Сурвалжилга: Дэггүй сармагчин, дэгжин тогосыг ч дэргэдээс нь харах боломжтой "Улаанбаатар" амьтны хүрээлэн

“Аз жаргалтай Улаанбаатар”-ын хүүхдүүд багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тун ховор. Зав гарган очих газар нь кино театр, хүүхдийн паркаас хэтрэхгүй. Өглөөнөөс орой хүртэл ээлж солилцон хичээллэх хүүхдүүд, ажлын ачаалалдаа стрессдсэн эцэг, эхчүүдийн алжаалыг хэсэгхэн хугацаанд амраах нэгэн газрыг энэхүү сурвалжилгаараа онцолж байна. Энэ бол улсын хэмжээнд хоёрхон байдаг амьтны хүрээлэнгийн нэг болох “Улаанбаатар zoo and aquarium” юм. Номноос уншиж, үлгэрээс сонсож, шимтэн үздэг хүүхэлдэйн киноных нь баатруудаар амилсан амьтдыг бодитоор харах боломжийг бүрдүүлсэн “Улаанбаатар” амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, амьтны ертөнцөөр хэсэгхэн хугацаанд хамтдаа аялцгаая.

Алтай хотхоны зүүн талд байрлалтай “Улаанбаатар” амьтны хүрээлэнг мэдэхгүй хүмүүс нь мэдэхээсээ олон буй. Амьтны хүрээлэнгийн үүдээр орох үед хаанаас нь үл мэдэгдэх усны намуухан чимээ сонстож, тайтгарах мэдрэмж эрхгүй төрж байлаа. Тус амьтны хүрээлэн нь анх зургаан зааланд 60 гаруй төрлийн амьтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба гурван жилийн хугацаанд есөн заал, 90 гаруй төрлийн амьтантай болж өргөжжээ. Үүний хэрээр амьтдынхаа амьдрах орчин нөхцөл, хоол тэжээл, дотоод зохион байгуулалтыг сайжруулах ажлыг ч үргэлжлүүлсээр байгаа болохыг тус амьтны хүрээлэнгийн менежер бидэнд хэлж байлаа.

“Улаанбаатар” амьтны хүрээлэнд одоогийн байдлаар 90 гаруй зүйлийн амьтан байдаг гэнэ. Үүнд 20 төрлийн жигүүртэн, 10 зүйлийн мэрэгч амьтан, 20 гаруй зүйлийн хоёр нутагтан болон хэвлээр явагч, 10 зүйлийн далайн мөн 20 орчим цэнгэг усны буюу акуавириумын амьтан байдаг байна. Мөн бусад 10 гаруй зүйлийн амьтадтай. Хятадаас авч ирэхээс гадна ихэнхи амьтдаа Монголоос цуглуулсан аж. Аквариумын бүхий л хэсгийг ажилчид зургаан сарын турш өөрийн гараар хийж, хөлс хүчээ шингээсэн гэнэ.

 “Үкүн, Мандарваа хоёр”

Эхний заал бол сахилгагүй сармагчин, далайн амьтдын хэсэг. Хүүхэд багачууд гэлтгүй томчуудын хамгийн эхлээд сонирхон хардаг хэсэг нь энэ аж. Учир нь тусгаарлагч шилний дотор хоёр сармагчин олсноос зүүгдэн, ийш тийш савлан тоглоно. Тайлбарлагчийн хэлснээр тэд өөрийн гэсэн нэртэй гэнэ. Эрийг нь Үкүн харин эмийг нь Мандарваа гэдэг. Сахилгагүй хоёр сармагчинг сонирхож харах хэсэгхэн зуурт тэд өөрсдийгөө тун ч дэггүй амьтан болохоо харуулаад амжина. Тусгаарлагч шилний нүүр хэсэгт амьтан бүрийн мэдээллийг багтаасан тайлбарыг наажээ. Тайлбарт “...Макак ресус буюу нохой сармагчин нь дэлхий дээр хамгийн түгээмэл байдаг. Макакууд халуун орны ой, ойт хээр, талын бүсэд 20-с 150 жилээр сүрэглэн амьдардаг...” хэмээн тэмдэглэжээ.

Далайн загасны хэсэгт зургаан төрлийн загас, далайн яст мэлхийг аквариумд байв. Тэдгээрийг далайн усны давслаг шүлтлэгийн хэмжээ, концентрацыг норм хэмжээтэй далайн устай аквариумуудад байлгадаг аж. Өмнө хэлсэнчлэн хүүхэлдэйн киноны баатар гэдгээр нь мэдэх немо, дори ч энэ хэсэгт бий.

Харин цэнгэг усны болон хоёр нутагтны хэсэгт аквариум нь арчилгаа болон хамгийн зардал өндөртэй байдаг аж. Энэ хэсэгт матар, махчин яст мэлхий, цэнгэг усны загаснууд аквариумд байлаа.

“Тогос өдөө дэлгэх ховор мөч”

Жигүүртэн шувуудын хэсэгт цацагт хяруул, сувдан гургуул, тогос, хоёр зүйлийн тахиа гэх мэт амьтад байлаа. Эрхэмсэг, үлэмж төгөлдөр гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон тогосыг үгээр илэрхийлшгүй. Тогос өдөө дэлгэх мөчийг үйлчлүүлсэн хүн бүр харахыг хүсдэг боловч тэр бүр өдөө дэлгэдэггүй гэнэ. Биднийг очих үед тогос өнгө өнгөөр солонгорох үзэсгэлэнт өдөө дэлгэсэн байлаа. Нааш цааш холхих тогосны өд дээр цонхны завсраар бүдэгхэн тусах нарны гэрэл нэмэгдэж улам үзэсгэлэнтэй харагдуулна. Тайлбар хэсэгт тэмдэглэснээр “...Тогос шувуу нь тахиа хэлбэртний багийн гургуулын овогт багтах дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт шувуудын нэг. Хөх буюу энэтхэг тогос, Явагийн буюу ногоон тогос гэсэн хоёр төрөлтэй...” гэжээ. Бидний харсан тогос бол цэнхэр биетэй Энэтхэг тогос байлаа.

Энэ мэтчилэн заал бүрийг сонирхсоор мэрэгч амьтад, хоёр зүйлийн туулай, өмхий хүрэм, могой, зараа, хэвлээр явагч, илбэнх зэрэг олон төрлийн амьтан байлаа.

Хэвлээр явагчийн хэсэгт олон төрлийн могой, гүрвэл байсны дунд бамбай хоншоорт могой анхаарал татлаа. Учир нь монгол оронд хамгийн түгээмэл байх бамбай хоншоорт могой зуны улиралд суурьшлын бүс рүү усаар дамжин орж ирсэн тохиолдол их бүртгэгдсэн тул хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс авч ирсэн гэж байлаа.

“Саяхан бүл нэмсэн Темоны гэр бүл”

Африкийн элсэн цөлийн Мээркат буюу Темон. Карентиний үеэр бүл нэмж хоёулаа байсан темон зургуулаа болжээ. Тэд өглөө эрт сэрж, нүхээ цэвэрлэж, хоол хүнс хайхаар гарч, хамгийн халуун цагт сүүдэрт амарч, дараа нь дахин хоолдоо гардаг. Сүрэг нь маш нарийн зохион байгуулалттай бөгөөд тэд ойролцоогоор 25 орчим дуу авиагаар хоорондоо ойлголцдог гэнэ. Тэд нарлаг өндөрлөг хэсгүүдэд зогсож, элдвийг ажих дуртай мэт санагдав.

Бид амьтны хүрээлэнг сонирхохоор ирсэн хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсов.

н.Алтаннаран: Амьтны хүрээлэнд ирсэн хүүхэд маань амьтныг зургаар биш бодитоор харж, танин мэдэж байна

2017 онд анх нээгдэж байх үед нь ирж байсан. Тухайн үеэс хойш амьтны хүрээлэн нь хэр өргөжиж, амьтад нэмэгдсэн эсэхийг нь сонирхохоор хүүхдүүдээ дагуулж ирлээ. Манай хүүхэд дөрвөн настай. Бүх л зүйлийг мэдэхийг хүсдэг нас шүү дээ. Энэ үед нь амьтны хүрээлэнд хүүхдээ дагуулж ирснээр аливаа амьтныг зургаар биш бодитоор харж, танин мэдэж байна. Манай улсад энэ мэт хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх газар олон байгаасай гэж бодож байна. Нэг хэсэг музей, кино үзэхээр дугаарлан зогсохоос хэтэрдэггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед бага багаар энэ мэт газрууд нээгдэж байгаад эцэг, эхчүүдийн хувьд баяртай хүлээн авч байна.  

Б.Ууганцэцэг: Музей үзэх төлөвлөгөөтэй байсан ч амьтны хүрээлэн сонирхол татсан учраас ирсэн

Өнөөдөр музей үзэх төлөвлөгөөтэй байсан юм. Манай нөхөр зоо парк нээгдсэн байна гэхээр нь фэйсбүүкээс мэдээллийг нь хараад ирсэн. Нөхөр, хадмууд болон хүүхэдтэйгээ тавуулаа үзэж, сонирхож байна. Хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч сонирхолтой юм. Хүүхдүүд чөлөөт  цагаа зөв зүйлд зарцуулах болоод олон талын ач холбогдолтой гэж харж байна.  

Ийнхүү сонирхол татсан олон төрлийн амьтантай танилцаж, үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдлийг сонссоны дараагаар “Улаанбаатар” амьтны хүрээлэнгийн менежер Х.Анартай ярилцсан юм.

-Амьтдын амьдрах орчин, хооллолтын тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Амьтдын хооллолтын хувьд дотоодоос болон импортоор татан авч хангадаг. Амьтан бүр өөр өөрийн гэсэн хооллолттой. Түүнд нь тохирсон нь хоолыг импортоор захиалан авдаг. Хүрээлэнгийн амьтдаа аль болох хосоор нь тэжээхийг боддог. Аливаа амьтны амьдрах орчинг бүрдүүлж чадвал үрждэг. Ер нь амьтдынхаа амьдрах орчныг бүрдүүлж, улам сайжруулахаар ажиллаж байна. 

-Амьтад юунаас шалтгаалж стрессдэж, сэтгэл гутралд ордог вэ. Үүнээс амьтдаа сэргийлж, хэр харилцдаг вэ?

-Хүн стрестдэгтэй адил амьтан ч ялгаагүй. Стресдэх үедээ үүрэндээ хоргодно, хоолонд дургүйцэх, үс унах гэх мэт шинж илэрдэг учраас байгаа орчинд нь стресс тайлах зүйлсийг нь байршуулж өгдөг. Ингэхдээ стрессийг нь багасгахын тулд амьдрах орчинг сайжруулж, улам сайн тохижуулж өгөх хэрэгтэй байдаг. Жишээлбэл, темон бол өндөрлөг хэсгүүдэд наранд зогсох дуртай амьтан. Иймд бүх зогсох өндөрлөг хэсгийн зогсоолуудыг байрлуулж, наран шарлагын хэсгийг ч гаргаж өгсөн.

-Олон улсын амьтны хүрээлэнгийн жишгийг хэр судалдаг вэ, тэдэнтэй холбоотой ажилладаг уу?

-Бусад орнуудын амьтны хүрээлэнгүүдтэй холбоотой ажилладаг. Амьтны хүрээлэнгийн холбоо гэж бий. Шифийн харилцааны хүрээнд амьтан солилцохоор яригдсан. Гэвч дэлхий нийтийн хамарсан цар тахлаас шалтгаалж амьтдаа оруулж ирэх боломжгүй байгаа.

-Үйлчлүүлж буй иргэдэд ямар шаардлагыг тавьдаг вэ?

-Амьтдыг маань цочоож, айлгах, орчин тойронд нь орилж гүйхгүй байхгүй анхааруулдаг. Хоёрдугаарт, усанд гар, болон бусад авч яваа зүйлээ дүрэхийг хориглодог.

-Иргэдийн дунд амьтдыг байгальд нь тавих хэрэгтэй, гэсэн яриа их байдаг. Энэ тал дээр таны зүгээс ямар тайлбарыг хэлэх вэ?

-Сүүлийн үед хүмүүс амьтдыг багаас нь авч нутагшуулж, тэжээсэн болсон. Амьдралын явцад хүмүүс олон жил тэжээсэн амьтнаа хувийн шалтгаанаар гэртээ байлгах боломжгүй болдог. Энэ үедээ тухайн амьтнаа байгальд тавих гэхэд дасан зохицохгүй, хоолоо олж идэж чадахгүй байх гэх мэт хүндрэл үүсдэг. Иймд манай амьтны хүрээлэнд авчирч өгөх тохиолдол ч цөөнгүй бий. Мөн манай хүрээлэнд шиншила бий. Сүүлийн үед зах зээлд шиншилагийн сорлог үсийг нь ашиглаж үслэг эдлэл хийж байгаа харагддаг. Хэрвээ эдгээр шиншила амьтны хүрээлэнд ирээгүй бол хэдэн зуугаараа үслэг эдлэлийн хэрэглээ болчихсон байхыг үгүйсгэхгүй. Харин амьтны хүрээлэнд байснаар шиншила гэлтгүй бүхий л амьтан зориулалтын хоол хүнс, амьдрах орчин, аюулгүй байдал гээд бүгдийг нь хангаж өгч байгаа хэрэг юм.

-Манай улсад хоёр л мини амьтны хүрээлэн бий гэлээ. Тэгвэл амьтны хүрээлэн үйл ажиллагаа явуулах нь эргээд ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

-Амьтны хүрээлэн нь хүүхэд багачуудад танин мэдэхүйн боловсрол олгох, тэдэнд байгаль дэлхий, амьтанг хайрлах төлөвшлийг олгохоос гадна эцэг, эхтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Хүүхэд бүр амьтдыг хүүхэлдэйн киноны баатраар нь л төсөөлдөг. Энэ үед нь тэдгээр баатруудаар дамжуулан байгаль, нийгмийн мэдлэг мэдээллийг авч чадах ач холбогдолтой юм.

-Өдөрт дунджаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Ихэвчлэн амралтын өдрүүдээр эцэг, эхчүүд хүүхдээ дагуулж их ирдэг. Мөн ажлын өдрийн оройн цагаар ч ирж амьтдыг маань үзэж, сонирхдог. Өдөрт дунджаар 100 орчим хүмүүс үйлчлүүлдэг.

-Цаашид тавьсан зорилгоосоо хуваалцаач?

-Манайх түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Зундаа байгальд ойрхон, өвлийн цагт ирж байрлах өөрийн гэсэн амьтны хүрээлэнгийн байртай болохоор зорилго тавин ажиллаж байна.

Тэрбээр хэлэхдээ амьтны хүрээлэнгээр ирсэн үйлчлүүлэгч бүрээ дан ганц танин мэдэхүйн мэдээлэл авахаас гадна багахан хормыг ч гэсэн гэр бүл, үр хүүхэдтэйгээ зугаатай өнгөрүүлж, инээд баяслыг мэдрээд гараасай хэмээн хүсдэг болохоо хэллээ. Иймдээ ч хамгийн сүүлийн заалыг гэр бүлийн заал болгон тохижуулсан гэнэ. Гэр бүлийн зааланд зургаан төрлийн эффекттэй инээдмийн толийг хана бүрт байршуулсан байх бөгөөд толинд өөрийгөө харсан хэн ч инээд алдахгүй байхын аргагүй. Хүрээлэнгийн амьтдаа сонирхож дууссан гэр бүлийн гишүүд инээд тодруулсаар гарч одож байв. Ийнхүү нийслэлчүүдийн нүдийг баясгаж, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх газар нэгээр нэмэгджээ.

Судалт буюу Америк элбэнх

Макак-ресус буюу Нохой сармагчин

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.51Зочин   • 2020, 11 сарын 1. 19 цаг 06 минут

Амьтны шорон.

192.82.70.181mongol   • 2020, 11 сарын 1. 16 цаг 15 минут

end huuteigee ochij uzsen huud maani mash ih taalagdsan amjilt husie

66.181.183.123cruelty   • 2020, 10 сарын 16. 19 цаг 31 минут

wrong

202.126.92.234ss   • 2020, 10 сарын 16. 14 цаг 26 минут

АМЬТАН БАГА ТАМЛААРАЙ. ШОРОНД ХИЙЧИХЭЭД ХАЙР ДУТААГААД ӨЛСГӨӨД, МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ОЙЛГООД ТЭНЭГТДЭГ ШҮҮ. МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ АМЬТАН ОЙЛГОЖ ХАЙРЛАДАГ БАЙСЫН????????

192.82.68.227M   • 2020, 10 сарын 16. 12 цаг 18 минут

chaawaasda shoron l baindag ingej heden amitad tamlah gej

73.176.171.37Zochin   • 2020, 10 сарын 16. 12 цаг 08 минут

Amitan tamlakh gekh shig chi dut.huuhed bagachuudad tanin medehuin mash goy ajil shuu.delkhiid aldartai mash tom goy amitanii hureelen bolooroi.

66.181.161.111Зочин   • 2020, 10 сарын 16. 9 цаг 34 минут

өмнөхөө бодвол их аятайхан ,сэлүүхэн,зохион байгуулалт сайтай болсон байна лээ.гэхдээ нэг том алдаа байна шүү.Хүүхдүүд олноор ирж үздэг газар гэхэд бие засах газар нь том асуудалтай байсан.Хүүхэд бие засах боломжгүй,их бохир,давчуу байна лээ.засаад сайжруулаад явах байх гэж найдаж байгаа.

98.253.30.34Зочин   • 2020, 10 сарын 16. 8 цаг 41 минут

ingej amitan tamlah ymar ch heregtei iym. ymar iymniih n amitanii hureelen badgiiin zugeer neg toron dotor amitan hiigeed hashchihsan baij. amitadiig n haraad orovdov.

203.91.115.49Hedeenii hun   • 2020, 10 сарын 16. 8 цаг 38 минут

Amitnii hureelen hotod baidag gej sayl duullaa altai hothon ch gej haa baidag ym manai utaanbaatar chini tom ymaa bazarvaani

103.14.37.126Зочин   • 2020, 10 сарын 14. 9 цаг 40 минут

huuhed bagachuud ochihod ih tohiromjtoi gzr bna

202.126.90.6Зочин   • 2020, 10 сарын 14. 8 цаг 54 минут

гоЁ газар байна

Шинэ мэдээ

Tourism Forum Mongolia-2021 арга хэмжээ маргааш болно51 секундын өмнөХийн хоолойн төслийн асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо4 минут 57 секундын өмнөШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ41 минут 11 секундын өмнөИргэн С.Урансувдмаа: УИХ-д суугаа хууль тогтоогчидоо Банкны тухай хуулиа сайжруулаач ээ2 цаг 57 минутын өмнөЭМЯ: 1095 тохиолдол шинээр илэрч, зургаан хүн энджээ4 цаг 11 минутын өмнөЗАХИРАМЖ: “Гоожингийн өндөр”-ийг 2018 онд Нийслэлийн өмчид шилжүүлж, сэргээх засах ажлын хэсэг байгуулж байжээ4 цаг 17 минутын өмнөР.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ5 цаг 16 минутын өмнөУУХҮЯ: Шатахууны нийлүүлэлт тогтворжиж эхэлж байна5 цаг 51 минутын өмнөН.Содбилэгт насанд хүрэгчдийн шатрын ДАШТ-ийг хошуучилж байна6 цагийн өмнөШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Архи уугаагүй, зүгээр л амссан...6 цаг 2 минутын өмнөБАГШ НАР: Цахимаар хичээллэх нь сурагчдын хоцрогдлыг улам нэмэгдүүлж, ҮР ДҮНГҮЙ байна6 цаг 3 минутын өмнөГ.Сэржхорол: Худалдаа хөгжлийн банк бусдад өндөр хүүтэй зээлсэн байраа МИК-ийн 8 хувийн зээлд хамруулж, дундаас нь ашиг олдгоо хүлээн зөвшөөрсөн6 цаг 11 минутын өмнөШойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10 сар 24. 9:04Нийслэлийн шилдэг дүүргээр СХД-чууд шалгарчээ10 сар 22. 16:30“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна10 сар 22. 15:05Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ10 сар 22. 11:02Алга болоод байсан гурван настай охин олджээ10 сар 22. 10:30МУГТ У.Мөнх-Эрдэнэ ковидын халдвар авсны улмаас ДАШТ оролцож чадалгүй эх орондоо иржээ10 сар 22. 10:21Намагт шигдэж, осголтын байдалтай байсан эмэгтэйг аварчээ10 сар 22. 10:15Өчигдөр эрүүлжүүлэх байранд 219 иргэн хоножээ10 сар 22. 10:10Улаанбаатарт 10 хэм дулаан10 сар 22. 9:28БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10 сар 22. 7:14Чимээгүй “ирэх” нулимс10 сар 21. 20:27Д.Хаянхярваа Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ10 сар 21. 17:57Ё.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим10 сар 21. 17:18Бясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ10 сар 21. 16:32Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ10 сар 21. 16:17НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10 сар 21. 16:16Б.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон10 сар 21. 15:53УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон10 сар 21. 15:46
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.