2020 оны 10-р сарын 8
11 цаг 30 минут

“Хөдлөх” боломж олгож байна

 Засгийн газрын 100 хоногт

 -МОНГОЛ УЛСЫН АШИГТ МАЛТМАЛ,УУЛ УУРХАЙ,ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ЧИГ ХАНДЛАГЫН ТУХАЙД-

Монгол улсын эдийн засаг өргөжин тэлж, ДНБ харьцангуй өсөлттэй байгаа ч улс орны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ,хөгжлийн хурдцыг бүрэн хангаж чадахгүй байгаа нь өнөөгийн улс орны хөгжлийн үндсэн хэсгийг авч яваа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын шийдвэрлэх тулгамдсан асуудлуудтай тодорхой хэлбэрээр холбоотой гэсэн дүгнэлтэд та бүхэн эргэлзэхгүй биз ээ. Газрын хэвлийн баялгийг зөвхөн олборлож, гадагш нь гаргах замаар экспортоо бүрдүүлээд Монгол улс хэдэн жил болж байна,олсон орлого улс орны хөгжлийн том асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадаж байна уу, эсвэл тэр орлого зөвхөн “идэж уух” төдийд л зарцуулагдаад байна уу гэдэг асуудалд цэг тавьж, эрдэс баялгийн дахин боловсруулалт буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгоход сүүлийн үед төр, засгаас нэлээд анхаарал хандуулах болов. Асуудлын гол нь шинэ зүйл биш,олон жил яригдсан,нийтээрээ ойлгож байгаа ч хөдөлдөггүй тийм л “ойлгомжгүй” нөхцөл байдалд бид олон жил явж ирлээ.

Нийгмийн тулгамдсан асуудалд иргэдийн оролцоо аажим аажмаар нэмэгдэж,түүний хөгжилд саад болж байгаа асуудлыг учир шалтгаантай нь ил гаргаж тавих болсон нь төр, засгийг шахаж шаардан арга хэмжээ авахад хүргэж,нийгмийн захиалга бий болж байгаа нь шийдэгдэхгүй байгаа асуудлыг “хөдлөх” боломж олгож байна. Энэ утгаар,өөрсдийн эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон дотооддоо ч хэрэглэн, гадагш ч гарган илүү ашиг орлого олох чиг хандлага өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан нь сайшаалтай хэрэг.

Ялангуяа саяхан шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр УИХ-аар батлагдан, нийтэд ил болсны дараа дээрх чиглэлээр тодорхой ажил хийгдэж,эрчимтэй урагшилна гэсэн найдлага төрж байна.

Өнөө үед монголын гол эрдэс баялаг болох нүүрс,төмөр,алт,зэсийн олборлолтыг бид хангалттай хийж байна. Мөн газрын тосны олборлолтыг гаднын хөрөнгө оруулалтаар явуулж байна. Дийлэнхдээ эдгээр баялаг боловсруулалтгүйгээр түүхий эд болон гадагш гарч байгаагаас эдийн засагт илүү ашиг орлого орох нөөц бололцоог алдаж байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тухайлбал, нэг тонн зэсийн баяжмалын үнэ 1000 гаруй $ байхад нэг тонн цэвэр зэсийн үнэ 7000 орчим $ байх жишээтэй.Үүнээс үзэхэд,олборлосон нүүрсээ, газрын тосоо,төмөр,зэсийн хүдрээ дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосноор бид ямар их ашиг хүртэх нь харагдана.

Өнөөгийн байдлаар бид зөвхөн хэсэгхэн хэмжээний нүүрсээ угааж дахин боловсруулах гэж оролдож байна. Газрын тосоо боловсруулах талаар саяханаас л ахицтай ажиллаж байна.

Гэсэн хэдий ч нүүрс,газрын тос, алт,зэс,төмөр зэрэг эрдсээ түүхий эд хэлбэрээр гадагшаа гаргасаар л байна. Ялангуяа зэсийн хүдрээ олборлож,баяжмал анх үйлдвэрлэж эхэлснээс хойш даруй 40 гаруй жил болсон ч зэсийн баяжмалаа хайлуулж зэс үйлдвэрлэх боломжоо алдсаар өдий хүрч байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дахин боловсруулж,эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар 1990-д оны дунд үеэс “Эрдэнэт” үйлдвэр үндэсний давуу эрхтэй үйлдвэр болсны дараа нэлээд яригдаж байсан боловч үр дүнд хүрч байсангүй. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах, нүүрс баяжуулах, төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэх,алт цэвэршүүлэх,зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүдийг тус тус барьж байгуулах, зарим ажлыг эхлүүлэх тухай туссан байна. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүдийн хэмжээг нэмэгдүүлж,салбараас олох ашиг орлогыг өсгөх бодлого нь сүүлийн 30 жил яригдахаас цаашгүй, төдийлөн ажил хэрэг болоогүй чухал асуудлуудыг барьж авсан хэрэг болж байна. Энэ бол дэмжүүштэй сайн хэрэг боловч ажил хэрэг болгоход нэлээдгүй цаг хугацаа шаардагдах учраас уг ажлыг хэрэгжүүлэх,зохион байгуулахад шийдвэртэй, хугацаа алдахгүй шуурхай ажиллах шаардлага урган гарч байна. Гол бэрхшээл мэдээж хөрөнгө оруулалт босгох асуудал бөгөөд улсын төсөв алдагдалтай байгаа үед томоохон хөрөнгө оруулалт хувийн хэвшлээс юмуу гаднын хөрөнгө оруулалтаар хийгдэж байж дээрх ажлууд хэрэгжинэ. Үндэсний хувийн хэвшлийнхэн болон гаднын хөрөгө оруулагчид хөрөнгө оруулалтын таатай нахцөлд тухайн түүхий эдийг түшиглэн үйлдвэр барьж байгуулахад оролцох сонирхол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, зохих хөшүүргүүдийг хугацаа алдалгүйгээр шинэчлэн, боловсронгуй болгож хэрэгжүүлэх чухал ажил Засгийн газрыг хүлээж байна. Нэгэнт эрдэс баялгийн дахин боловсруулах үйлдвэрлэл, техник,технологи салбарын,цаашилбал дэлхийн хэмжээнд хангалттай хөгжиж бүрдсэн болохоор бидний хувьд аль болох шинэ дэвшилтэт техник,технологи бүхий үйлдвэрлэлийг сонгон авч барьж байгуулах боломж өргөн нээгдэж байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл, үр ашгийн талаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн жишээн дээр авч үзэж болох юм. Манай орон зэс хэмээх металлаар баялаг орон. Хэд хэдэн томоохон орд байдгаас Эрдэнэт, Цагаан суварга, Оюу толгойн ордын талаар бид сайн мэднэ. Эрдэнэтийн ордыг ашиглаад 40 гаруй жил болж байна. Оюу толгойн орд ашиглалтад ороод удаагүй байна. Цагаан суваргын ордыг ирэх 4 жилдээ ашиглаж эхлэх нь. Энэ ордуудын тогтоосон нөөцийг харахад манайд өнөөгөөс цаашид ашиглахад олон жилийн зэсийн нөөц байна. Бид энэ их нөөцөө хоёрдогч түүхий эд хэлбэрээр гадагш нь гаргаад л байх уу? Бид энэ баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгоод ашиглавал ямар их ашиг орлого олж болох вэ? Цэвэр зэс үйлдвэрлэснээр цувималаас авхуулаад орчин үеийн цахилгаан, цахим техникийн гол эдийг хэр үйлдвэрлэж, ажлын байр  болон оюуны хөгжил яаж нэмэгдэж,дотооддоо ашиглан гадагш гаргах вэ? Зэсийн эрэлт, хэрэглээ дэлхий нийтэд хэр, яаж өсөж байна вэ? Оюу толгойн зэсийн баяжмал дотооддоо үлдэж, эцсийн бүтээгдэхүүн болвол бид ямар их ашиг орлого олох вэ? Оюун толгойн үйлдвэрийн борлуулалтын орлогын тодорхой хэсэг манай улсын сан хөмрөгийг хэр арвижуулах вэ? Энэ мэтийн асуудлууд шийдэгдвэл манай улс орон л хожих болно. Энэ бол тухайн үйлдвэрлэл бий болсноор улс оронд өгөх өгөөж нь. Үүнд бид тууштай хандаж, өөрсдийн баялгаа бүрэн боловсруулж, дэлхийд өөрийн байр сууриа тогтоох нь чухал юм.

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрлэл өөрийн онцлогтой,өнгөт металлургийн хүнд үйлдвэрт багтана. Хайлуулах техник, технологи хөгжсөн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалагдсан үйлдвэрлэл. Технологийн гол учрах асуудал бол хайлуулах үйлдвэрлэлийн технологитой холбогдон гарах хүхрийн хүчлийн асуудал байдаг. Түүний хэрэглээ, үүсэх илүүдлийн хэмжээг судалж тооцох, технологийн шийдлийн талаар маргаан гарах явдал бий. Зэсийн баяжмал хайлуулахад технологийн онцлогоор хүхрийн хүчил үйлдвэрлэлийн хүчин чадалтай хамааралтайгаар тодорхой хэмжээгээр гардаг. Ингэж гарсан хүхрийн хүчлийг ашиглах, хэрэглэх, борлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага үйлдвэрлэлийн явцад гарна.  Чухамхүү үүн дээр дөрөөлж, зарим тайлбар, болгоомжлол, тэрүүхэндээ шалтаг тооцож,нэг ёсны ”хадны мангаа” гаргаж ирэх үндэслэл байдаг. Энэ нь уг үйлдвэрлэлээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд дэлхийн өнгөт металлургийн салбар урагшлан хөгжиж, тухайн асуудлыг шийдэх технологийн шийдлүүд гарч байгааг бид мэдэж, судалж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тийм ч учраас зэсийн баяжмал хайлуулах явцад гарах хүхрийн хүчлийн асуудлыг шийдэхэд шинээр гарсан элемент хүхрийн технологийг ашигласнаар дээрх асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх боломж манай улсад байгаа юм.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн барьж байгуулах,мөн Оюу толгойн уурхайн дэргэд барьж байгуулах ажлыг эхлүүлэх талаар тусгагдсан байна. Манай орны хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа 1-2 сая тн зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэрийг байршлын хувьд хоёр хувааж барьж байгуулах нь хэр өгөөжтэй бол гэж эргэлзэх байдал үүсгэж байгаа байх л даа. Ямар ч гэсэн эхний ээлжинд 550-1000 мянган тн баяжмал хайлуулах үйлдвэр шинжлэх ухаан,технологийн паркийн хүрээнд барьж байгуулах нь манай нөхцөлд боломжтой харагдаж байгаа юм. Энэ нь тухайн шинэ үйлдвэрлэлийг тогтвортой,өгөөжтэй ажиллууллах, байгаль орчны болон бусад технологийн асуудлыг жигдрүүлэх зэрэг ач холбогдолтой байх юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд,шинэ Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, түүнээс олох ашиг, орлогыг өсгөх үйл ажиллагаа нь улс орны хөгжлийн гол түлхүүр арга хэмжээ болох ба хэрэгжүүлэх тал дээрээ хариуцлагатай, шуурхай, эрчимтэй ажиллах л үлдлээ.

                                                      Эдийн засгийн ухааны доктор Ё.Баярсайхан

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.168Зочин   • 2020, 10 сарын 8. 11 цаг 45 минут

Энэ дагуу засгийн газар ажиллах ёстой доо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.