2020 оны 10-р сарын 17
10 цаг 19 минут

Салхитын ордтой холбоотой шүүгч нарын хэргийг Дээд шүүх эцэслэлээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Салхитын мөнгөний орд”-ын гэх Ш.Мөнгөншагай нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулжээ.

Г.Алтан-Очирыг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 3 жил хорих, Б.Цолмонбаатарыг хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 5 жил хорих, Э.Халиунбаярыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 3 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Мөн Н.Уранчимэгийг хахууль өгсөн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих, Ж.Цэцэгээг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жил хасаж, 12 сая 240000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас, 35 сая төгрөгийг Н.Уранчимэгээс, 45 сая төгрөгийг Ч.Амгаланбаяраас тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Харин  Д.Цолмон, Г.Цагаанцоож нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Түүнчлэн Ч.Амгаланбаярыг төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, үйл ажиллагаа  явуулж, их хэмжээний ашиг олсон, М.Цэндсүрэнг хахууль өгч, авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн ч тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. С.Оюунбатад холбогдох хэргийг тусгаарлаж, Ш.Энхтөрд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Алтан-Очирыг мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, ял оногдуулсныг хүчингүй болгож, хахууль авсан хэрэгт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Мөн Б.Цолмонбаатарын хахууль авсан хоёр үйлдлийг  тус тусад нь зүйлчилснийг нэгтгэн зүйлчилж, түүнд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хасаж, 3 жил хорих болгон өөрчилсөн байна. Ж.Цэцэгээд оногдуулсан ялын  зүйлчлэлийг өөрчлөн, түүнд оногдуулсан торгох ялыг 2 сая 700000 төгрөгөөр тогтоож, Н.Уранчимэгээс 35 сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн заалтыг хүчингүй болгон, бусад шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын тэдэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. Мөн Н.Уранчимэгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад шүүгдэгчдэд холбогдох заалтыг хэвээр үлдээлээ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.245Зочин   • 2020, 10 сарын 18. 21 цаг 46 минут

Сүр дуулиантай хэргүүд тэгсгээд замхардагийн бас нэг жишээ болжээ.

103.212.116.190зочин   • 2020, 10 сарын 18. 19 цаг 27 минут

Шүүгч хүн бол дээрх үйлдлийн алинд ч холбогдох ёсгүй логикийн хувьд... Ичмээр юм Цолмон цагаанцоож удсаны эцэст цагаатгана гэж юу гэсэн үг вэ? Манайд удсаны эцэст хэрэг нь хэрэг биш, Авилгачин энэ хооронд ял завшдаг байдал хэдий болтол үргэлжлэх вэ?Дээрх шүүгчид ямар ёс зүйтэй шүүгчид вэв ирээдүйн хуульчдад үлгэр жишээ үзүүлдэг өвлүүлдэг болж байгаа юм бна хэлэх ч үг алга. Та нараар монголын шүүх дутахгүй шүү.

43.250.126.130Зочин   • 2020, 10 сарын 18. 10 цаг 40 минут

Одоо бол зээлээ тэглүүлсэн хүмүүсийг Баттулгын ойр тойрны хүмүүс байсан гэдгийг ойлголоо. Нэгэнт 6 саяыг улсаа төлүүлэх болохоор ялгаж болохгүй гээд тэр үед зээлтэй байсан ахмадуудбг хамт нь хамруулж оноо авсан шүү дээ. Баттулгаа чамаас мөнгө зээлээд өгөхгүй бол яахав чи бол үхнэ шүү дээ. Улсын мөнгөөр битгий гараа угаа. Наадам нэрээр улсын 3 тэрбумыг хувийн эзэмшилдээ зарцуулсан чинь багадаад байна уу Хорчин минь

43.250.126.130Зочин   • 2020, 10 сарын 18. 10 цаг 35 минут

Зээлгүй ахмадууддаа урамшуулах юу болсон бэ. Хүнээс мөнгө зээлчихээд өгөх болохоороо луу унждаг нөхдүүд чинь үнэн хэрэгтэй нөгөө хүнээ боддоггүй л байхгүй юу. Баттулгаа

202.21.124.132Зочин   • 2020, 10 сарын 18. 10 цаг 11 минут

зээлгүй ахмадуудадаа юм өгөхгүй бол гомдолно шүү,,,өмч хувчилалын бичиг гэдэг шиг хоосон цаас атгуулаад өнгөрөнө гэж байгаа бол ,,,хатуухан нэхэл дагна шүү,,,Х Баттулгаа,Занданшатраа,Хүрэлсүхээ

202.9.46.176Ахмад настан   • 2020, 10 сарын 17. 20 цаг 22 минут

Наад хүмүүсээ худлаа хорьсон дүр эсгэж байхаар завшсан хөрөнгийг нь 3 нугалж төлүүлээч. Шоронд суусан нэртэй Нямбаатарын гавыг зүүгээд л ганц хоёр жилийг барах биз. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зээлгүй ахмадуудад ядахдаа 3 саяыг өгөх хэрэгтэй. Хэнд нь 6 саяыг өгч хэнийг нь 1 саяар хуурах гэж

202.9.46.204оргон зайлсан   • 2020, 10 сарын 17. 17 цаг 52 минут

Амарсайхан авгай , шоронд үхдэг "гавъяат хуульч"-ийн хүү гэх мэт лүнзгэрүүд нь хаачсан бэ

66.181.161.116Зочин   • 2020, 10 сарын 17. 21 цаг 41 минут

Нээрээ хаачсан бэ?

139.5.219.172Зочин   • 2020, 10 сарын 17. 17 цаг 21 минут

Гол шүүгчид нь хэргээс мултарчээ. Оргон зайлсан байсан Амарсайхан гэдэг дарга байсан хамгийн аймаар шүүгч авгай нь ирсэн юмуу

66.181.180.62өмгөөлөгч   • 2020, 10 сарын 17. 11 цаг 13 минут

ашгүй дээ цолмон цагаанцоож нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн хэргийн танхим бүрдэж 2019 оны хэргээ түргэн дуусгах байгаа даа хүмүүс дээд шүүхийн тогтоолыг хүлээж маш их хохирч , ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрүүд биелэгдэхгүй үнэхээр хэцүү байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё9 цаг 33 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.