Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарсан гэх утга бүхий мэдээлэл сошиал хуудастаа оруулсан нь ташаа мэдээлэл болохыг Монголбанкнаас мэдээлсэн. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Саарал жагсаалт"-аас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Харин сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар дээр хийсэн шалгалт амжилттай болсон. Аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21-23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэр гарна" хэмээсэн юм.
Тиймээс Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны бичсэн мэдээлэлтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын чухал гуравдагч хөрш Европын холбоо өчигдөр орой нааштай, баяртай шийдвэр гаргалаа. Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас бүрэн гаргалаа. 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд манай улсыг Европын холбооны хар жагсаалтад оруулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар яаралтай арга хэмжээ авч ГХЯ, Сангийн яам шуурхай ажиллаж Монгол Улсыг тус хар жагсаалтаас 2018 оны нэгдүгээр сарын 23-нд гаргасан.
Хар жагсаалтад 49 хоног байгаад гарсан. Бид татварын асуудлаар Европын холбооны стандартуудыг Монголд нэвтрүүлж ажиллах, Европын холбооны аж ахуй нэгж, иргэд татвараас зайсхийгээд ирвэл зохих мэдээллийг Европын талд өгч байх үүрэг хүлээсэн. Татварын багц хуулинд манайх шинэчлэлт хийж энэ үүргүүдийг тусгасан. Олон улсын хоёр байгууллагад элсэж орсон. Татварын асуудлаар хамтарч ажиллах олон улсын конвеницид нэгдэж орсон.
УИХ энэ оны нэгдүгээр сарын 3-нд дээрх конвенцийг соёрхон баталж, Ерөнхийлөгч батламжилж гарын үсгээ зурсан. Энэ конвенц зургадугаар сарын нэгнээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Ингээд манайх Европын холбоонд өгсөн үүрэг амлалтаа бүрэн биелүүлсэн учраас өчигдөр Европын холбооны сангийн сайд нарын зөвлөл Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажиладаггүй орнуудын жагсаалтаас бүрэн хаслаа.
Европын холбоонд хоёр жагсаалт байгаад байна. Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас гарлаа. Харин мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудлаар ФАТФ-ын саарал жагсаалтаас хараахан гараагүй байна. Энэ жагсаалтаас гарахад өчигдөрийн шийдвэр шууд бусаар эерэгээр нөлөөлнө" гэв.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
dandaa muugaar bodoh yum uudrug medee sonsson ch buruugaar mushgih yum mongol uudulnu uu ulam sain ajillah heregtei nam hargalzahguigeer tegvel hugjine devshine mongolchuudaa urialj bna
SAARAL JAYGSAALTAAS GARNA GEDEG GAVIYA BISH SHUUDEE,ENE BOL GUTAMSHIG,HAMGIIN MUU BUHNIIG HARUULSAN UZUULELTSHUUDEE