“Номун Клиник” эмнэлэг хүүхдийн тусламжийн 108 төвд дөрвөн өдрийн орлогоо хандивлалаа

     “Номун клиник” эмнэлэг "Мишээл экспо" Олон улсын худалдааны төвд дөрвөн өдрийн турш иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ. Тэд иргэдийн дотор эрхтэн, мэдрэл, чих, хамар, хоолой, эхо, ясны сийрэгжилт,  уламжлалт эмчилгээний шинжилгээг  таван мянган төгрөгөөр авч үйлчилсэн байна. Улмаар дөрвөн өдрийн турш хуримтлагдсан бүх орлогоо хүүхдийн тусламжийн 108 төвд өчигдөр /2020.10.05 / хандивлалаа.

Тус эмнэлэг нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх аянд оролцож, хүүхдийн тусламжийн 108 төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

"Мишээл экспо" төвд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн үзлэг шинжилгээний сүүлийн өдөр цугларсан хандивын мөнгөө хүүхдийн тусламжийн 108 төвийн удирдлагад гардуулж байх үеэр "Номун клиник" эмнэлгийн болон Хүүхдийн 108 төвийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо. 

"Маргад оньс" ХХК-ийн  бизнес хөгжлийн албаны дарга Ж.Маргад-Эрдэнэ

 -Манай компани "Номун клиник" эмнэлэг, "Номун" амралт сувиллын цогцолборыг хариуцан ажиллуулдаг. Энэ удаагийн экспод өргөн цар хүрээтэй оролцлоо. Бидний зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Номун клиник" эмнэлгээрээ дамжуулан  оношлогоо, шинжилгээний ажлыг явуулж байна. Энэ үзэсгэлэнд оролцохдоо бүх оношлогоо, шинжилгээг  таван мянган төгрөгөөр хийлээ. Улмаар оношлогооноос хуримтлагдсан бүх орлогыг хүүхдийн  хүчирхийллийн эсрэг 108 төвд хандивлаж байгаа юм. Манайхаар дөрвөн өдрийн турш 300 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Есдүгээр сард хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх маш олон уриалга, аян өрнөсөн. Энэхүү нөлөөллийн арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрийг тодорхой хэмжээнд оруулахыг зорьсон юм. 

Хүүхдийн тусламжийн 108 төвийн захирал С.Отгонсүрэн

 -Хүүхдийн 108 утас нь хүүхдэд тусламж үзүүлж, хүчирхийллийн эсрэг хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг  хүргэж ажилладаг.  "Номун клиник" эмнэлэг иргэдэд үзүүлсэн үйлчилгээнийхээ орлогыг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа гэсэн уриан дор 108 тусламжийн төвд хандивлаж байна. Өмнө нь "Номун клиник"  эмнэлэгт хүүхдийн 108 төвийн  ажилчдын эрүүл  мэндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийдэг байсан. Цаашид хүүхдийн тусламжийн 108 төв "Номун клиник"  эмнэлэгтэй хамтран нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар  зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.  

.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.48.954.25Зочин   • 2020, 10 сарын 6. 12 цаг 03 минут

сэтгэл гэдэг ийм л жаахан зүйлээс харагдана.

78.145.87.888Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 59 минут

108-ынхан зөв зүйлд зарцуулаарай

517.56.489.11Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 59 минут

Худлаа битгий попор

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 59 минут

попорсон ч яадаг юм бээ чадаж бна за

95.78.01.266Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 58 минут

Маргад мундаг залуу шүү. Амжилт

85.478.2.15Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 58 минут

ямар сэтгэлтэй юм бээ. ямар ч газар хүүхдийн асуудалд иймэрхүү анхаарах ёстой

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 6. 11 цаг 58 минут

мундаг хамт олон байшдээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.