Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр орой 19:00 цагт газардлаа.
Тус онгоцоор 252 иргэн эх орондоо ирээд байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-51, өндөр настан-30, эрүүл мэндийн шалтгаантай-22, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-149 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлажээ.
Сэтгэгдэл бичих