2020 оны 10-р сарын 9
8 цаг 00 минут

Допинг хэрэглэсэн гурван бөхийн цолыг хураавал хохирч үлдсэн 8 бөх цолоо ахиулна

Үндэсний бөхийн салбар хорооноос энэ сарын 5-нд мэдэгдэл хийж, энэ жилийн баяр наадмаар допинг хэрэглэсэн гурван бөхийн нэрийг албан ёсоор зарласан.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар зургаа даван Монгол Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б.Бат-Оршихын 4407678 дугаартай шинжилгээний дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт-2020”-д орсон S1.1 бүлгийн треболон, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн ацетазоламид буюу шээс хөөх эм илэрсэн бол зургаан даван чимэг нэмсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын 4407679 дугаартай шинжилгээний дээжээс S1.1 бүлгийн норандростерон, дростанолон болон S4 бүлгийн тамоксифен, найм даван үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурийн 4406049 дугаартай шинжилгээий дээжээс S4 бүлгийн триметазидин гэх зэрэг хориотой эмийн жагсаалтанд бүртгэгдсэн бодисууд илэрсэнийг мэдэгдсэн юм.

Эдгээр гурван бөх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн учир Баяр наадам зохион байгуулах хорооноос ийнхүү зарласан. Одоо Монголын Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж, дээрх бөхчүүдийн барилдах эрхийг хоёр хүртэлх жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргана. Улмаар дээрх шийдвэрээ Ерөнхийлөгчид уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм.

Ерөнхийлөгч зарлиг гаргавал Улсын аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон дөрвөн бөх цол ахина. Тодруулбал,

-Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин хүртсэн Ц.Мөнхбаяр цол ахиж, Улсын харцага цол,

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Улсын начин цол хүртэнэ. Тэрбээр 2014 онд тав даван Улсын начин цол хүртсэн ч наадмын дараа допингийн шинжилгээнд бүдэрч, улмаар цолоо хураалгаж байсан билээ.

-Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын заан М.Бадарч цол ахиж, Улсын гарьд цол

-Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Улсын харцага Ц.Одбаяр цол ахиж, Улсын заан цол

Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон хоёр бөх цол, чимэг ахина. Тодруулбал,

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат Улсын начин Б.Эрдэнэхүү чимэг авна.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын начин Ш.Пүрэвгарьд цол ахиж, Улсын харцага цол

Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон хоёр бөх цол ахина. Тодруулбал,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын начин цол

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаяр цол ахиж, Улсын харцага цол хүртэнэ.

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.110fg   • 2020, 10 сарын 31. 21 цаг 28 минут

GONCHGOO PUREVDAGVA BATSUURI METIIN DOPINGCHDIN DOPINDN UNAJ ARSLAN AVARGA TSOLOND HUREH BOLOMJO ALDAJ AMJILTAARA HOHIRLOOSHDE JONHUU MINEE

66.181.161.110fg   • 2020, 10 сарын 31. 21 цаг 26 минут

DOPING BATSUURIN 2014 2018 2019 2020 ONI BUH DAVAAGN HUCGINGUI BOLGOJ GONCHGOOD ARSLAN TSOLIGN UGUU JONHUU

66.181.161.38Зочин   • 2020, 10 сарын 22. 8 цаг 39 минут

Нөгөө допингийнөвийн хэрэг юу болсон бэ?

66.181.161.91Зочин   • 2020, 10 сарын 14. 15 цаг 52 минут

hi

202.9.46.129Зочин   • 2020, 10 сарын 10. 21 цаг 38 минут

Балай тэнэг бөхчүүдээр яадаг байнаа. Хийж бүтээсэн юмгүй, идэж ууж, гэмт хэрэг хийсэн бүлэг үхэрнүүдийг бөх гэнээ гэдэг үг цаана чинь байна шүү. Бөхийн холбоо байж болох ч монгол бөхийн холбоо хэрэггүй шүү. Ажилгүй дээр нь шуналтай. Муусайн тэнэг хар юмнуудаар яадаг байнаа

66.181.161.72Bok   • 2020, 10 сарын 10. 6 цаг 21 минут

Shine turliin tsolnii nairaa garlaadaa gj.

84.78.247.166Зочин   • 2020, 10 сарын 10. 2 цаг 03 минут

Ergvv buhchvvdiig bvv vz. Horchin, davaany naimaa, hvvhnii donton, gvzeen baatruud. Deerees ni haramch, huldvv, bas boloogvi gee uls turchid gej bgaa. Battulga, Bat Erdene, Sumiyabazar, Svhbat, Munhbat, Bayanmunh, Tserenpuntsag....

120.136.102.54Зочин   • 2020, 10 сарын 9. 20 цаг 59 минут

ene buhchingvvd yanz buriin em vitamin uuhgui bj boldogguimuu zugeer l hvcheeree vzeech

202.131.225.214Зочин   • 2020, 10 сарын 9. 17 цаг 05 минут

бөөн бэлэг авсан тэгээд яахий

202.179.24.162Зочин   • 2020, 10 сарын 9. 14 цаг 01 минут

хориотой эмийн жагсаалт гаргаад бөхийн бүртгэл хийхдээ танилцуулаад гарын үсэг зуруулдаг байвал нэр заасан өвчин намдаах эм уусан бөхчүүд сайн дураараа барилдахгүй л байх, бөхчүүд чинь хүн шүү дээ тэр олон эмийг мэдэхгүй, эсвэл мэдээд мартсан байж болно, бөхийн холбоо бөрчүүдээ бодсон үйл ажиллагаа явуулдаг бролмоор, одоо үед бүх хүний хамгийн түрүүнд мөнгө л харагддаг болждээ

66.181.161.58Зочин   • 2020, 10 сарын 9. 12 цаг 58 минут

Бүх зүйл дэс дараагаар явах шударгаар явах естой . Эхлээд түрүү жилийн шинжилгээний хариугаар допинг илэрсэн Оюунболд нарын асуудлыг шийдээд хасахыг нь хасаад цол өгөхийг нь Содномдорж / Анар нарт цол чимгийг нь олгочих хэрэгтэй. дараа нь энэ 3 хасааад Пүрэвгарьд Бадарч нарт цол чимгийг нь олгоод хариуцлага тооц Харин ч энэ 3 Оюунболд шиг новшроогүй шүү шударгаао буруугаа хүлээсэн гэхдээ л үнэн ч шударга шийдэх ёстой шүү МҮБХ болон Баяр наадмын хороо ерөнхийлөгч нар хурдан шуурхай үнэнээр нь шийдэх хэрэгтэй Оюунболдын асуудал шиг хугацаа ?

202.179.21.205Зочин   • 2020, 10 сарын 9. 12 цаг 44 минут

Шинжилгээ ирсэний дараа... Жишээ нь: 2020 оны Улсын баяр наадмаар түрүүллээ гэхэд дараа жилийнхэн буюу 2021 оны баярын өдөр 2020 оны цолыг шинээр зарлигаар олгож олгож барилдуулж байвал зүгээр юм биш үү

192.82.65.224Зочин   • 2020, 10 сарын 9. 12 цаг 05 минут

цолыг нь өгөөчээ. шударгаар барилдсан бөхчүүдэд цолыг нь өгье

183.177.100.4лаларх   • 2020, 10 сарын 9. 10 цаг 58 минут

пязда юмаа энэ цол энэ тэрээ шинжилгээ ирсний дараа өгч байвал таарна цол ахиулж өгөх бол дэмий

202.179.24.242Зочин   • 2020, 10 сарын 9. 12 цаг 23 минут

арслан харцага заан начин цолыг түр эзэмшигч гэвэл яаж байна

66.181.166.134Зочин   • 2020, 10 сарын 9. 9 цаг 38 минут

Баахан хүнд цол нөхөөд өгтөл бас допинг хэрэглэсэн байвал яана. Яагаад бүгдээс эь шинжилгээ аваагүй хэрэг вэ.

183.177.99.230Зочин   • 2020, 10 сарын 9. 9 цаг 22 минут

iim vm gej vu baidag vm be,stol oghgui baih heegtei

122.201.21.193Зочин   • 2020, 10 сарын 9. 9 цаг 07 минут

Өмхий шээснүүд хөгийн юмнууд шударга өрсөлдөж чадахгүй

203.91.115.49Irgen   • 2020, 10 сарын 9. 8 цаг 10 минут

Oyunboldiinhoo asuudliig shiidsenii daraa ene gurvan behiig shiideerei suuliin jiluuded tsol hasaagui batorshih dash purevsaihan gm harin adiabat sumanchuluun nariinhiig bolohoor hassan shuu

103.229.123.81battulgaa asuudlaa shiid.   • 2020, 10 сарын 9. 9 цаг 06 минут

unen shuu.negen zereg hasaad davsan buhchuudiig negen zereg tsol chimgiig ni gargaad ogson sh gemgui erunhiilugch battulgaa.ta erunhuulugchiin suudal dr zugeer zalraagui bh shuu.Iim asuudliig shiidej chadahgui bol erthenees songuulia iuvuulj erunhuuligchiin suudlaa tavij og.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.