2020 оны 10-р сарын 8
7 цаг 50 минут

Г.Дамдинням: Скүүтерээр түгжрэлийг шийдчихье гэж хэлээгүй

-Боловсролоор дамжаагүй нь Кэмбриджийг ойлгохгүй байгаа байх-

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Төрийн ордны гадна байхдаа би хийнэ бүтээнэ гэж ярьж байсан. Яг улс төрд ороод ирэхэд бодит байдалд ажиллаж болохоор байна уу?

-Манай нийгэмд өөрчлөлт хэрэгтэй байгаа болохоор энэ УИХ-д олон залуус сонгогдсон байх гэж ойлгож байгаа. Зоригтой өөрчлөлт хийгээсэй гэж биднийг ард түмэн илгээсэн. Дотор нь ороод ажиллаад ирэхэд зөв зохион байгуулалттай байгаад санал санаачлагатай ажиллавал өөрчлөлт хийх боломж байна гэж бодож байна. Хамгийн чухал нь төрийн албаныхан маань улс төрчид бид нарын гаргасан бодлогыг ойлгох, хүлээж авах нь бидний зорьж байгаа шинэчлэлийн хэрэгжилтэд чухал нөлөөтэй. Мөн санхүү төсвийн бэрхшээл мэдээж байна. Монгол Улсад мөнгө байгаа юу гэвэл байгаа. Мөнгөө зөв зарцуулах ёстой юу гэвэл тийм. Хяналт тавиараа гэж биднийг илгээсэн. Цуг сонгогдсон залуустай нийлээд шинэлэг арга барилаар ажиллахаар хичээж байна.

-Шинэ салхи сэвэлзэж байна уу?

-Салхи гэхээсээ илүү тулгамдсан байгаа олон асуудал шийдэгдэх ёстой гэж үзэж байна. Бид өөрсдөө бизнесийн, боловсролын, уул уурхайн гээд олон салбарт ажиллаж байсан хүмүүс орж ирсэн байгаа. Болохгүй, бүтэхгүй бэрхшээлүүдийг өмнө мэдэрч харж байсан. Хамгийн түрүүнд хийж эхэлсэн ажил бол хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдааг дэмжих бодлого хэрэгтэй байгаа. Ингэж байж манай улсын эдийн засаг тэлж, ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах ёстой. Сонгуулиар ард иргэд хамгийн чухал асуудал нь ажлын байр нэмэгдүүлэх гэж захиж байсан. Ажилгүй бол орлогогүй. Түүнийг дагаж ядуурал үүснэ шүү дээ. Ажлын байр бий болгохын тулд бизнесийн орчныг тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй зөв болгож байж олон бизнесүүд амжилттай босно. Тиймээс Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Д.Өнөрболор гишүүн бид дөрөв “Гадаад худалдааг дэмжих түр хороо”-г санаачлаад гадаад хөрөнгө оруулагчидтай хурал хийлээ. Удахгүй чуулганаар түр хороо байгуулагдах шийдвэр гарах ёстой. Хурдан хугацаанд амжуулж болж байгаагийн жишээ бол энэ. Боловсролын шинэчлэлийн асуудлыг мөн бидний хэсэг нөхөд олон нийтэд гаргаж тавилаа. Сайхан эрүүл хэлэлцүүлгүүд ч өрнүүллээ. Энэ асуудалд улсын төсвийг зарцуулах чиглэлд ажиллалаа. Манай парламентын залуу гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа ярилцаад нэг бодлого, нэг байр суурьтай болж байна. Боловсролын салбарын шинэчлэл хийнэ. Гадаад худалдааны шинэчлэл хийнэ. Цаашид Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, баялгийн сантай холбоотой асуудалд санал санаачлагатай ажиллана гэж бодож байна.

-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛ НЬ ЭХЛЭЭГҮЙ 90 КМ ЗАМЫГ ЗАСВАРЛААД ЭНЭ ӨВӨЛ ЗОРЧУУЛНА ГЭСЭН ХАРИУ ӨГСӨН-

-Та гишүүн болохдоо хамгийн нэгдүгээрт шийдүүлэх асуудал Дарханы зам. Дарханы замыг яаралтай ашиглалтад оруулахын тулд Л.Халтар сайдын өрөөнд ороод сууна гээд ярьж байсан. Одоо Дарханы зам юу болж байна. Та шахаж шаардаж байгаа юу?

-Би Л.Халтар сайдыг амраадаггүй шүү дээ. Хуваарь гаргуулаад авчихсан, шахаад, шаардаад явж байна. Би сая өөрөө Дархан явж ажиллахдаа шаварт суугаад, зам боогдоод иргэдтэйгээ яг л адил байдлаар энэ замын бэрхшээлийг туулж яваад ирлээ. Байнга л ингэж явж байгаа. Дарханы замд одоогоор гурван багц ажил хийгдэж байна. Аравдугаар сарын 02-ны байдлаар нэгдүгээр багц нь Баруун аймаг салах уулзвараас хар модот давааны ар хүртэл 37.26 км зам 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаар багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км замын ажил 59.79 хувийн гүйцэтгэлтэй. 5-р багц Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км газар 62 хувийн гүйцэтгэлтэй. Энэ гурван багцын ажлыг аравдугаар сард багтааж дуусгана гэдэг амлалт өгсөн. 2, 4-р багцыг Хятад компани аваад ажлаа хийж чадахгүй гээд буцаасан. Энэ компанийг өөрөөр нь болиулах гэж маш их ажил хийсэн дээ. Хятадын элчин сайдтай уулзсан. Азийн хөгжлийн банкныхантай уулзсан. Зам тээврийн яамныхантай ярилцсан. Манай талаас гэрээгээ цуцалчихаар энэ компани бүх буруугаа коронавирус руу чихээд олон улсын шүүхэд хандаад дарханы зам таван жил баригдахгүй байдалд орох байсан. Тэр компани өөрөө татгалзаж байж асуудал манайд хамгийн бага эрсдэлтэй байх нөхцөлөөр шийдэгдэх ёстой байхгүй юу. Манай талаас цуцлах гэхээр бас торгуультай. Нэг ч ажил хийгээгүй, чадваргүй компанид яагаад тендер өгснийг мэдэхгүй байна. Энэ асуудлыг ухаж тодорхой болгоно. Шинжаан уйгурын өөртөө засах оронд хамаатай компани юм билээ. 90 орчим км замын ажил авсан. Хятадын Элчин сайдтай уулзахад шууд тодорхой хэлсэн. “Танай Засгийн газар ямар ч чадваргүй ийм компанид яагаад тендер өгснийг мэдэхгүй байна. Аль аль талдаа асуудал байгаа шүү” гэсэн. Энэ компани эцсийн бүлэгтээ гэрээгээ цуцлах хүсэлтээ өгсөн. Одоо энэ 90 км замд засвар хийгээд одоо ашиглалтад орох 1,3,5-дугаар багцын замтайгаа холбоод энэ өвөл аятайхан явах хэмжээнд хүргэнэ гэсэн мэдээлэл надад өгөөд байна. 2, 4-р багцын тендер цуцлах ажил ид хийгдэж байгаа юм билээ. Энэ өвөлдөө багтаагаад одоо ажиллаж байгаа компаниудад өгөх үү, эсвэл дахин тендер зарлах уу гэдэг асуудлаа шийднэ гэж Халтар сайд хэлсэн. Замчдын холбооныхонтой уулзаад дотоодын компаниуд хийж болохгүй юм уу гэхээр бид ийм том хэмжээний ажил дийлэхгүй гэдэг юм билээ. Дараагийн сонгон шалгаруулалтыг энэ өвөл зохион байгуулаад зам барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сард багтаан эхлүүлж, 2021 оны арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг ЗТЯ-наас өгсөн.

-90 км замын хуучин хучилтыг нь хуулж хаяагүй байгаа юм уу?

-Заримыг нь хуулсан. Заримыг нь хуулаагүй. Өнгөн засвар хийгээд аюулгүй болгоод энэ өвөл явуулна гэж төлөвлөж байгаа юм билээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл шүү дээ. Хажуугаар нь нэмэлт хоёр урсгал Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр тавигдана. Тэрнийх нь тендерийн ажил дууссан гэж мэдэгдсэн. Таван багцад таван компани шалгарсан байгаа. Ямар компаниуд шалгарсан мэдээлэл ирээгүй байна. Энэ ажил ирэх жил эхэлнэ. Хоёр жил орчим явагдана. Ингээд Дархан Улаанбаатар чиглэлд хоёр, хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам ашиглалтад орно. Дарханы замын ажлыг дуусан дуустал араас нь хөөцөлдөж, шахаж шаардаж, анхаарч ажиллах болно.

-ЮУНААС ОРЛОГО ОЛОХ НЬ ЧУХАЛ БИШ, ОЛСОН ОРЛОГОО ЗӨВ ХУВААРИЛАХ НЬ ЧУХАЛ-

-Уул уурхайд түшиглэсэн эдийн засагт найдахаа болъё. Үүнтэй зэрэгцээд монгол хүний тархи оюуныг мөнгө болгоё гэдэг санал санаачлагыг УИХ-ын гишүүн Н.Учрал их ярьж хэлж явдаг. Та уул уурхайн мэргэжилтэй гишүүний хувьд  энэ асуудалд ямар байрь суурьтай байдаг вэ?

-Уул уурхай бол Монголын эдийн засгийн багана мөн. Асуудал уул уурхайдаа байхгүй. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг зөв хуваарилж чадаж байна уу үгүй юу гэдэгтээ асуудал байна. Зарим улс үхрийн мах эсвэл банана огцом үнэд ороод гэнэт их орлого ороод үнэ нь унангуут дампуурсан улс байна. Юунаас орлого олох нь ерөөсөө ч чухал биш. Олсон орлогоо зөв хуваарилах тухай л асуудал. Өнөө өглөөхөн Дэлхийн банкны  “Майнс энд майнд” буюу уул уурхай ба оюун ухаан гэсэн сэдэвтэй тайланг сонсож, хэлэлцүүлэг хийлээ. Бид уул урхайгаас хамааралтай эдийн засгийг болиулъя гэж олон жил ярьж байна. Уул уурхайгаас хамааралтай биш эдийн засгийг бүтээхийн тулд эхлээд уул уурхайдаа суурилах ёстой гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Уул уурхайгаа болъё, монгол толгойгоо ухъя гэж их ярьцгаадаг. Гарч ирсэн мундаг сайн санаануудыг санхүүжүүлэх, тухайн санааг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй. Тэр санаануудыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын мөнгө нь уул уурхайгаас гарах нь тодорхой байна. Ойлгомжтой. Энэ хуваарилалтыг зөв болгох чиглэлд төрийн бодлого явах ёстой. Би “Хамтын баялаг бүтээх” гээд судалгаа хийж байсан. Энэ юу вэ гэхээр уул уурхайн төсөл байна гэж бодъё. Төсөл хэрэгжүүлэхэд зардал гардаг. Хувцас, хоол, тоног төхөөрөмж худалдаж авна. Мэргэжилтэн хөлсөлнө. Бүгдийг нь дотооддоо эсвэл дотоодын компаниудаар хийлгэж мэдлэг чадварыг дэмжих чиглэлд анхаарах ёстой.  Уул уурхай гэх энэ салбар өөр дээрээ үйлчилгээний салбарыг хөгжүүлдэг. Энэ чиглэлд манай улс сул байгаа гэсэн дэлхийн банкны судалгааг сонслоо. Үүнийг хөгжүүлэх чиглэлд бид төрийн бодлогыг хандуулах ёстой.

-Инноваци, цахим бодлогын байнгын хороотой болсон. Та цахим технологийн шинэчлэлүүдийг илүүтэй дэмжиж байгаа харагдсан?

-Инноваци технологийн тухайд бол төрийн үйлчилгээг хөнгөвчлөх тухай асуудал. Иргэд төрийн дарамт, саадыг арилгаад өгөөч гэж их хүсч байсан. Хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийж байгаа нь “И монголиа” төсөл. Манай залуу гишүүд асар их дэмжиж ажиллаж байна. Инноваци, цахим бодлогын байнгын хороотой болсон. Дандаа залуу гишүүд орж ажиллаж байна. Инноваци, технологи гээд дандаа гадаад үг. Ямар нэг үйлчилгээг гар утас юм уу компьютерээс, эсвэл интернетэд холбогдож байгаа бүх хэрэгслээс чөлөөтэй, хурдтай, хүнээс үл хамаарах байдлаар авахыг хэлж байгаа юм. Би өглөөхөн гар утсаараа “И монголиа” аппликейшн туршиж үзлээ. Гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэхний лавлагаа хоёроо авахад нэг бол хороонд очих, эсвэл 100 айлд очих, эсвэл ТҮЦ машинд очих ёстой. Банкаар орж төлбөр хийнэ. Энэ хооронд түгжрэл, бензин, хамгийн гол нь цаг үрэгдэж байна. Гэтэл би саяны хоёр тодорхойлолтыг хоёр минутын дотор гар утсаараа авчихаж байна. Одоогоор 180 гаруй төрлийн үйлчилгээг “И монголиа” аппликейшнээр авч болж байна. Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар руу лавлагаа авах гэж ирдэг тохиолдол байсан нь одоо байхгүй болж байна. Төрийн хүнд суртлыг арилгах чиглэлд Инноваци цахим бодлогын байнгын хороо ажиллаж байна. Төрийн нүсэр бүтэц цөөрнө. Том байшин барьж олон хүн ажиллуулж зардал үүсгэх шаардлагагүй болно. Үүнийг дагаад авлига, хээл хахууль эрс буурна. Бараг хувьсгалын шинж чанартай үйл ажиллагаа.

-Хотыг бүсчлэх хэрэгтэй-

-Та скүүтер унаад ажил гэрийн хооронд явж байгаа юм уу?

-Тийм. Шинэ Дэгийн тухай хуулиар өглөө 09.00 цагаас чуулган эхэлдэг болчихсон. Би 08.00 цагт гэрээсээ гардаг л даа. 1-2 удаа хоцорсон. Тиймээс заримдаа алхана, заримдаа скүүтер унадаг.

-Олон нийт таны энэ үйлдэлд ямар хариу үзүүлж байна?

-Шүүмжлье гээд шүүмжилж байгаа хүмүүс байна. Миний хүмүүст хэлэх гээд байгаа санаа бол боломжтой нь боломжтой цаг үедээ боломжоороо бусдадаа зай тавиад өгчихвөл бусад хүмүүстээ нэмэртэй юм даа л гэж хэлэх гэсэн юм. Түгжрэлийг арилгах нь засаг төрийн ажил мөн. Гэхдээ өргөс авч байгаа юм шиг арилгаж чадахгүй байх. Үүний тулд эрс арга хэмжээ авах ёстой.

Би энэ скүүтерийг жил гаруйн өмнө авсан. Нэг сая орчим төгрөгийн үнэтэй. Ийм үнэтэй юмыг бид авч унаж чадахгүй, хүүхдээ суулгаад хичээл сургуульд нь зөөх юм уу, өвөл хүйтэнд яаж унах юм гээд л шүүмжилсэн байсан. Бүх асуудлыг төр шийдэх ёстой мэт хандлагаа болих ёстой байх л даа. Гэхдээ би боломжтой нь, над шиг ганцаараа явж байгаа нь, мөн дулаан цаг үеэр ашиглаж үзэж болно л гэсэн санаа илэрхийлсэн.

-Скүүтертэй явж байхад замын нөхцөл байдал ямар байна?

-Зарим хэсэг нь их хэцүү. Гэхдээ нэг үеэ бодоход урдаас хойшоо чиглэлд арай гайгүй. Гэр хороололд мэдээж хэцүү байгаа. Зовлон бэрхшээл ярьвал бүгд боломжгүй. Үе шаттайгаар шилжих ёстой. Дахиад хэлье. Боломжтой нь боломжтой үедээ бусдадаа боломж олгоод зай гаргачих л гэж хэлсэн шүү дээ. Түүнээс биш ингээд түгжрэл шийдчихье гэж хэлээгүй. Улс төрчдийг хүмүүс янз бүрээр харах ёстой л байх. Зарим нэгийг нь өөлмөөр санагдвал өөлдөг л байлгүй дээ. Зам дээр таван цаг түгжрээд ядарчихсан, түүнээс болоод ажил нь бүтээгүй хүн миний тэр постыг хараад уурлах нь аргагүй л байх. Би түгжрэлийг шийднэ гэж, бодлого гаргах гэж ажиллаж байгаа хүн. Бусад гишүүдтэй ярьж байна, ажиллаж байна. Гэхдээ үр дүн нь тодорхой хугацааны дараа гарна. Одоогоор би өөрөө ажилдаа хоцрохгүйн тулд боломжтой нөхцөл байдлаар шийдэж болж байна гэдгийг л өөрийнхөө хувьд харуулж байна. Би хааяа 45 минут алхдаг. Машинаар явахаар 2 цаг түгжирдэг. Скүүтерээр явахаар 15 минут явж байна. Зунаас дугуй унана гэж бодож байна. Дугуйн зам хийх хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан. Спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, дугуйн замаар явуулах боломжийг бий болгох тал дээр төрийн бодлого гарсан. Миний ажиллаж, сурч байсан Ванкувер хот бол хүн амьдрахад хамгийн таатай хот гэгддэг. Хоёр сая орчим хүн амтай. Тэнд амьдралын боломж өндөр учраас хүмүүс бүгд машинтай. Гэхдээ нийтийн тээвэр маш их ашиглаж байна. Зөвхөн шаардлагатай үед машин унацгаадаг. Мөн скүүтер, дугуйг маш их ашиглаж байна. Бүгд гараад машин унавал тэр газар ялгаагүй түгжирнэ.

-ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХЫН ТУЛД УТАА БУУРУУЛСАНТАЙ ИЖИЛ ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙХ ЁСТОЙ-

-Замын түжрэлийг яаж шийдэх юм бэ. Та шийдэх гээд, бодлого боловсруулах гээд УИХ-д ороод ирсэн хүний хувьд яг оновчтой ямар шийдэл харж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн маш зоригтой цогц арга хэмжээ авах ёстой. Яг утааг арилгасантай ижилхэн. Анх Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй гэж байхад мөн л шүүмжлэгчид боломжгүй гэж байсан. Өнөөдрийн байдлаар утаа 50 хувь буурсан, 80 хувь болгож бууруулна гээд ажиллаж байна. Яг энэ аргачлалыг Дарханд хэрэглэнэ. Шахмал түлшийг Дарханчуудад түгээнэ. Одоо Дарханы агаар Улаанбаатараас бохир болчихоод байна шүү дээ. Зоригтой арга хэмжээ авах ёстой. Тодорхой хугацааны дараа иргэд ойлгоно, дэмжинэ.

-Тухайлбал, ямар зоригтой арга хэмжээ байж болох вэ?

-Нэгдүгээрт, хотыг бүсчлэх хэрэгтэй. Лондон гэх мэт хамгийн түгжрэлтэй байсан хотууд хотоо бүсчлээд бүс бүрт ороход хураамжтай болгосон. Мөн хот дотор үнэгүй байгаа зогсоолуудыг үнэтэй болгох хэрэгтэй. Гуравдугаарт машин худалдаж авах нь хямд, хэрэглэх нь үнэтэй байлгах ёстой. Дэлхийн бүх хөгжсөн улсуудад машин хэрэглэх асар үнэтэй. Япон, Хонгконг, Сингапурт машин авахын тулд зогсоолтой гэдгээ баталж байж машин авдаг. Дөрөвдүгээрт нийтийн тээврийг хүртээмжтэй, хангалттай болгох ёстой гэж боддог. Энэ талаар хотын гишүүдэд хэлсэн. Хотын гишүүд хэлэлцүүлэг хийгээд анхаараад явъя гэж байна. Тэдэнтэйгээ хамтраад ажиллана.

-Нийтийн тээврээ шинэчлэх, хүртээмжтэй болгох гэхээр хөрөнгө мөнгө нь хүрэлцдэггүй юм биш үү. Манай хотод 1600 орчим автобус шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Гэтэл одоо байгаа нь 900. Тэднээс 2021 онд 500-г нь актанд гаргана гэж байна. Үлдсэн нь 400 автобус. Яах ёстой юм бэ?

-Улаанбаатар хот асар их мөнгө байгаа шүү дээ. Шийдэх ёстой байхгүй юу. Хувийн хэвшлийг оруулах хэрэгтэй. Бизнесийн боломж талаас нь харвал болмж байгаа шүү дээ. Заавал улсаас бүгдийг шийдэх албагүй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар автобуснуудыг оруулж ирээд, зөвшөөрлийг нь өгөөд явуулах хэрэгтэй. Дараагийн том асуудал нь их дээд сургуулиудыг хотоос гаргах хэрэгтэй. Жишээ нь ХААИС, ШУТИС ын зарим хэсгийг Дархан хот руу нүүлгэх хэрэгтэй л дээ. Ажил эхлэх цагийг зөрүүлэх хэрэгтэй. Би тухайлбал, Дэгийн тухай хуулийг буцаад харж үзээч гэсэн хувийн байр суурьтай байгаа.

-Яагаад?

-Өглөө 09.00 цагт Төрийн ордонд ирэх бүх дарга нар амжиж ирэхийн тулд сургуулийн цэцрлэгийн хүүхдүүд, сурагч, оюутан, бусад албан хаагчидтай зэрэгцээд бүгд машинтайгаа явдаг. Ядаж 9.30-10.00 цагт ирдэг болгох хэрэгтэй. Ачааллаа хуваарилах хэрэгтэй шүү дээ. Бид 10.00 цагт ирээд орой 19.00 цагт таръя л даа. Хамаагүй шүү дээ. Ажлын найман цагаа л хийе. Зарим компаниуд цагийн зохицуулалт хийгээд эхэлсэн байна билээ.

-Нийслэлийн дарга нар автомашины дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах санал гаргаж байна. Энэ зөв үү?

-Энэ хэзээ ч зөв шийдэл болохгүй. Машин авч унах чадалтай хүмүүс нь хоёр машинтай болчихно. Машины тоог бүр нэмнэ. Эсвэл хотын захад хол амьдардаг ганц машинтай, түүгээрээ ажилдаа ирдэг хүн тэгээд 3 өдөр ажил амьдралаа алдах юмуу. Буруу шийдвэр гаргах гэж байна. Би өөрийгөө твиттер фэйсбүүкээр өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлдэг гишүүдийн нэг гэж боддог. Энэ тухай байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, азын дугааруудыг нийтийн үйлчилгээний автомшинуудад зүүнэ гэсэн. Уучлаарай. Үнэ хүрч байгаа бол дуудлага худалдаагаар зараад тэр мөнгөөрөө нэг ч гэсэн автобус ав нөхдүүдээ. Жаахан бизнес сэтгэлгээтэй, шинэ хандлагатай байгаач. Коммунист аргаар бүгдийг нь жигдлэх, хорих гэж оролдох юм. Болохгүй шүү дээ.

-ЭНЭ УЛС ОРОН БОЛОВСРОЛООР Л ӨНДИЙНӨ-

-Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга юун архины шил, дээлхий хээ, Кэмбриджийн хөтөлбөр вэ гэж ирээд зарим гишүүдийн санал санаачлагыг шүүмжилсэн. Та Кэмбриджийн хөтөлбөрийг дэмжиж байгаа гишүүний хувьд хариулт хэлэх үү?

-Архины шил, дээлний хээтэй хэрүүлийг би сайн мэдэхгүй. Кэмбрижтэй холбоотой асуудалд хариулт өгье. Боловсролд бид хөрөнгө хаях ёстой. Энэ улс орон боловсролоор л өндийнө. Би өөрөө өөрийгөө боловсролоор өдий зэрэгт хүргэсэн хүн. Монгол Улс даяар хүн шиг амьдарч, амжилттай яваа хүн бүр боловсролын үр шимээр л яваа. Ирээдүйгээ сайн боловсролтой болгох хэрэгтэй. Монгол залуучууд дэлхийд өрсөлддөг байх ёстой. Энэ суурийг бид хийх ёстой. Боловсролоор карьер хийж үзсэн хүн бүр боловсролын шинэчлэлийг дэмжиж байгаа. Боловсролоор дамжаагүй нь энэ салбарын чухалыг ойлгохгүй байгаа байх.

-Боловсролын тэгш байдал алдагдана гээд байна шүү дээ?

-Миний ойлгосноор хувийн сургуультай хүмүүс л эсэргүүцээд байгаа. Тэр хүмүүс боловсролын ялгаа гаргаад, түүгээрээ бизнес хийдэг. Эцг эхчүүд хүүхдээ олон улсын түвшинд бэлдэхийг хүсч байна. Аав ээжүүд аархаж баярхсандаа зах дээр зогсож даарч хөрч, өвдөж зовж олсон мөнгөө хувийн сургуулиудад аваачиж өгдөггүй. Боловсролын ялгарал хөтөлбөрөөс хамаарч байдаг гэж үзэх юм бол 1910-аад оноос эхлээд Монголд зөвлөлт маягийн боловсролын систем орж ирснээс эхлээд тусгай хөтөлбөр байсан. Аль ч улсад жигд боловсрол байна. Дараагийн шилжилтдээ бэлдээд лаборатори сургуулиуд байдаг. Дараа нь бүгд лаборатори сургуультайгаа адил болоод ирвэл дараагийн лаборатори сургуулиа нэмээд бусад сургуулиудаа өөд нь татаад явдаг систем. Бидний яриад байгаа зүйл ердөө л энэ. Лаборатори сургуулиудын тоог нэмье. Амжилттай хэрэгжсэн туршлагыг аймаг, дүүрэг бүрт нэвтрүүлье. Эдгээр нь эргэн тойрны бусад сургуулиудын стандартыг өөд нь татаж ирэх ажлийг хийнэ. Үүнийг дагаад Монголын өөрийн үндэсний тогтолцоогоо сайжруулаад авчихна. Ингээд дэлхийд өрсөлдье гэдэг зүйл ярьж байгаа шүү дээ. Гэтэл Кэмбриджийн хөтөлбөрөөс болж боловсролын ялгарал үүснэ гэж ярьж байгаа хүмүүс бол харин энэ хөтөлбөрөөр бизнес, мөнгө хийж байгаа хүмүүс. Өрсөлдөөн орж ирхээс айж зах зээлээ хамгаалах гэж зохисгүй ажил хийж байгаа л харагдаж байгаа.

-Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын гишүүд ингэж ярьсан шүү дээ. Энэ хүмүүс мөнгөний төлөө дуугарч байна гэж хэлэх гээд байна уу?

-Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам гишүүдтэй нэг санаа зорилготой болсон. Ойлголцоод ойрын үед хамтарсан томоохон хэлэлцүүлэг хийнэ.

-Боловсролын ялгарал нь эцсийн дүндээ замын түгжрэл үүсгээд байна шүү дээ?

-Яг үнэн. Зөндөө олон төрлийн түгжрэл үүсгэж байгаа. Дүүрэг болгонд нэг сайн сургууль байвал хүмүүс хүүхдээ тэндээ л өгнө. Хан-Уулаас, Сонгинохайрханаас, хаа байсан Чингэлтэйн эцсээс хотын төв рүү хүүхдээ оруулах гэж зүтгэж байна. Буруу биш, үр хүүхдээ л сайн боловсролтой болгох гэж л тэмцэж байгаа нь тэр. Тэгэхээр бид тухайн сайн сургуулийг нь тухайн газар оронд нь аваачъя л гэж байна. Үүнийг эсэргүүцээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Монгол тэмүүлэл сургуульд 2000 орчим хүүхэд 110 хүүхдийн орон тоонд шалгалт өгсөн. Тэндээс 1800 гаруй хүүхэд тус сургуульд орж чадахгүй үлдэнэ ээ дээ. Тэдний дийлэнхийг нь биднийг шүүмжлээд байгаа хувийн сургуулиуд хуваагаад авчихсан байна лээ. Зардлын тухайд хөдөөгийн зарим сургуулиудын нэг хүүхдэд оногдох зардал 3 сая орчим төгрөг байдаг. Кэмбрижийн сургуулийн зардал нэг хүүхдэд дунджаар 2.7 сая болж байна. Газар орон, алслагдмал байдал, дотуур байртай байна уу гэдгээс хамаарч нэг хүүхдэд ногдох хувьсах зардал өөр өөр байдаг. Хувийн сургуулиуд 120 сая төгрөгийн төлбөр авдаг мөртлөө нэмээд улсаас хувьсах зардал авдаг. Төлбөр авах гээд байгаа бол хувьсах зардал өгөхгүй байх ёстой.

-Хүүхдүүдийг сурлагаар нь ялгах гээд байгаа юм биш үү?

-Жигдэлдэг юм. Хуучин зөвлөлт маягийн тогтолцооны нэг сул тал бий. 30 хүүхдээс тав нь онц сурдаг. Багш нь тэр таваа аваад олимпиадад түрүүлдэг. 25 нь тэгээд л байж байдаг. Угаасаа муу сурдаг, чадахгүй гээд итгэчихсэн. Одоо бол чи математикт сайн бол би дуулах дуртай болохоор дуучин болоод явна гэдэг суурийг хийж өгнө. Бид олон улсад өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлдэх ёстой. Манай одоогийн тогтолцоо нь арван хичээлд бүгдэд нь онц төгсөхийг шаарддаг. Ямар ч тийм боломж байхгүй. Бидний дунд нэг яриа байдаг шүү дээ. Энэ уг нь гавал мөртлөө амьдрах чадваргүй гэж яриа сонсож байсан уу. Академик боловсрол үнэхээр сайн ч хэрэглэж чаддаггүй. Харин шинэ маягийн боловсролын тогтолцоо чи ямар ч мэдлэг, мэдээлэлтэй байж болно. Түүнийгээ ашиглаж чаддаг, амьдралдаа хэрэглэж чаддаг байх ёстой гэдэг дээр анхаардаг. Манай Шинжлэх ухааны академид мундаг мундаг эрдэмтэд байна. Амьдралд хэрэглэгдсэн, асар их доллар олоод байгаа мэдлэг байна уу. Байхгүй. Шинэчлэл энэ зүг рүү явах ёстой. Энэ нь олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоо юм. Монгол хүүхэд монгол хэлээрээ 1-12-р анги хүртэл монгол агуулгатай бүх хичээлээ үзнэ. Монгол хэл, уран зохиол, монголын түүх, газарзүйн хичээлүүдээ монгол хэлээр нь бүрэн агуулгаар нь үзнэ. Нэмэлтээр математик, физик, хими, геометр гэсэн шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр үзнэ. Ингээд л боллоо. Тэр хичээлүүдээрээ олон улсын сургуулиудад өрсөлдөж орно. Өнөөдөр гэхэд дэлхийн банкны судалгаагаар монголчууд инженер техникийн боловсролдоо хөрөнгө оруулахгүй байна. Нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтнүүдийг асар ихээр бэлтгээд, тэр хүмүүст нь ажил олдохгүй байна гэж байна. Яг тийм дүгнэлт гарсан. 2018 онд АНУ-д суралцсан нийт гадаад хүүхдүүдийн улсынх нь хувийн жинд хуваагаад үзэхэд монгол хүүхдүүд нийгмийн ухааны чиглэлээр очиж сурсан тоогоороо нэгдүгээр байранд орж байна. Монгол Улсад инженер техникийн боловсролтой хүмүүс хамгийн их хэрэгтэй байна. Тийм учраас боловсролын шинэчлэл зайлшгүй.

 

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.9.25.58ZOCHIN   • 2020, 10 сарын 13. 12 цаг 16 минут

ENE PRIUS-20 UNDAG JOOMNUUDIIG XODOLGOOND BYY ORUUL TER TOMRIIN XOGIIN XOGIIN TSEG YRYY JAVUUL TEGBEL ENE TYGJREL BAGACNA

77.9.25.58ZOCHIN   • 2020, 10 сарын 13. 12 цаг 13 минут

MONGOLCHUUDIIN CONGOCON BAC NEG UCAN ***** TENEGYYD TEGNIIGEE CONGODOG DARAA N CONGOCON ***** N CONGOGDCON TENGIIGEE CHI ***** MANGUU GEJ ORILDOG TIIM BOLOXOOR BYX MONGOLCHUUD UCAN ***** BI CH ADIL TER BATTULGA CH ADIL TER XYREL-XYY CH ADIL BYGDEEREE ADILDAA ADIL UCAN MAL YXER MONGOLCHUU ODOO ENE ONC-D BAAXAN TENGYYDIIG CONGON YOCTOI CAIXAN AZIIN TENGYYD ZOVXON MONGOLD

31.165.231.3Зочин   • 2020, 10 сарын 9. 20 цаг 52 минут

kembridge gej soliordogoo bolizgoo, ene odoo yu yariad bainaa er ni ....gishyyd huulia l anhaarch zasaj zalruulj oorchilj shinechileh ajil hiih estoi , ajlaa oilgohgui ene gishyyd business ajil torolryy yagaad orood baina,?????? teriig chin hariuzsan yam , agentlaguud baidag bizdee !!!!

66.181.176.49зочин   • 2020, 10 сарын 9. 0 цаг 38 минут

юу балайраад байгаа нөхөдвэ 9 цагаас ажил эхлэдэг билүү үгүй шүү дээ төрийн албан хаагч нар 9 цагт цугларна 11 арай чүү цагаас ажил нь эхлэдэг биздээ

150.129.140.12Зочин   • 2020, 10 сарын 9. 0 цаг 19 минут

МАН-ы хурган шээснүүд өмнөхөөсөө ч хортой новшнууд орчихсон яаж хүмүүсийг хорлох вэ яаж дээрэлхэж дээрэмдэх вэ. гэж толгойгоо гашилгадаг байх

202.126.89.197Зочин   • 2020, 10 сарын 8. 21 цаг 53 минут

Хуцна биз

110.35.46.12zochin   • 2020, 10 сарын 8. 21 цаг 40 минут

ene nuhuriig iim ***** gej bi eostoi bodoogyi

64.119.18.231Зочин   • 2020, 10 сарын 8. 18 цаг 51 минут

Бас нэг солиот нэмэгдэжээ

103.206.195.230нийтийн тээвэр   • 2020, 10 сарын 8. 17 цаг 25 минут

Нийтийн тээврээ бүх чиглэлд түгжрэлгүй явуулах л гарц олох хэрэгтэй. Төв замын 1-р эгнээ шиг. Энэ эгнээ рүү өөр машин оруулахгүй, автобус нь энэ эгнээнээсээ гардаггүй байхаар бүх чиглэлд шийдвэрлэх хэрэгтэй байна. Хувин машинаа унаж түгжирснээс нийтийн тээврээр хурдан яавя гэдэг сонголт хийтэл бодлого гаргаарай.

59.153.113.24Зочин   • 2020, 10 сарын 8. 16 цаг 20 минут

Монгол улсад хичээл нэг бурийн стандарт гэж байхгуй юу?Эрхэм гишуун Та(ДН) энэ талаар болгоодогсон бол тун хэрэгтэй бус уу!? За уунийг ч огт хайхрахгуй нь мэдээж Бас нэг бодууштай юм бий Энэ бол хичээл нэг бурд дун егех хэрэггуй Зевхен тооцох тогтолцоонд шилжууштэй Ганц жишээ хэлье маттематикт 100 авдаг атлаа биеийн тамирт 60-аас хэтэрдэггуй сурагч олон байдаг юмдаа

202.9.46.76Zochin   • 2020, 10 сарын 8. 16 цаг 12 минут

Bie zuv avch yavaldaaaa...

213.127.59.108Зочин   • 2020, 10 сарын 8. 15 цаг 44 минут

Yun skuuter be manaid zohihgui , harin dugui zugeer.

124.158.107.12chek   • 2020, 10 сарын 8. 14 цаг 53 минут

бас нэг солиорол нэмэгджээ

66.181.180.62Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 45 минут

юм болгоныг санаачилах зоригтой залуу дэмжиж байна одоо шинээр гарсан залуус хүмүүсийн шүүмжлэхийг тоохгүй ажиллах хэрэгтэй зөв болгоныг бид дэмжинэ манайхан хүнийг шүүмжлэхдээ сайн өөрсдөө хийхдээ муу биз дээ шантрахгүй бай залуу минь

202.9.46.132Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 25 минут

чм хүү минь яаж Канадад төгсөө вэ Цахилгааны охин Уянга чамайг төгсгөө юу? Ингэж муухай ярина гэдэг өөрийгөө л харуулж байгаам ш дэ

202.72.245.125мргэн   • 2020, 10 сарын 8. 13 цаг 17 минут

хаха Хүний юмаар хүүдэгнээд сурсан гар уу энэ чинь харин?

202.9.46.132Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 15 минут

bolioo avah ni hyamd heregleh ni unetei bolgoh ch geh shig busuuded huvaana geheer yag yaj huvaah yum be? utgagui yum

202.179.27.195Дарханы иргэн   • 2020, 10 сарын 8. 11 цаг 51 минут

Монгол хэлнийхээ дүрмээр зөв бичиж чадахгүй баахан алдаа хийчихээд юун кэмбрижд гэж солиорч байна вэ? Та боловсрол гэдэг хүмүүжил+эх оронч сэтгэлгээ биш. Зөвхөн мэдлэгийн зах зухыг олж авч байна гэдгийг та үнэхээр ойлгоогүй байгаа юм байна. Дарханчууд бид ийм л хогийн амьтанд итгэл үзүүлжээ. Цаашид юу гэж солиорохыг нь харзная

66.181.161.65Зочин   • 2020, 10 сарын 8. 12 цаг 01 минут

хуцдаг малууд вэ

103.206.195.230Мх   • 2020, 10 сарын 8. 11 цаг 48 минут

Энэ чинь харин өөрийгөө овоо гээд итгэчихсэн гар уу даа... Амьтаны сүүлнээс зулгааж амьдарсаар бүүр хайрцаглагдчихсан байна ш дээ... Өөрт чинь толгой байхад заавал өөр хүний толгойг илүү миний толгой бараг надад ч хэрэггүй гэж хэлж байгаатай АГААР НЭГЭН БӨЛГӨӨ.

202.131.245.69зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 42 минут

хүмүүсийг дайрч доромжлоно гэдэг өөрөө хүмүүжилгүй, боловсролгүйгээ нотолж байна. Залуу хүмүүс зөвхөн шинэчлэл өөрчлөлт хийдэг гэвэл бүр худлаа. ялангуяа намын томилгоотой, цүнх баригч нар олдсон цөөн хугацаанд төрөөс юу ашиглаж завшиж болох вэ гэж өлөн царайлж, данзалзаж сагсалзсан, онгирсон юмнууд л байна ш дээ.

103.229.121.245Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 37 минут

Энэ хүн боловсрол гэж юү вэ гэдгийг ойлгодоггүй ажээ. Ийм боловсрол нимгэн УИХ-ын гишүүнтэй гэхээр ичиж бас санаа их зовж байна шүү

202.55.188.90Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 27 минут

Хуцдын. Өвлөөс өмнө амжих уу? Ямар боловсролоор дамжаагүй гэж? Монголын боловсрол уу? Үхсэн нохойн жогорхой байлгүй дээ. Камьбрижын сургалтыг эсэргүүцэхгүй. Хамгийн гол нь нийтэд хавтгайруулан, тэгээд төсвөөс мөнгийг нь гаргах гээд байгаад л гол асуудал байна. Үүнд лобидогч гишүүдийн өөрсдийнх нь ашиг сонирхол давхар явж байгаа. Гол асуудал энэ. Камьбрижыг монголд хувийн хэвшил импортлож байвал эрсдлийг нь улс нуруундаа үүрэхгүй. Ердөө л энэ. Төсөв гэдэг хэн бүхний хүслийг гүйцэлдүүлж карийриыг залгах хонины номхон морь биш.

202.9.46.161Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 24 минут

Ерөнхийлөгчийг доромжлоод бнуу даамбии гуай

202.9.46.178УБ   • 2020, 10 сарын 8. 11 цаг 19 минут

Авах гээх нь уншигч таны ухаан юм даа. Санаа авах юм байнаа байна

202.21.117.178Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 07 минут

Bitgii shou hii ***** idsen uusan bitgii mart! Otgonbayar tai niilj idej uuchaad ichesee!

202.9.46.121Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 03 минут

Боловсролтой ухаантан минь наад сурталчлаад байгаагаас аа татгалзаад эх орныхоо хөрс шорооноос ургасан гүн ухаан эзэмшихийг уриалсан нь дээр шүү УХААНТАН ГУАЙ

202.131.228.131аа   • 2020, 10 сарын 8. 11 цаг 01 минут

ийм гишүүн байдаг юм уу

203.91.112.133Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 56 минут

Боловсролоор дамжаагүй гэдэг нь үгийн сонголт нь буруу байна. Өөрөө ингэхэд хэр боловсорсон хүн бэ. Дипломын тоо биш шүү,

103.57.93.116Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 47 минут

hun muulah dontoi umnuud ,mundag bol eersdee hiigeech;uy ch chadahgui baij hutsaldahaas eer chadah umgui hegiin amitas,kembrijiig sanaachilsan zaluusd tom amjilt dahin dahin husie

202.126.89.45Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 34 минут

Шинэ гишүүд мал гацаагч жонхуутай тулах хэрэгтэй.Цуг нэвтрүүлэг хийдэг Анужингаа баалдаг хогийн гар.49%зөв ,оюутолгойн гэрээ сайн ,төмөр зам гацсанаас 30 тэрбум доллар алдсан гэх мэт олон асуудлаа ярих шийдэх хэрэгтэй.үгүй бол юу ч яриад нэмэргүй.

43.228.130.186Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 32 минут

Энэ нөхрийг анхдугаар чуулганы нээлтэнд үг хэлэхий нь хараад овоо залуу УИХ-ын гишүүн болж дээ гэж бодож байсан худлаа байжээ гэж. Ямар сонин поп гар вэ. Гишүүн болоод л ухаан санаа нь балартдын байхдаа

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 27 минут

Авто зам барих, Уурхай ухах 2 тэс ондоо шүү поп гишүүн ээ. Овоо юм байх гэж бодож байсан овоолсон хар бс байж хөөрхий

202.131.234.194Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 28 минут

УИХ гишүүнийн хийх ажил ч бас тэс ондоо шүү бацканаа

150.129.141.173Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 23 минут

harj l baiy daa hu. kembrudjiin bolovsroliig hamgiin sain gedgiin batalgaa ni bas haana bna. Mongolchuud uursduu amidraliin hard uhaantai saihan humuujuuldeg l bsan

124.158.110.117Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 23 минут

Азаар УИХ-ын гишүүн болчихоод бүү попоор!!! Өөрийгөө эхлээд хичээ!!!

64.119.22.183Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 22 минут

Jinhene tsunh barich daa.odoo hunh barichdaa bolson bailgui dee

119.40.98.177Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 20 минут

Боловсрол гэж юу вэ гэдгийг энэ хүн нэг судлах хэрэгтэй байхаа. Системчилсэн, стандартчилагдсан зүйл боловсрол уу? нэгэнт л их үйлд зорьж байгаа бол зөв яриад өөрийнхөө ярилцлагад зөв гарчиг өгүүлээд сурчих.

119.40.98.177Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 21 минут

гарчигийг нь хараад л уншихаас дургүй хүрч байна.

59.153.84.139Үнэн   • 2020, 10 сарын 8. 10 цаг 18 минут

Автобусаа л түгжрэлгүй цагаар нь явуулдаг болчих .Бусад нь түгжрэнэ үү байна уу хамаагүй. Сонголтоо өөрсдөө хийг. Машинаар түгжрээд очно уу Автобусаар саадгүй очно уу иргэд өөрсдөө шийдэг. Дугаарын хязгаарлалт энээ тэр юм хэрэггүй

66.181.169.122Zochin   • 2020, 10 сарын 8. 10 цаг 15 минут

za sharvalzaj bj huchingiin heregt orov oo. Umnuh neg zaluu chin tom ahaaraa oroldood l hamag yumaa garguulj taviulsan shuu

66.181.185.234Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 14 минут

Дарханы зам ярилгүй яахав дээ .Нэг хүн ч гэсэн ингэж хөөцөлдөж ярихгүй бол болохгүй болоод бна шүү дээ.

202.21.113.238Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 14 минут

Дархан хоёр мэдрэл поптой болсон доо

192.82.76.220Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 11 минут

Өөрө мэдэж байгаа гэдэгт нь итгэе дээ

66.181.161.5Зочин   • 2020, 10 сарын 8. 10 цаг 10 минут

Боловсрол гэж юуг хэлдэгийг өөрөө ер нь ойлгож байгаа юу, Кембрижийг оройн дээд боловсрол гэж ямар шулам таньд шивнэчих вээ

192.82.68.160Zochin   • 2020, 10 сарын 8. 9 цаг 55 минут

Bolovsrol oyun uhaaniig deedelj shutej shimtej baij l delhii yertunts hugjsuniig ***** l bol bugd oilgono doo. Buren demjij bna. Ene bukhniig ikh hurliin neelteer ug helehdee shuumjilsen yerunkhiilugch ch oilgoj bgaa. Gehdee manai hun ch bolosvrolgyi hun dee

202.70.38.18Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 54 минут

Боловсролтой, санаачлагатай, бодож санаж яваа юм ихтэй сайхан л залуу бнадаг. Ямар ч залуу хүн ийм өөдрөг, идэвхи санаачлагатай байлгүй л яахав. Их хуралд бараг 10 жил суусан хэдэн унтаа өвгөчүүлэс хамаагүй өөр дээр л юм ярьж бна Амжилт

202.55.191.194иргэн   • 2020, 10 сарын 8. 9 цаг 52 минут

монголын хүүхдүүдэхлээд монгол хэл бичгээ эзэмшиж, "Би монгол хүн" гэдэг омогшилтой болсоныхоо дараа гадаадын ямар хэл сонгож үзэх, кембрижид сурахаа өөрсдөө сонгох хэрэгтэй. Балчир бага наснаас нь хүчээр гадны боловсрол эзэмшүүлэх буруу

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 48 минут

хаанаас гараад ирсэн бас нэг бүлтрэгч нь вэ

66.181.161.82Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 46 минут

Дутуу..шал түүхий байна..

202.9.46.93Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 40 минут

Эрүүл нийгмийг эрүүлжүүлье гэж явсан цүнх баригч даа. Одоо өөрөө цүнх баригчтай болсон биз

202.170.68.38Зочин   • 2020, 10 сарын 8. 9 цаг 36 минут

энэ тэгээд нуль боловсрол уу. Өрөмдмөөр ч юм дааа

202.126.92.234иргэн   • 2020, 10 сарын 8. 9 цаг 26 минут

Бас л сайхан попрогч гар даа хөөрхий хий хуй ихтэй

202.21.120.66Шарын голын уурхайн сонгогч   • 2020, 10 сарын 8. 9 цаг 08 минут

Сайхан ярилцлага болсон байна. Дамдинням гишүүндээ санасан бүхнээ биелүүлж ажиллахыг хүсэн ерөөе. Шарын голын уурхайчид Танд их итгэж байгаа шүү.Амжилт.

202.9.46.132Зочин   • 2020, 10 сарын 8. 13 цаг 17 минут

hutsaa

202.131.225.197ир   • 2020, 10 сарын 8. 8 цаг 42 минут

Дарханаас сонгогдсон болоод ганц дарханы зам л ярих юмаа

203.98.77.49зочин   • 2020, 10 сарын 8. 8 цаг 21 минут

Дээр үед МАН ы даалгавараар жагсаж явсан залуу сайн цүнх баригч,МАН ы Цахилгаан гээд хүний хүргэн эхнэрээ солчихоогүй бол.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.