнхөө идэж уусан, хэрэглэсэн зүйлсийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хуулинд заасан байдаг. Хориотой бодис илэрсэн бол допингийн зөрчил гэж авч үздэг. Санаатай болон санамсаргүйгээр тухайн хүний биед орсон эсэхийг заавал тодруулах шаардлагагүй. Бид тамирчдад байнга сургалт сурталчилгаа хийдэг. Жил бүр хориотой бодисын жагсаалтыг шинэчилж, ном болгож тараадаг. Энэ жил коронавирустэй холбоотойгоор үндэсний бөхийн сайтуудаар хориотой бодисын жагсаалтыг тарааж, сургалт зохион байгуулсан. Бөхчүүд сургалтад ирж хамрагдах нь их хойрго байдаг” гэлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
үнэн үг шар тос
Үнэн үнэн