2020 оны 10-р сарын 5
14 цаг 27 минут

ХААН галерейд “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын урлагийн түүхэнд орчин үеийн хэв шинжийг агуулсан бүтээлүүд үзэгдэх болж, шинэчлэлийн салхи сэвэлзэн орж ирсэн үе нь 70-аад оны сүүлч, 80-аад оны эхэн юм. Энэ үеэс эхлэн уран бүтээлчид намын захиалгат ажлаас чөлөөлөгдөж, 1990 он гэхэд чөлөөт уран бүтээлчдийн тоо эрс нэмэгдсэн юм. Тэд урлагийн шинэ арга барилыг туршин, хязгааргүй сэтгэлгээгээр дахин давтагдашгүй өвөрмөц бүтээлүүд туурвиж, тэр хэрээр Монголын орчин үеийн урлаг цэцэглэн хөгжиж ирсэн тухай урлагийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ.

Нийгэм, урлагийн эргэлтийн энэ үеийн дараахан ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан Ж.Питер Морроу олон нийтэд төдийлөн танигдаж амжаагүй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж эхэлсэн юм. Тэрээр ХААН Банкинд Монголын орчин үеийн бүтээлүүдийг цуглуулан, ХААН галерейн эхлэлийг тавьсан билээ. Өнөөдөр ХААН галерейд Ж.Питер Морроу агсны хувийн цуглуулгаас сорчилсон “Миний Монгол” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Тус үзэсгэлэнд Монголын модерн урлагийн нэрт төлөөлөгчдийн бүтээлүүдээс бүрдсэн нийт 20 гаруй уран зургийг дэлгэжээ. Тэдгээрээс онцгойлон дурдвал, уран бүтээлч Л.Бумандоржийн хөндлөн зохиомжтой алдарт “Гэр хороолол” бүтээл, мөн тухайн цаг үедээ шуугиан дэгдээж байсан  “Ooгийгийн хөрөг”, Монголын тэргүүний сэхээтнүүд болох ихэр ах дүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын бүтээлүүд үзэсгэлэнд тавигджээ.

Ж.Питер Морроу агсны “Миний Монгол” ном 2017 онд англи хэлээр хэвлэгдсэн бол энэ жил монгол хэлээр олны хүртээл болсон билээ. Уг номыг уншигчдад хүргэхэд ХААН Банк Сан дэмжин ажилласан нь мөн л түүний санаачилсан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ХААН Банкны тусгай нэгж юм.

 “Миний Монгол” үзэсгэлэн 2020 оны 10-р сарын 23-ны өдрийг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй хүрэх юм. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Цусны хорт хавдраар өвдсөн Сүйжинд туслах "Сэтгэл шингэсэн аялгуу" тоглолт болоход гуравхан хоног үлдлээ9 цаг 12 минутын өмнөБусдад цэцэг бэлэглэхэд учир бий9 цаг 17 минутын өмнөЖүжигчин Гонюү болон Пак Богум нарын анхны хамтрал "Собуг" тун удахгүй9 цаг 27 минутын өмнөТанилц: Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зургаан орлогч9 цаг 34 минутын өмнөХэрхэн төлөвлөж сурах вэ9 цаг 37 минутын өмнөТ.Аззаяа: Газрын ховор элементээрээ манай улс дэлхийд өрсөлдөх боломжтой9 цаг 47 минутын өмнөЯпон хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхээ амласныг сайшаажээ9 цаг 57 минутын өмнөСпиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэж хэвшээрэй10 сар 27. 15:30"Спутник V" вакцинаар тариулсан хүмүүсийн 85 хувьд нь гаж нөлөө ажиглагдаагүй10 сар 27. 15:20ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Канадын Элчин сайдтай уулзав10 сар 27. 15:10Цаг хугацааны хар нүх гэж бий юу10 сар 27. 15:10Армен бөх яагаад дайнд явснаа тайлбарлалаа10 сар 27. 15:00Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна10 сар 27. 14:51Мөнгөө хэрхэн хадгалах вэ – Ихэр хөвгүүдийн бодит жишээ10 сар 27. 14:49Цар тахлын дараах жүдочдын шинэ чансаа (Эмэгтэй)10 сар 27. 14:40Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй 1 нэрийн эм илрүүлж байжээ10 сар 27. 14:30Францын барааг худалдан авахгүй байхыг Эрдоган туркуудад уриалав10 сар 27. 14:20Бүх төхөөрөмжид ашиглаж болох тавхан секундэд цэнэглэдэг батерей зохион бүтээжээ10 сар 27. 14:10Асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс чөлөөлөгдлөө10 сар 27. 14:07Хойд туйлын "Мөс цавчигч" эзэн10 сар 27. 14:00Халдвар авсан хүний тоо таван өдөр дарааллан 400 мянга давжээ10 сар 27. 13:40COVID-19: Буриадад гурван одтой буудлыг эмнэлэг болгон ашиглана10 сар 27. 13:30Аброгенчүүдийн уран зургийн үзэсгэлэнд монгол хүүхдийн 50 гаруй бүтээл тавигджээ10 сар 27. 13:20Беларусийн эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, 200 гаруй хүн баривчлагджээ10 сар 27. 13:10Ази, Номхон далайн хэлэлцээрээс ашиг хүртэнэ10 сар 27. 13:00Тайгад суурилуулсан камерт ховор ан амьтдын дүрс, зураг бичигджээ10 сар 27. 12:50Москва хотод халдварын улмаас нас барсан хүний тоо 6.5 мянга давжээ10 сар 27. 12:40Цар тахлын дараах жүдочдын шинэ чансаа (Эрэгтэй)10 сар 27. 12:30АНУ-ын Конгрессын Сенатын танхим Дээд шүүхийн шүүгчийг томилов10 сар 27. 12:20Виртуал спортын наадам дуусахад ердөө хэдхэн хоног үлдлээ10 сар 27. 12:16
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.