2020 оны 10-р сарын 12
8 цаг 20 минут

Ч.Хашчулуун: Эдийн засаг талаас нь харвал зургаан хувийн зээлийг маш цөөхөн хүн авах боломжтой

Монголбанк есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-д өргөн барьсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт олон нийтэд хэлэлцүүлсэн билээ. Энэ үеэр эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.  

-Ирэх оны эдийн засгийн өсөлтийг Монголбанкнаас 8 хувь байхаар нэлээд өөдрөг төсөөлж байгаа юм байна. Мөн инфляцийг 6 хувь байхаар Мөнгөний бодлогын үндсэн зорилтдоо орууллаа. Эдийн засагчийн хувьд ирэх оны Мөнгөний бодлогод ямар байр суурьтай байгаа вэ. Эдийн засгийн хүлээлтэд ямар эрсдэл байгаа гэж харж байна вэ?

-2020 онд эдийн засаг нэлээд хүнд байдалтай боллоо. Гэхдээ Мөнгөний бодлогын инфляцийг өндөр түвшинд хүргэхгүй гэсэн зорилт бүрэн биелж байгаа. Бусад орны валюттай, тухайлбал, ОХУ-ын рубльтэй харьцуулахад, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. Санхүүгийн системийг тогтвортой байлгах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтууд ч харьцангуй биелсэн гэж бодож байгаа. Ирэх оны Мөнгөний бодлогын зорилтууд хямралтай холбоотой. Коронавирустэй холбогдуулан ханшийг нэмэгдүүлэхгүй байх, санхүүгийн системийг маш тогтвортой ажиллуулах. Олон нийтэд санхүүгийн боловсролыг илүү сайн олгохыг зорьж байгаа. 

Ирэх жилийн хувьд эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрэх боломж бол бий. Яг хүрэх үү үгүй юу гэдэг нь маш олон зүйлээс шалтгаалах болно. Инфляцийг 6 хувь руу оруулна гэсэн том зорилт байгаа. Энэ маш чухал зүйл. 

-Мөнгөний бодлогын зорилтыг биелүүлэхийн тулд төсвийн бодлого уялдах шаардлагатай гэж засагчид хэлдэг. Ирэх оны төсвийн төслийг та харж амжсан байх. Хэр зохицохоор харагдаж байна?

-Манай улсын хувьд эдийн засгийн хямралтай тэмцэх мэдлэг, чадвар нь ихээхэн сайжирсан байна гэж би дүгнэж байгаа. 2008, 2009 онд манай улс маш хүнд хямралд өртөж байхад одоогийнх шиг мэдээлэл цуглуулах, бэлэн байдалд байх зэрэг нь дутмар байсан.  Тэгвэл бид энэ онд сүүлийн 30 жилд тохиосон эдийн засгийн хамгийн хүнд үеийг туулж байна. Гэхдээ эдийн засаг талаасаа авч байгаа арга хэмжээ, төсөв, мөнгөний бодлого харьцангуй үр дүн сайтай байгаа. Ямар ч байсан эдийн засгийг бүр мөсөн унагахгүй байх, тодорхой хэмжээнд ажлын байрыг хадгалж чадаж байна. 

Уялдааны хувьд гэвэл ерөнхийдөө сайн. Бид төсвийн бодлогыг сангийн бодлого гэж нэрлэдэг. Одоогийн бодлогыг харахад, ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг хадгалах талаас нь сангийн бодлогыг хэрэгжүүлж байна гэж дүгнэж болно. Тодорхой хэмжээний алдагдал байгаа нь үнэн. Алдагдалгүй байвал бүр л сайн. Гэхдээ энэ хямралтай үед аль болохоор эдийн засгаа унагахгүй байх, хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээгээр хийх, төсвийн орлогоо аль болохоор нэмэгдүүлээхийг хичээж байгаа нь харагдаж байна. Мөнгөний бодлого талаасаа үүнтэй уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих, санхүүгийн системийг үр өгөөжтэй ажиллуулах, зээлийн хүүг бууруулах, хэмжээг нэмэгдүүлэх гэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авахаар оруулж. Монголбанк ч, Сангийн яам ч ирэх онд эдийн засгийг сайжруулах боломжийг бүрдүүлжээ гэж санагдаж байна. 

-Төсвөөс харахад, онцлог зүйл нь юу байв. Жишээлбэл, алт, зэсийн үнийг хэтэрхий өндрөөр тооцож гэж шүүмжлэх ч хүмүүс байна?

-Манай эдийн засаг хоёр том салбар дээр тогтдог. Хөдөө аж ахуй, уул уурхай. Нарийн техник хэрэгсэл үйлдвэрлэдэггүй болохоор түүхий эдийн экспорт харьцангуй тогтвортой байдгаараа сайн талтай. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэлээд өсөж байгаа. Тэгэхээр өөдрөгөөр авахад буруудах зүйлгүй. Энэ жил манай улсын уул уурхайн экспорт маш их хэмжээгээр багассан учраас ирэх жил хэвийн нөхцөлд түүхий эд гаргалаа гэхэд л эдийн засаг өснө. Дор хаяж 20 хувийн өсөлт гарах болов уу гэж би бодож байна. 2021 онд хөдөө аж ахуйн, уул уурхайн экспорт хэвийн байна гэж төлөвлөх юм бол эдийн засгийн хүнд хямралаас тодорхой хэмжээнд гарч чадах болов уу гэсэн итгэл байна. 

-Төсөвт алдагдал үүсэхэд хөрөнгө оруулалтын зардал нөлөөлдөг. Ирэх оны төсөвт хэмнэж болох зардлуудаа хэмнэлгүй, хөрөнгө оруулалтыг нэлээд ихээр оруулсан байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь шүүмжлэлийг зөв гэж бодож байгаа. Төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй. Алдаа гардаг. Дээрээс нь манай эдийн засагт улс төрийн нөлөөлөл маш их байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь хямралтай тэмцэх нэг арга гэж үздэг нь үнэн. Яг хөрөнгө оруулалтуудыг нь задлаад үзвэл зуун хувьд зөв зүйлд зарцуулах гэж байна уу гэвэл тийм биш. Тийм учраас хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь зүйтэй.  Шүүмжлэлд өртөж байна гэдэг чинь тодорхой хэмжээний дутагдал байна л гэсэн үг.  Цаашид зайлшгүй сайжруулах ёстой. Хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө зайлшгүй хэрэгтэй, эдийн засгийн үр өгөөж сайтай гэх маягаар ангилдаг. Тийм байдлаар ангилаагүй хөрөнгө оруулалтын зардал орж ирж байгаа бол улс төрийн нөлөөлөл орсон байна л гэсэн үг. УИХ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө маш сайн хянах ёстой. 

Тухайлбал, хямралын үед дэд бүтцийг сайжруулах ёстой ч эрүүл мэндийн асуудал аймшигтай хүнд байдалд байгааг ойлгох хэрэгтэй. Боловсролын хувьд Засгийн газар арга хэмжээ авч байна. Дахиад нэмж хийх ёстой ажлууд ч бий. Ирэх жил аялал жуулчлал сэргээд, маш олон жуулчин ирнэ гэж байхгүй. Тиймээс төлөвлөгөөгөө маш сайн шүүх хэрэгтэй. 

-Хөрөнгө оруулалтын зардлыг нэмсэн нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа хэлбэр гэж Сангийн сайд тайлбарлаад байгаа. Заавал үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж биш өөр байдлаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж болохгүй юм уу?

-Хөрөнгө оруулалт зөвхөн аж ахуйн нэгжийг биш нийт эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг хадгалдаг. Цаашлаад экспортыг дэмжих, татвар төлөлтийг сайжруулах олон эерэг үр дүнтэй. Харин хөрөнгө оруулалтын зардал зөвхөн хэн нэгний сонгогдсон объектэд биш эрүүл мэнд, боловсрол гээд өөр салбарт байж болно. Хамгийн тулгамдсан зүйл юу вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дэд бүтцийг сайжруулах ажлыг сайн хийж байна. Засмал зам, төмөр зам барьж байгаа нь сайн. Дутагдалтай зүйл гэвэл, гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах талаар яриа огт гарахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт манайд хэрэгтэй.  Төсвөө алдагдалтай батлаад, хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт олдохгүй байгаатай холбоотой байх. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалт татаж болж байсан, одоо яагаад болохгүй байгаа юм бол гэдэг асуулт гарч ирнэ.  Гадаадын хөрөнгө оруулалт татаж болмоор, эдийн засгийн үр ашигтай төслүүд байна. Тавантолгойн цахилгаан станц ч юм уу. Заавал төрийн мөнгөөр барина гээд л байх юм. Хувийн хөрөнгө оруулагчид барих санал тавиад байхад яагаад бариулж болохгүй гэж. 

Улаанбаатарын дэд бүтцийн асуудал туйлдаа хүрлээ. Угаасаа 500 мянган хүн багтаах чадалтай хот болохоор туйлдаа хүрэх нь аргагүй. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ. Халаалт нэмэгдүүлэх, метро барих, зогсоолыг шийдэх гээд нэн тэргүүнд хийх ёстой ажил олон л байна.

-Татварыг нэмэхгүй гэсэн мөртлөө татварын орлогыг нэлээд өндрөөр тооцсон байсан. Татварын шинэчлэлийн талаар та юу хэлэх вэ?

-Эдийн засаг сайжирвал татварын орлого дагаад нэмэгдэнэ. Экспортод гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл татварын орлого бас өснө. Энэ жилдээ түр чөлөөлсөн татваруудыг буцаагаад авахаар татварын орлого нэмэгдэх нь тодорхой. Тэгэхээр  татварын орлогыг өндрөөр тооцох нь зөв. Татварын шинэчлэлийн нэг том шинэчлэл гэвэл малын хөлийн татвар. Энэ асуудлыг олон жил ярилаа. 2008 оноос өмнө манай улс малын хөлийн татвартай байсан шүү дээ. Энэ бол малчдыг зовоох гэж хийж байгаа арга хэмжээ биш. Нэгдүгээрт, малын тоог хязгаарлах. Хоёрдугаарт, чанарыг нь дээшлүүлэх. Гуравдугаарт, хөдөө орон нутагт өгч буй хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг орон нутгаас нь гаргах боломж бүрдэнэ.  Цаашлаад энэ татвараас бэлчээрийн хамгаалалтыг сайжруулж болно.  Энэ мэт давуу тал олонтой. 

-Ипотекийн зээлийг 6 хувь болгоно гээд байгаа. Шат шатандаа л ийм амлалт өгч байгаа ч яг хэзээ хэрэгжих, ямар эх үүсвэрээр өгөх нь тодорхойгүй байна?

 -Сонсоход их том шийдвэр, ажил юм шиг санагдах байх. Яг эдийн засгийн талаас нь харвал цөөхөн хүнд л зээл очно.  Дээр үед таван хувийн зээл хүртэл гаргаж л байсан. Маш цөөхөн хүнд өгөөд л дуусчихсан. Ерөнхийдөө түүнтэй адил л үйл ажиллагаа болох байх. Зургаан хувь гэхээр хүн бүрийн толгойд 8 хувиа бууруулах гэдэг бодол л орж ирнэ.  Гэтэл тийм их мөнгөний эх үүсвэр ч байхгүй. 

-Хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянга хэвээр нь олгоё гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Бараг 900-гаад тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед нэрмээс болох юм биш үү?

-Хоёр талтай. Төсвийн алдагдал өндөр болно, тэр бол үнэн.  Нөгөө талдаа, дэлхий даяараа л хүмүүстээ мөнгө өгч байна. Америкчууд, Япончууд, Солонгосчууд ч өгөөд л байгаа. Ганцхан манайх өгөхгүй байж болохгүй. Манай улс чинь бусад орныг бодвол иргэд нь амжиргааны түвшин хамаагүй доогуур. Тийм мундаг халамжтай орон биш. Үүнийг мэргэжлийн талаас нь шүүмжилж болно. Хар ухаанаар бодвол өгөхгүй байхын ч арга алга.  

-Ковид 19-ийн хуулийн үйлчлэл арванхоёрдугаар сарын 31-ээр дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах шаардлагатай юу?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Нэг талаасаа манайх коронавирусийг алдчихалгүй маш сайн хичээж ажиллалаа. Би эрүүл мэндийн чиглэлийн хүн биш л дээ. Гэхдээ нэг л өдөр хилээ нээнэ. Гэтэл манай иргэд ямар ч дархлаагүй байна. Хилээ нээхээр өвчтэй хүн орж ирж л таараа.  Гадаад ч байна уу, манай улсын иргэн ч байна уу, хамаагүй .Бусад орны иргэд бүгдээрээ өвдөөд, дархлаа тогтож байх шиг байна. Манайх л ганцаараа арал шиг юм үлдлээ. Дараа нь хүндээр буучих вий л гэж айж байна. 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190зочин   • 2020, 10 сарын 16. 8 цаг 26 минут

банкныхан өөрийн ажилчиддаа бага хүүтэй зээл өгдөг болхоор 6н хувь болгож болно биздээ.Монгол улсад нэг ойлгомжгүй зүйл байдаг тэр нь МОНГОЛ хүнд өндөр цалин өгч болохгүй бага хүүтэй зээл өгч болохгүй гэдэг сонин тогтолцоо байдаг.

37.204.28.249Зочин   • 2020, 10 сарын 15. 14 цаг 08 минут

Дархлаа гэж байхгүй ээ, хэдхэн сарын сарын дараа дахин тусаад байна

64.119.26.174zochin   • 2020, 10 сарын 12. 13 цаг 12 минут

covid-n esreg buet hvnd 60 honog togtood alga bolj b/a,gesen sudalgaa garsan baina lee .

182.160.39.126Иргэн   • 2020, 10 сарын 12. 9 цаг 55 минут

Аливаа зүйл эерэг сөрөг талтай. Дархлаа тогтоогүй гэдгийг бас бодох зүйл.

66.181.169.116Зочин   • 2020, 10 сарын 12. 9 цаг 15 минут

Үнэн шүү. Бид эртхэн хилээ нээж халдвар авч дархлаатай болохгүй бол дараа нь хүндээр тусна. Манайхаас бусад ихэнх улс хилэ нээж бэлтгэлэ хангасан.

202.126.92.99зочин   • 2020, 10 сарын 12. 8 цаг 50 минут

мэдээлэл сайтай мэдлэгтэй эрхэм хүний ярилцлага таалагдлаа. Амжилт хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.