2020 оны 10-р сарын 14
12 цаг 00 минут

Анна Каренинатай НАМАР

        Хойдын  тавилан гэж байдаг бол

Хоёулаа уулзая даа хонгор минь

Намайгаа чи минь таниарай

Наад цаадахыг бодолгүй

Наадаж хоёулаа жаргах юм шүү гэж хэлээд бүр дуулаад жүжиг төгсчихлөө.

 Энэ намар яасан ер бусын гэгээн тунгалаг намар вэ? Их хотын маань түгжрээ, цар тахлыг өвлийг хэрхэн туулах билээ гэсэн түмэн бодлын дундуур Улсын драмын эрдмийн театрт маань  Оросын суут зохиолч “Анна Каренина” жүжиг  тоглож байна.

Дундаа 15-хан минутын завсарлагатай гурван цаг гаруй үргэлжилсэн  “Анна Каренина”-гаа үзээд уйдсангүй, даарсангүй. Драмын театрын уран бүтээлчдийн бүтээл нь халуухан, бас театр маань тухтай дулаахан байлаа.

 Улаанбаатарчууд, уулзсан таарсан бүхэн маань бие биенээсээ Анна үзсэн үү? Хэзээ үзэх вэ гэж асуугаад л хаваржин, зунжин дэлхий дахинд цар тахал өвчин гарлаа гэсэн айдастай байсан сэтгэл зүрхийг хэсэгхэн ч болов аз жаргалаар сэлгэж байх юм. Хөдөөнөөс ч  зорин ирж үзэж байгаа хүмүүс олон байна. Уг нь эмгэнэлт жүжиг л дээ.  Гэхдээ л 1828 онд төрсөн Л.Н.Толстой өнөөдөр ч биднийг ийн догдлуулаад  байж байна гэдэг тэр чигээрээ амьдрал ямар эцэс төгсгөлгүй хязгааргүйг илтгэнэ.

Хүмүүс амьдралд дэндүү өндөр шаардлага тавьж, бусдаас ч бас энэ хэмжээний шаардлага хүсэж байдаг нь олон. Үнэндээ бид өөрийгөө хичээх болон ирээд буцах орчлонд үр хойчдоо юу үлдээх вэ гэдэг тухай бага боддог. Энэ тухай бүр огт боддоггүйгээс гэмт хэрэг их гардаг гээд хэлчихвэл би энэ үгэндээ эзэн болж их зүйл ярьж болохоор байна.

 Жүжиг хүн холхисон галт тэрэгний өртөөний үйл явдлаар эхэлдэг. Анна айсуй. Тайз засал, чимэглэл, хувцаслалт яасан ч яруухан юм. Үзэгчид биднийг галт тэрэгний өртөөн дээр байгаа юм шиг л байлгаж чадсан. Тэр байтугай Оросод “Ясная поляна” руу яг одоо явах гээд тасалбараа аваад хүлээж байгаа юм шиг ер бусын. Эхнээсээ дуусан дуустал галт тэрэгний чимээ нэг бол аз жаргал, нэг бол айдас аялуулаад зүрх минь түг түг цохилон жүжгээ амьсгаа даран үзэж дуусгалаа. Эвий Анна минь гээд эгч дүүгийнхээ нэгийг алдчихсан хүн шиг л гуниг харуусалтайгаар төгслөө. Ингэж төгсөхөөс ч яахав. Зохиол нь ийм хойно.

Оросын алдарт  зохиолч Л.Н.Толстой 1828 онд  үе залгамжилсан угсаатны гэр бүлийн 4 дахь хөвгүүн болж мэндлэн, дэлхийн уншигчид хэдэн үеэрээ уншиж байгаа олон сонгодог зохиол бүтээл туурвисан. Манай алдарт орчуулагч нар маань бидэнд ихэнхийг нь орчуулаад өгсөндөө. Утга зохиолын хүрээнийхэн л гэхэд  “Дайн ба энх”, “Сэхээрэлт”, “Бага нас”, “Хажи мурат”-ыг уншаагүй нь ховор. “Анна Каренина” л гэхэд хэд хэдэн хүний орчуулгаар хэвлэгдэж, манай уншигчид одоо ч уншсаар байна.

Найруулагч Н.Наранбаатар: “Анна Каренина” ном их борлуулалттай байгаа гэсэн. Манайхан жүжгээ уншихаасаа өмнө их сайн уншиж байгаа тухай сонсогдож байсан гэж хэлсэн нь чихэнд чимэгтэй санагдлаа.

 Үзэсгэлэнт Аннад залуу жүжигчин Н.Баярмаа эхнээсээ дуустал сайн тоглосон талаар бичдэг туурвидаг олон хүмүүс хэлж байна. Саяхан “Гэргий” кинонд ямар нандин тоглов. Дагаж хямраад, дагаж баярлаад, дагаж гуниад, дагаж дурлаад би лав хэсэгтээ л догдолсон юм. Аннад тэр аргагүй л драмын театрын хэд хэдэн сонгодог жүжигт чадварлаг тоглож чадсан гэдгээ батлаж илүү сайн тоглолоо. Энэ гэхдээ миний л бодол шүү дээ.

 Харин Вронскийд хэн тоглох бол гэсэн таамгыг минь эвдсэн жүжигчин Т.Сэргэлэн хэнд ч гологдохооргүй мундаг тоглож байна. Яахав миний хүлээлт бол алаг нүдтэй, өндөр хамартай, цог жавхаатай Вронскийг хүлээж байсан. Жүжигчин Тодоог тоглоосой гэж бодож байсан ч туслах дүрд ч харагдсангүй. Т.Сэргэлэн маань нэр шигээ сэргэлэн, жавхаатай Вронский болсон шүү. Баяр хүргэж байна.

 Харин миний хамгаас хүндэлж явдаг жүжигчдийн нэг С.Болд-Эрдэнэ Константин Левины дүрийг нэг  их жүжиглээд байхааргүй зүгээр л тоглочихсон. Зүгээр л тоглоно гэж юу байсан юм гэж үү? Яагаад гэвэл тэр Шекспирт хэрхэн тоглосныг хүн бүхэн мэднэ. Түүний тоглосон дүр бүхэндээ тултал хувирч чаддаг гэдэгтэй олон үзэгч дуу нэгдэх байх. Би яг тэгж боддог үзэгчдийнх нь нэг учраас түүнийг  угаас миний хайртай дүр Левинд утгаар нь тоглочихлоо. Бусдыг нь онцлоод байвал үг олдож үхэр холдмоор ч бүхэлдээ энэ жүжигт дүрийн сонголтууд үзэгч бүхэнд таалагдаж байна гэж хэлмээр үнэнхүү гоёхон байлаа. Би жирийн нэг бичээч. Задлан шинжлэх, зад шүүмжлэх чадвар нэгэнт үгүй ч дундаа нэг шил  улаан дарс тавиад Анна үзсэн тухай нэг яриач гэвэл хэлэх үг бишгүй байвч хэт цэцэрхээд яахав. Зүгээр л та нарыгаа заавал үзээрэй гэж урьж байна.

 Харин сонирхуулахад, 2019 оны намар ээжтэйгээ уран бүтээлийн анд нөхдийн хамт “Ясная поляна”-г  зорьсон юм. Дунд сургуулийн сурагч байхаас энэ тухай заалгаж, хожмоо их сургуулийн утга зохиолын ангид илүү дэлгэрэнгүй үзэж, Аннаг тэр үед даалгавар төдий уншиж байжээ. Ээж минь монгол хэл уран зохиолын багш байсан болохоор: 

  • Бид энэ эдлэн газрын тухай нэг жимсний зурагтай ил захидлыг хүүхдүүдэд үзүүлээд л заадаг байсан. Харин яг одоо “Ясная поляна”-д ирээд байж байна гэдэг юутай азтай гэж их л бэлгэшээн баярлаж билээ. Оросууд музейн соёл агуу гэдгээрээ хүн төрөлхтөнд гайхагдсан ард түмэн.

Л. Н.Толстойн энэ эдлэн газрыг цагийн зайтай  зуун зуун жуулчидад үзүүлж, бүх зүйлийг хэвээр хадгалан үлдсэн нь алхам тутамд мэдрэгдэж байсан юм. Энд очиж ирснээс хойш Анна Каренина романаа дахин нэг уншсан даа. Ингэж уншихдаа, ухаарч ойлгож,  шаналж шархдаж уншсан юм. 

Суут Толстойн зохиол бүтээл бүхэн үеийн үед судлал шүүмжлэлийн анхааралд байж цаашид ч түүний зохиол бүтээлийн дүрийг задлан шинжилээд дуусашгүй ажээ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар: “Анна Каренина” бол дэлхийн уран зохиолын ноён оргилын  нэг төдийгүй хүний амьдралын нэвтэрхий толь” хэмээн онцолжээ.  Үнэн шүү үнэн. Үзээрэй та нар минь.

           "Зохист дорно" хэвлэлийн газрын Ерөнхий редактор, сэтгүүлч Б.Төгсжаргал             

                 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.74.209ЗОЧИН   • 2020, 10 сарын 15. 6 цаг 45 минут

Уг нь Наранбаатар "тэнгэрийн хүү" шигээ түүхийн сэдэв барьж авсан бол дээр байсан юм.Анна болохоор наримгар Анна байдаг юм уу.Монгол Анна гэж Толстой бичээгүй. Бас болоогүй сувенир дагалдуулж мөнгө олж байгаа гэсэн. Наранбаатарт үнэлэмж хамаагүй юу.

103.57.93.16Зочин   • 2020, 10 сарын 14. 15 цаг 51 минут

Tiim shuu Uneheer sain jijig bolson Jujigchin Bayarmaa mash chadvarlag saihan togloson Mini huvid tuuni togloltin orgil n Jujgiin ehni hesegt tuuni Vronskitei bujij bui ter heseg bla Ter bugdiig uurtuu urin duudaj yostoi neg gaishruulj Anna chuham hen be gdgiig yag tend l haruulsan daa taiz buheldee tuuni togloltoor tsatsarch bh shig yanagdsan Jujigchid bugd aguu bsan Bold-Erdene,Jargalsaihan,Sergelen,Demidbaatar,Oyundary Tserendavga Szivd Urna bugd bishirmeer mundag Bayar hurgei !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.