2020 оны 10-р сарын 7
12 цаг 30 минут

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэр гараагүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарсан гэх утга бүхий мэдээлэл сошиал хуудастаа оруулсан нь ташаа мэдээлэл болохыг Монголбанкнаас мэдээллээ. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-"Саарал жагсаалт"-аас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй.  Харин сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар дээр хийсэн шалгалт амжилттай болсон. Аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21-23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэр гарна.

-2021 он төсвийн төсөлд боловсролын зээлийг топ 10 сургуульд өгнө гэсэн байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Боловсролын салбарт реформ зайлшгүй хийх шаардлагатай. Хэзээ нэг цагт хийх ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүх салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байна. Монгол шиг жижиг оронд 100 гаруй их дээд сургууль их байна. Төгсөж байгаа оюутнуудын чанар нь хэр вэ гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс зээл авсан хүүхэд төгсөөд ажил мэргэжилтэй болдог байх учиртай. Ажилтай болохгүй бол эргээд зээлээ төлж чадахгүй шүү дээ. Сургуулиуд чанараараа өрсөлдөөд топ арван сургууль нь зээлээ авна. 

-Даатгуулагч хувийн болон улсын эмнэлгээр ижил үйлчлүүлэх боломжийг яаж хангах юм бэ?

-Хөнгөлөлттэй эм авдаг хэдэн эмийн санг тодорхойлчихсон. Тэндээс л хөнгөлөлттэй эм олгодог байсан. Зөвхөн өрхийн эмч жор бичдэг байсан. Тэнд оочир үүсдэг. Нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлсэн хүн оношоо тавиулсан мөртлөө өрхийн эмнэлэгт дахин очиж эм бичүүлдэг тогтолцоотой явж байлаа. Одоо дуртай эмийн сангаасаа эм авдаг болж байна. Хувийн эмнэлгүүдэд даатгалаас огт мөнгө өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, монголын эрүүл мэндийн тогтолцоо социалист хэлбэрээр явж байсан. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл хийгдсэнээр одоо бусад улсуудад хэрэгжиж байгаа эрүүл мэндийн салбарын реформ хийгдэнэ гэсэн үг. 

-Онцгой байдлын ерөнхий газарт "Хурд авто" компани 1.5 дахин үнэтэй автомашин нийлүүлсэн байсан. Засгийн газрын нөөц сангаас гарч байгаа мөнгө шүү дээ. Яаж хяналт тавьдаг юм бэ?

-Засгийн газрын нөөц санд хяналт оруулдаг. Үндэсний аудитын газраас аудит ордог. 

-Зах зээлийн үнээс өндөр үнэтэй автомашин аваад байгааг нь хянахгүй юм уу?

-Хянаад, шалгаад тайлангаа гаргаад явна. Төсвийн ернхийлөн захирагч нар тус тусдаа асуудлаа хариуцдаг шүү. 

-Аж ахуй нэгжүүдийн орлого буураад байгаа. Энэ нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлөх вэ?

-Эхний хагас жил төсвийн орлого нэлээд тасарсан. Хоёрдугаар хагаст байдал сайн байгаа. Орлого нөхөж орж ирээд байна. Нүүрсний экспорт 60 орчим хувиар тасарч байсан бол одоо 30 орчим хувиар тасарч байна гэх мэтчилэн сайжирч байна. 2021 оны төсөвт орлогоо төсвийн тодотголтой харьцуулахад 2.4 их наядаар нэмэхээр оруулж ирсэн. Уул уурхайгаас, татвар хураалтаа нэмэгдүүлэх замаар, урд нь дутуу авдаг байсан зүйлүүдээ нэмэх боломжтой гэж бодож орлогоо нэмсэн. 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

95.114.91.175MGL   • 2020, 10 сарын 8. 4 цаг 24 минут

CH. XYREL--XULGAICHAA CHI ENE ULCIIG TER CAARAL JAGCAALTAAC GARGAJ XARAGDAARAI ODOO MONGOL ULC ULAAN JAGCAALTAND ORNO TEGEED DUUCNA AVRAL BAIXGYI ARD TYMENTEIGEE XAMT XAR ANGAL URUU JIVEN BAYAN YADUU XAMAA BAIXGYI BYGD XAR NYXEND BULAGDAN TEGEED LUUXAANUUD MONGOLIIN GAZAR NUTAG DEER BYJIN NAADAX BAIX

209.95.51.103Иргэн   • 2020, 10 сарын 7. 22 цаг 45 минут

Улс орноо зардаг хулгайч нарыг оройдоо залчихаад тэднээсээ олигтой зүйл хүлээгээд хэрэггүй биддээ.

153.177.215.132Зочин   • 2020, 10 сарын 7. 22 цаг 07 минут

муу ****.энэ мэтийн юмнууд баяртай бахархалтайгаар Монгол улс, ард иргэдээр тоглож бна!!! Монголын Э/З огцом хурдтай уналтад орох болчоод бна!!! ийм адгийн ношвнуудаас болж шуу дээ...!!!

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 7. 14 цаг 50 минут

Энэ Засгийн газарт Т.Энхтайван мэтийн чадваргүй, ажлаа мэдэхгүй, амбиц ихтэй, ойворгон хүмүүс олон томилогдсон л доо. Ухаандаа өөрийнхөө хийсэн гавьяа мэтээр ард түмэнд харагдах гэж түрүүлж мэдээлэл өгч байгаа царай нь юм уу даа. Нэг танхимд сууж байгаа сайд нар гэхэд хэт жул амьтад байна.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.