2020 оны 10-р сарын 13
17 цаг 30 минут

ТЕГ: Санал тоолох машиныг хакердах боломжгүй

    ТЕГ-аас мэдээлэл хийлээ. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү "ТЕГ-ын 11 ажилтныг ажлаас нь халлаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч, АН, МАХН-аас мэдээлэл хийж, сонгуулийн хар машиныг хакерддаг гэсэн мэдээлэл хийсэн. Тодруулбал, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна гэсэн мэдээлэл хийсэн. 

Санал тоолох машиныг хакердах боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Энэ төхөөрөмжийг сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос хойш ашиглаж байгаа. Үүнээс хойш явагдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн, УИХ-д ашигласан. Сонгууль бүрийн дараа маргаан гарахад шалгалт явуулахад ямар нэгэн зөрүү, зөрчил гарч байгаагүй. Машиныг хакердах ямар ч боломжгүй. 

Харин санал тоолох машиныг хакердана хэмээх аудио бичлэгийг өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ашиг сонжоо олох зорилгоор бусдад итгэж үнэмшүүлэх замаар бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгаж байгаа. Уг этгээдүүд машинд халдах ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байсан. Хуульд заасны дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 

-Дөрвөн этгээд бодит байдлаар мөнгө аваад залилсан хохирол тогтоогдсон юм уу?

-Бодитоор мөнгө аваад залилсан үйлдэл тогтоогдоогүй. Эдгээр иргэд бусдад итгүүлэх замаар сонгуулийн машиныг хакердана, нөлөөлөх боломжтой гэдэг байдлаар яриа өгүүлэл гаргасан. Тухайн бичлэгт гарсанаас гадна өөр нам, нэр дэвшигчтэй уулзсан нь тогтоогдсон учраас залилах гэмт хэргийн үйлдэл байна гэж үзэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тараасан асуудалд танай байгууллагаас ямар шалгалт хийж байгаа вэ?

-Сүхбаатар аймагт архи тараасан гэх асуудлаар гомдол мэдээлэл ирсэн. Шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэнийг холбогдсоныг хэлэх боломжгүй. Эцсийн гэм буруутай этгээдийг яллагдагчаар татах үед тогтоодог. Одоо хэрэг шалгагдаж байна.

-Мөнгө тарааж байгаа асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Олон нийтийн сүлжээнд гарсан мөнгө тараасан гэх мэдээллүүдтэй холбоотой шалгалт хийж байна.

-Орон нутгийн сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль бус зүйл хийсэн гэх гомдол хэчнээн ирсэн бэ?

-Надад нэгдсэн тоо өгөөгүй байна. Хэд хэдэн гомдол орон нутаг болон Улаанбаатарт бүртгэгдсэн. Гомдлыг шалгаж байна.

-Хар машиныг хакердах тухай бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдсэн?

-Тухайн бичлэгийг эвлүүлэг мөн бишийг хэлэх боломжгүй. Тухайн бичлэгт бичигдсэн хакердах боломжтой гэсэн яриа нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл учраас цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

-Бичлэгт байгаа улс төрчдөд хэрэг бүртгэл нээх үү. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг  зүйл ангид орох уу?

-Энэ нь төрийн эрх мэдлийг хууль бусаад авах гэмт хэргийн шинжгүй, залилах гэмт хэргийн шинжтэй байсан.

-Тэгэхээр хакердана гэсэн бичлэгт гарсан улс төрчид хохирогчийн статустай гэсэн үг үү?

-Түүнийг хэлж мэдэхгүй. Нэр дурдагдаад байгаа этгээдүүд нь өөрсдөө тоног төхөөрөмжийг хакердах боломжгүйг мэдсээр байж тухайн асуудлыг боломжтой мэтээр ярьж явсан учраас залилах гэмт хэрэг гэж шалгаж байна. Эцсийн шийдвэр  гараагүй.

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.148Зочин   • 2020, 10 сарын 17. 16 цаг 10 минут

Uuruu sain medehgvi baij bvv hvnii amaar yari !

192.82.65.120Зочин   • 2020, 10 сарын 14. 9 цаг 30 минут

ХАРИН ТЭГЭЭДЛ ОРСУУД НӨЛӨӨЛӨӨД БАЙГАА ЮМ ТЭГЭЭГҮЙ БОЛ ГАРААР ТООЛООЧ

99.70.235.30Zochin   • 2020, 10 сарын 14. 8 цаг 09 минут

Bodit baidliig unen shudraga yarih ni zuv baih olnii yariad ortoi baidag

203.91.117.8zochin   • 2020, 10 сарын 14. 6 цаг 58 минут

har mashindaa itgej baigaa bol hamgiin ihdee2000000 huudasiig garaar toolohod yu n bolohgvi baigaa ym heden zuun say hvtei gazar garaar toolood baihad uchir n yagaad garaar toologvi baigaad uchir baina garaar toolj songuulia yvuulay...

77.9.25.58ZOCHIN   • 2020, 10 сарын 14. 3 цаг 19 минут

MONGOL ULCAD AMDAX BOLOMJ ODOR BOLGON BUURCH ARD TYMEN YNXEER MASH XYND AMDARCH BAINA DAA BATTULGAA !! XYRELXYY!! ODOO ENE ARD TYMEN CHIN XAASHAA TONLIX VEE XERVEE ENE 3.2 CAYA XYN BYGD GADAGSHAA TONILCHIX BOL ENE 76-N BAAC ER. ER-CAID NAR YAAX BOLDOO XENIIGEE GOL GARGAX BOL YCREED NUTGAA L ZARAX BAIX OOR YUUCH XIIJ CHADAXGYI

77.9.25.58xu-xa   • 2020, 10 сарын 14. 3 цаг 11 минут

ene mongol ulciin conguul daanch conin bish bina ene ulc cexen yy conon yy daanch conin bish baina ene xorvoogiin xyn bolgon chad bono margaash er.caid chad bolloxing wench xelj chadaxgyi tiim boloxoor nadad ter consul chin dance conin bish bi ter conguuliin nazar ochij xaragdaarai

103.26.195.45Зочин   • 2020, 10 сарын 13. 23 цаг 32 минут

Иймд чамайг худлаа ярьдаг гэх байх даа. Эсвэл өөр хүнээр наадхаа яриулахгүй. Итгэх үү.

103.26.195.45Зочин   • 2020, 10 сарын 13. 23 цаг 26 минут

Миний дүү бусдын гар хөл болоод байнаа даа. Өөрийнхөөрөө байж болохгүй байна уу. Хурандаа Амгалан гадаадын тагнуул гэж чи хэвлэлээр зарласан. Одоо үйчээйрэй гээч. Эр хүнийн дуугайн сайхан гэдэг. Тэр үед би чадахгүй гэхгүй.

103.26.195.45Зочин   • 2020, 10 сарын 13. 23 цаг 34 минут

Уучлаарай үйчлээрэй

192.82.71.181Зочин   • 2020, 10 сарын 13. 22 цаг 03 минут

Xexe hend itgeh ve TEG t bol itgehgui l bn

202.9.40.1Зочин   • 2020, 10 сарын 13. 19 цаг 34 минут

тэнэгүүдээ л хуур

Шинэ мэдээ

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.