2020 оны 10-р сарын 9
8 цаг 20 минут

Н.Пүрэвдагва: "Анна Каренина" романы хувьд арга байхгүй сонгодог, жүжгийн тухай сонгодог эсэхийг би мэдэхгүй байна

-Төрийн соёрхолт хүн жүжиг тавьснаараа сонгодог болдоггүй, сонгодог гэж хэлэгдэхийн тулд цаг хугацаа, орон зайг туулах ёстой-

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа долоо дахь дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин бол орчуулагч, зохиолч, профессор Норовын Пүрэвдагва. Тэрбээр Лев Толстойн алдарт "Анна Каренина" романыг жүжиг болгон бичсэн юм. Өмнө нь Гоголийн "Амьгүй албат", Гётегийн "Фауст"-ыг жүжиг болгож байсан "том амьтан". Лев Толстойн "Адууны түүх" зохиолыг жүжиг болгосон зохиолч. Одоо ид насны залуучууд хүүхэд байхдаа Астрид Линдгрений "Дээвэр дээр суудаг Карлсон" зохиолыг уншиж байсан байх. Тэр зохиолыг орчуулсан хүн нь Н.Пүрэвдагва гуай юм. Түүний орчуулсан том том бүтээлүүдийн нэрийг дурьдвал нэлээд урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд, Колумбын алдарт зохиолч Габриель Гарсиа Маркесын намтар номыг орчуулаад, хэвлэлтэд өгчихсөн байгаа аж. Удахгүй хэвлэлтээс гарна гэсэн. 

Орчуулагч Н.Пүрэвдагватай хөөрөлдсөн подкастын онцлох ишлэлүүд 

-"Анна Каренина" романы хувьд арга байхгүй сонгодог. Жүжгийн хувьд сонгодог эсэхийг би мэдэхгүй байна. Би жүжиг маягтай болгож дөхүүлээд, Н.Наранбаатар найруулан тавьж байна шүү дээ. Төрийн соёрхолт хүн жүжиг тавьснаараа сонгодог болдоггүй. Сонгодог гэж хэлэгдэхийн тулд цаг хугацаа, орон зайг туулах ёстой. 

 

-Романыг, тэр тусмаа тийм өргөн утга агуулгатай зохиолыг жүжиг болгоно гэдэг амархан биш. 

-Эхний ээлжийн жүжгийн зохиолын ноён нурууг би л гаргасан. Зохиолч эхлээд зохиолын ноён нурууг гаргахгүйгээр жүжиг болохгүй л дээ. Тэр том зохиолоос юуг нь сонгож авах вэ гэдгийг зохиолч эхлээд шийдэх ёстой юм. 

-Уран зохиолыг аман зохиол, бичиг үүссэнээс үүдсэн зохиогчтой зохиол гэж ангилж болно. Агуу Шекспирийн бүх жүжиг Грек, Ромын домог байсан. Грек, Ромын домгийг л тайзны бүтээл болгож бичсэн хүн шүү дээ.  

 

-Миний романыг жүжиг болгож бичсэн нь буруу болбол оршуулга болно. Зөв болбол жүжиг болно.  

-Эрх чөлөөг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүсдэг. Өөрийн гэсэн дүр төрхтэй амьдрахыг эрэгтэй хүн ч, эмэгтэй хүн ч хүсдэг.  Энэ хүслийг тийм ийм гэж өмчилж болохгүй. 

-Эрх чөлөө гэдэг баяр жаргал биш юм шүү дээ. Улайссан төмөр шиг түлдэг юм байхгүй юу. Анна үүнийг л мэдэрсэн хүн. Эрх чөлөөтэй боллоо гээд бариад авсан улайссан төмөр шиг түлсэн байхгүй юу. 

-Орчуулга гэдэг солиотой хүний ажил шүү.

 

-Надад бичсэн кино, жүжгийн зохиолууд бий.  Өвөр Монголчуудтай хамтарч хийхээр болсон ч уран бүтээл байгаа. Одоохондоо гараагүй л байна. Ер нь миний бичсэн, туурвиасан их удаж байж үзэгчдийн хүртээл болдог юм шүү дээ.   "Адууны түүх" бараг 10 жилийн дараа гарсан. "Амьгүй албат" 6 жилийн дараа гарсан байх. "Анна Каренина" 2016 оноос хойш явсаар байж 4 жилийн дараа л үзэгчдийн хүртээл боллоо.  

-Хүмүүс ном уншихад тодорхой цаг зарцуулна даа. Яг л тэр хэмжээгээрээ орчуулагчийн хөдөлмөрийг үнэлэх гээд байдаг. 

-"Шоовдор хүмүүс" романыг Монголд орчуулагдсан гэж чи боддог уу. Би чамд одоо харуулъя. Жинхэнэ "Шоовдор хүмүүс" чинь энэ. Ийм хоёр том ном байдаг юм.  "Гулливерын аялал"-ыг орчуулсан гэж бодож байна уу.  600 гаруй хуудастай зузаан роман байдаг. Монгол орчуулсан нь 200 хуудас хүрэхгүй. Ингэхээр Монголд орчуулагдсан байна уу. Би энэ мэт хэдэн номыг орчуулах юмсан гэж бодож явдаг. 

 

-Хоёр толгой, дөрвөн гар, дөрвөн нүдтэй байсансан бол гэж би хааяа боддог юм. Тэгсэн бол их зүйлийг хийх байсан даа гэж бодогдох үе бий. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.148Зочин   • 2021, 3 сарын 14. 1 цаг 42 минут

M y

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.