Орон нутгийн сонгууль болох дөхөж байна. Энэ сонгуулиар ямар сонголт хийхээс нийслэлийн хөгжил ихээхэн хамаарах учиртай. Тэгвэл олон жил улс төрд "чанагдсан" Б.Жаргалсайхан өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж "хожоотой наймаа" санал болгожээ.
Тэрбээр "Намрын халуун өдрүүдэд ногоочид бүтээгдэхүүнээ хотынхонд борлуулж байгаатай зэрэгцэн улс төрийн хүчнүүд нэр дэвшигч нараа орон нутагт зүтгүүлж байна. Тэр нэр дэвшигч нараас дэмжмээр бас зарим нэг нөхдөөр сольчихмоор нэр дэвшигчид бий. Үүнийг монголчууд “Хожоотой наймаа” гэдэг юм. Тухайлбал Баянзүрх дүүрэгт гэхэд АН-аас нэр дэвшигч М.Тулгат, Т.Батцогт хоёрыг шууд дэмжих хэрэгтэй. Тэр МАН-аас дэвшиж зөндөө сонгогдсон “боов” Сүхээ, Н.Баянмөнх хоёроор сольчих хэрэгтэй юм. Харин тэр М.Болдбаяр гэдэг үйлдвэрийн дарга залууг дүүрэгт дэмжчихвэл зүгээр санагдана.
Баянгол дүүргийн сонгогчид хожоотой наймаа хийе гэвэл С.Эрдэнийн хүргэн Г.Энхболдоос эхлээд Л.Нарантуяа нарыг хуугаар нь солиод Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Ш.Батсуурь АН-аас Шатахуун хэрэглэгч нарын холбооны Болдын Сайнбаярыг НИТХ, ДИТХ-д оруулаад ирэх хэрэгтэй. С.Эрдэнээгийн тарьсан, авчирсан хогийг цэвэрлэж гэмээнэ Баянгол, АН-ынхан цааш явах зам нээгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн тухайд МАН-аас зүтгэж буй Н.Алтаншагай, Ц.Төрхүүг дэмжээд Р.Дагва, Ж.Сандагсүрэн нарыг хөөж явуулах хэрэгтэй. Нөгөө “Та аз жаргалтай хотод амьдарч байгаа иргэд” гэж хуцаад байгаа нөхөд шүү дээ. МАН-аас Дүүргийн ИТХ-д дэвшиж буй Г.Ундармааг нэмээд дүүрэгт нь дэмжих бололцоотой.
Хан-Уулаас “Үйлдвэрчний” Бямбасүрэнгийн Мягмар гэдэг дайчин эмэгтэй бий. Мөн Б.Одсүрэн гэдэг зүгээр сууж чаддаггүй мундаг хөдөлмөрч залууг дэмжихэд нэг их алдахгүй болов уу. Чингэлтэйгээс Н.Батсүмбэрэл, З.Төмөртөөмөөг дэмжихэд алдахгүй “наймаа болно. Сүхбаатар дүүргээс НИТХ-д МАН-аас дэвшиж буй Н.Мөнгөншагай, М.Халиунбат хоёрыг зайлуулах хэрэгтэй. Г.Төмөрбаатар гэдэг нүүр амаа засуулсан аальгүй эр НИТХ-д буг боллоо. Нэмээд явуулчихна биз.
Түгжрэлийг улс төрийн аргаар шийднэ, таксиг тас хориглоно гэх мэтээр донгосдог М.Халиунбатын хувьд гурван хүүхэдтэй эхнэрээ сольж баян айлд хүргэн болсон залуу. Эхнэр хүүхдээ хайрлаагүй баян айлын хөрөнгөд сагаж яваа эр эх орноо хамгаалах уу. Эх орноо хамгаалахгүй хүн энгийн иргэн таны төлөө ажиллах болов уу. “Петровис” компанийн хөрөнгийг хамгаалах, өөрийн IT компанид тендер авах зорилгоос өөр юу байх вэ.
Тэр Н.Мөнгөншагайг одоо зайлуулахгүй бол дийлдэшгүй авлигач болох шинжтэй юм билээ. Хөдөө орон нутгаас гэхэд Өмнөговийг АН-д Хэнтийг МАН-д нь өгөх хэрэгтэй. Хэнтийгийн Ц.Идэрбат, Ч.Чинбат, Ч.Батгэрэл гээд мундаг залуус нэр дэвшсэн харагдана лээ. Өмнөговийг Р.Сэддоржийн багт “All in” түлхэхэд гэмгүй дээ ер нь. Орон нутгийн сонгуульд иргэн та хэр зөв наймаа хийнэ тэр хэрээр боломж бололцоо, хөрөнгө оруулалт, ажлын байрыг бий болгож чадна. Зарим нэг хог шааруудыг зайлуулж гэмээнэ ажил хийгээгүй, авлига сонирхсон зэрэгтэй нь тооцоо бодох “Өс хонзонгоо авах өдөр” ч ирж байна. “Малины” адуунаас улсын наадмын түрүүг морийг авсан гэдэг шиг нэртэй улс төрч, ирээдүйн лидерийг идэхээс өөр ид шидгүй нөхдөөр солих бололцоо таны гарт байгааг санахтун" хэмээн бичсэн байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хангай зочид буудлын балгасаа нэг тийш болгооч. Сүрхий ярихаас цаашгүй амьтан.
estoi jinhene uneniig heljee zev suu Hangai buudliig harahaar odoo hurtel haramsah yum daa
Ondor hogjiltei hotuudad hurtel az jargaltai hot gej yarihaas ichij, zailshiideg. uchir ni asuudalgui hot gej haana ch ugi... Ochij ochij suurin soyoliin suurigui bid iim ner tomyo heregleh gejde.. genen yum uu debiil yum uu bid?
ENE HUN BUSDIIG IH MUULAH YUMDA UURUU TEGEED ERDUU SONGOGDOJ CHADAHGUI YUMDA BURHAN ORSHOOGDOO