ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнүүд “Сүүдэр бүү тусга” аянд нэгдсэн уран бүтээлчидтэй уулзлаа. Уран бүтээлчид хоёр хоногийн хугацаанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэж, хүн бүрийг хүүхдийн төлөө мэдрэмжтэй байхыг уриалсан “Сүүдэр бүү тусга” уран бүтээлийг туурвисан байна. Тус уран бүтээлийг “НYP” студи бүтээж, дуучин М.Намуун амилуулжээ. Мөн “Сүүдэр бүү тусга” аянд нэгдсэн хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучид тун удахгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг дүрсжүүлсэн уран бүтээлийг сонсогчдод хүргэх гэж байна.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Цагдаагийн байгууллагаас "Сүүдэр бүү тусга" аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд хүүхдийн эсрэг хэрэг зөрчлүүд багасаж байгаа сайн мэдээ байна.
“Сүүдэр бүү тусга” аяныг олон нийтэд хүргэхэд урлаг соёлын ажилтнууд чухал нөлөө үзүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд реппэр, поп дуучид уран бүтээл туурвиж, клипжүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр дууг бүээсэн уран бүтээлчидтэй уулзаж санал, солилцлоо. Нийгэмд үүсэж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг залуучуудыг уриалсан зөрчил маргааныг бууруулах, эерэг аргаар шийдвэрлэх зорилготой уран бүтээлүүдийг хийсэн байна. Энэхүү уран бүтээлийг цагдаагийн байгууллага хүлээн авч олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ. Уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд үүссэн олон зөрчил асуудлыг эерэг аргаар шийдвэрлэх соёлыг түгээх зорилготой уран бүтээлийг бүтээж бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна.
Дуучин М.Намуун "Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд хийсэн дууг анх зохиохдоо хохирогч, хүүхдийн сэтгэл санаа хэрхэн цочирдож, хүнд байдалд ордог болохыг бусдад мэдрүүлэхийн тулд клипээ дүрсжүүлж, уран бүтээлээ хийсэн. Сонсогчид энэ дууг сонсоод олон зүйлийг ухаарч, алхам тутамдаа хариуцлагатай байгаасаа гэж хүсэж байна. Бидний эргэн тойронд, өдөр бүр хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд үйлдэгдэж тохиолдож байна. Тиймээс бид цахим сүлжээнд утасны цаанаас бусдыг шүүмжлэхийн оронд хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээнүүдийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Бусдад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсооход таны оролцоо хамгийн чухал гэдгийг ойлгуулахыг маш их хүссэн. Хэдийгээр бидний уран бүтээл богино хугацаанд бүтсэн ч гэсэн агуулгын хувьд олон хүнд ухаарал өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
NAMONE - Сүүдэр бүү тусга
Сэтгэгдэл бичих