2020 оны 10-р сарын 6
8 цаг 10 минут

Ш.Мягмар: 2028 онд Улаанбаатар хотын батлагдсан усны нөөц хэрэглээтэйгээ тэнцэнэ

БОАЖЯЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү аяны хаалт өчигдөр "Blue sky" зочид буудалд боллоо. Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.  

-Манай орны усны нөөц ямар хэмжээнд байгаа вэ?

-Манай орны хувьд жилдээ 565 мянган км/куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Үүнээс 500 мянган км/куб ус нь нуур, цөөрөмд байна. 34.6 мянган км/куб нь гол, мөрөнд байгаа. 10.8 мянган км/куб нь газрын гүний усанд байдаг. Мөн 10.9 мянган км/куб нь мөнх цас, мөсөн голд байдаг юм. Сүүлийн жилүүдэд усны нөөц багасах хандлага гарсан. Эрдэмтэн судлаачдын сүүлийн 40 гаруй жилийн судалгаанаас үзэхэд, хуучин манай улсын усны нөөц 608.4 мянган км/куб байсан бол 2017 онд Усны нөөцийн зөвлөлийн баталсан шийдвэрээр 564.8 болж буурсан. Энэ нь мөнх цаст мөсөн гол нэлээд хэмжээгээр хайлсан, талбай нь багассан, зузаан нь нимгэрсэнтэй холбоотой. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны нөөц багасах эрсдэлтэй байна гэдгийг тогтоосон. 2050, 2080, 2100 он гэхэд жилд орж буй хур тунадасны хэмжээ нэмэгдэхгүй мөртлөө ууршилт гурав дахин нэмэгдэх хандлагатай байгаа. Ингэснээр олон тооны гол горхи, булаг шанд ширгэж болзошгүй байгаа. Тиймээс бид хүмүүсийг усаа хайрлах, хамгаалах ухамсартай болоосой гэсэндээ нэг сарын аяныг зарлаж, зохион байгууллаа. Нөгөө талаар олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж, энэхүү аяныг зохион байгуулсан юм.  

-Иргэд усаа хайр гамгүй хэрэглэж, бохирдуулж, хог шороогоор булж байгаа жишээ маш их байгаа байх?

-Монголчууд усыг хайрлан хамгаалах эртний сайхан уламжлалтай ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүс байгальтай зүй бусаар харьцах нь нэмэгдсэн. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар ханддаг болсон. Үүний нэг том жишээ нь голын усанд машинаа угаадаг.  Зөвхөн өөрийнхөө хэрэгцээг л хангаж байвал хамаагүй гэсэн байдлаар хандаж, малчин өрхөөс авахуулаад олон хүнийг хохироодог. Маш хүчтэй насос тавьж, соруулах тохиолдол их байдаг. Ус байнгын эргэлтэд байдаг бодис шүү дээ. Нэг талд нь бороо, цас орж, газрын хөрсөнд шингэнэ. Зарим нь урсаж, гол,  горхины тэжээдэг. Гол, мөрний ус нь ууршиж, үүл болдог гэх мэтээр байнгын эргэлтэд байдаг. Энэ эргэлтийг хүмүүс маш их алдагдуулж байгаа. Хуучин бямбад орсон бороо бямбад арилдаг гэдэг байлаа шүү. Бороо долоо хоног зүсэрч ордог байсан.

Гэтэл одоо хэт халсны дараа богино хугацаанд бороо хүчтэй ордог. Үүнээс шалтгаалаад үер усны аюул тохиолддог болж. Үүнээс улбаалаад авто зам, төмөр зам сэтрэх, айл өрх үерт автах эрсдэл ч үүсэж эхэлсэн. Тиймээс бид энэ бүхнийг зохицуулж, зөв менежментийг хийх ёстой. Ус их байвал хэцүү, бага байвал ч хэцүү. Ус их байвал үерийн аюул нүүрлэнэ.  Хүн, мал эрсдэх аюултай. Бага байвал ган гачиг болно. Энэ бүхнийг зөв зохицуулсан менежмщнт л хэрэгтэй байна. 

-Саарал ус ашиглах талаас нь ямар зохицуулалт, ажил хийж байна вэ?

-Устай холбоотой хууль, эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн. 2019 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг  батлан гаргасан. Хуулийг дагалдан гарсан журмууд ч хэрэгжиж эхэлсэн. Эхнээсээ хаягдал, бохир усыг ашиглах эдийн засгийн урамшууллыг бий болгоод байгаа. Тухайлбал, аль нэг аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ус цэвэршүүлэх байгууламж барих, цэвэрлэж байгаа хаягдал ус нь стандартын шаардлага хангаж байвал урамшуулал олгоно. Тодруулбал,  гурав хүртэлх жилээр ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлнө. Дээрээс нь шинэ техник, технологи нэвтрүүлж, хилээр оруулж ирвэл гаалийн татварыг хөнгөлөх, чөлөөлөх боломжуудыг бүрдүүлсэн байгаа. Манайд саарал усны ашиглалт, хэрэглээ харьцангуй бага. Одоогийн байдлаар цөөн үйлдвэр, уурхайд л хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлж ашигладаг. Ирэх жилээс Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг гүн боловсруулалт хийгээд, дулааны цахилгаан станцуудад өгнө. Ингэснээр хоногт 50 мянган метр/куб усыг дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд хэрэглэнэ гэж тооцож байгаа. 

-Хүн ам өсөж, орон сууц нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өсөж байгаа нь ойлгомжтой. Манай улсын усны хэрэглээ хэрхэн нэмэгдсэн бэ. Хэдхэн жилийн өмнө 2020 он гэхэд усны хэрэглээг дийлэхгүйд хүрч магадгүй гэсэн тооцоо, судалгаа байгаа талаар ч эрдэмтэд ярьдаг байсан?

-Монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьшсан л ард түмэн байсан. Одоо хотжилтоо дагаад төвлөрөл бий болсон. Өнөөдрийн байдлаар монголчуудын 44-45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Оюутнууд ирчихээр 50 гаруй хувь болдог. Хүн амын төвлөрөл нэгэнт бий болсон. Бид иргэдээ ая тухтай сайхан орчинд амьдруулах шаардлагатай. Гэр хороололд байгаа айл өрхөө орон сууцжуулах шаардлагатай гэсэн үг. Дагаад агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй.  Харин иргэд орон сууцанд орохоор усны хэрэглээ нь нэмэгдэх нь тодорхой. Өнөөдрийн жишгээр Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газрууд өсөх юм бол 2028 онд гэхэд нийслэлийн усны батлагдсан нөөц, эрэлт хэрэгцээ хоёр тэнцэхээр байгаа гэсэн урьдчилсан тойм гарсан. 

Бид цаашид Улаанбаатар хотыг нүүлгэхгүй нь ойлгомжтой. Тэгвэл нийслэлд байгаа иргэдийг сайхан амьдруулахын тулд усныхаа нөөцийг нэмэгдүүлэх төрийн бодлого баримтлах шаардлагатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотын баруун талын буюу Шувуун фабрик, Био комбинатын эх үүсвэрийг нээх ажлыг хийж байна. Тэгснээр хоногт 151 сая метр/куб усыг Улаанбаатар хотын хүн амын унданд өгөх боломж бүрдэнэ. Ингэвэл 2028-2043 он хүртэл 25 жилийн хугацаанд усны нөөц баталгаатай болно.  Дээрээс нь хүн амын дунд усаа ариг гамтай хэрэглэх зөв дадлыг бий болгох шаардлагатай байна. 

-Ус хэмнэе, хүмүүсийн сэтгэхүйг өөрчилье гэж олон жил ярилаа. Мэдээж эерэг үр дүн гарсан байх. Хүмүүс нэг үеэ бодвол усаа хэмнэдэг болсон. Сүүлийн жилүүдэд орон сууцанд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээ буурсан уу. Тийм судалгаа байгаа юу?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацааны усны хэрэглээг судалж үзсэн. Улаанбаатар хотод орон сууцанд амьдарч байгаа нийт өрхийн 93 хувь нь тоолууржсан. Эхний ээлжид тоолууртай болгосон, дараа нь соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг эрчимтэй хийж эхэлсэн, хийж ч байгаа. Усны үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. 2000 он хүртэл орон сууцанд амьдардаг нэг хүн 280-340 литр ус ашиглаж байсан. Тэгвэл 2019 оны байдлаар хоногийн дундаж хэрэглээ 147 литр байна. Үүнээс үзвэл хэрэглээ 50 хувь багассан. Энэ бол том тоо шүү.  Хэмнэлтийн тод илрэл. 

-Манай нийт усны 2 хувь нь газрын гүнийх. Гэтэл усны нийт хэрэглээний 80 хувийг газрын гүнээс авдаг гэсэн судалгаа байдаг.  Газрын гүнийхээ усыг байнга ашиглаад байвал асуудал үүсэх нь тодорхой. Тэгэхээр газрын гадаргын усны ашиглалтыг нэмэх чиглэлд бодлого барих шаардлагатай юм биш үү?

-Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Өвөлдөө газрын гадаргын бүх ус хөлддөг. Тэгэхээр хэрэглэхэд хэцүү болдог. Нөгөө талаар Монгол орны гадаргын ус ихэвчлэн хойд талдаа, өндөр уулын бүсдээ байдаг. Тэндээс татахад маш хэцүү. Нэмээд усны бохирдол гэж байна. Гадаргын ус бохирдох нь хялбар байдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэж газрын гүний усаа ашигладаг. Алсдаа гадаргын усаа хуримтлуулж, гүний устайгаа хослуулж ашиглана. Энэ жил манай агентлагаас Монгол орны 12 гол дээр 33 байршилд томоохон усан сан барих ажлыг эхлүүлж байгаа. Олон зориулалттай усан сан байх юм. Эхний ээлжид 10 аймагт, 10 байршилд энэ ажлыг хийж эхэлнэ. Ингэснээр гадаргын усыг цуглуулна. Ган гачигтай үед голынхоо усыг тэтгэнэ. Цаашлаад үер усны аюулаас хамгаалах, нутгийн иргэдийн сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх боломжтой. Түүнээс гадна, эрчим хүч гаргаж авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, загас жараахай хөгжүүлэх гээд маш олон ач холбогдолтой. Илүү гарвал ус дутагдалтай байгаа говь, хээрийн бүсэд өгнө. 

Энэ жилийн хувьд Улз гол дээр 27 метр/кубийн багтаамжтай усан сан барих боломжтой ажил эхэлсэн. Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан сумын нутагт Онгийн гол дээр 80-аад сая метр/кубийн усан сан барих боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Түүнээс хамаараад бид ямар тохируулга хийх вэ гэдгээ тооцно. 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.92.99Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 00 минут

unxeer saixan arga xemjee zoxion baiguuljee myagmar tanid bayar xvrgey bid medexguigeesei bolj unxeer ix usaa xair gamgui xerglej bsan bna odoo uxaarlaa bayarllaa

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 57 минут

Соц нийгмийн үед Туул голын сав газрыг ЗГ болоод иргэд маш ихээр хайрлан хамгаалдаг байсан бөлгөө. Нэг жилийн өмнө Туул голыг өгсөн унадаг дугуйгаар аялах явцдаа хог хаях машин угаах голд бие засаж байгаа хүмүүстэй аймар их хэрүүл хийсэн. Даанч манай нутгийн гол биш юм чинь яадгым гэсэн хариулт нэлээн олон сонсож Монголчууд чинь юу яацын бэ гэж бодов:

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 6. 9 цаг 51 минут

Odoo nemj oron suutsnii horoolol barih shaardlaggui bolson bna daa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.