2020 оны 10-р сарын 17
10 цаг 40 минут

Орон нутгийн сонгуульд МАН ялж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох шүүх хурал хойшилсон өдрүүд

     Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хувьд чухал үйл явдал болж өрнөлөө. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

МАН 8 дүүрэг, 13 аймагт, АН нэг дүүрэг 8 аймагт ялалт байгууллаа

Аймаг, сумын ИТХ-ын сонгуулиар өмнө нь АН хэзээ ч ялж байгаагүй аймгууд "цэнхэртэж", сонгуулийн үр дүн сонирхолтой өрнөлөө.  МАН-ын хувьд 13 аймагт ялалт байгууллаа. Харин АН 8 аймагт ялж байна. Тодруулбал, Архангай, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймагт Ардчилсан нам ялалт байгуулав. 

МАН-ын хувьд үлдсэн 13 аймагт яллаа. Гэхдээ үнэмлэхүй буюу дангаар засаглах хэмжээнд  Тодруулбал, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Төв зэрэг аймгуудад ялалт байгууллаа. Зарим аймгуудад хамтарч засаглахаас өөр аргагүй байна.  Мөн орон нутгийн сонгуульд 16 бие даагч ялалт байгуулсан нь сонирхол татахаар үзүүлэлт байв.  Түүнээс гадна, МАХН орон нутагт 3, ШИНЭН 2 суудал авлаа.  

Харин нийслэлийн 9 дүүргийн 291 мандатын МАН 21, АН 75, ХҮН 10, МАХН 1, МНН 1, бие даагч хоёр хүн сонгогдлоо. 8 дүүрэгт МАН ялалт байгуулсан бол АН зөвхөн Сүхбаатар дүүрэгт яллаа.  

"Эрдэнэс Монгол"-ын захирлаар Д.Хаянхярвааг томиллоо

Мөн өнгөрсөн долоо хоногийн онцлох нэгэн томилгоо бол “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тус компанийн захирлаар ажиллаж байсан П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилсон үйл явдал байв. 

Д.Хаянхярваа нь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан билээ. 

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах саналыг 100 хувь дэмжив

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал 2020.10.13-нд онлайнаар зохион байгуулагдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулсан байна. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

Харин Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал хойшлов

Төр нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдсон ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын хүмүүст холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ долоо хоногт болох байсан ч хойшилсон. Тодруулбал, өмгөөлөгч нь шүүх хурал давхацсан шалтгаанаар ийн хойшлуулжээ. 

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдрийн турш үргэлжилж шийдвэрээ гаргасан. 

Тодруулбал,  Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал нарт гурав, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт хоёр, Э.Өлзийбаярт нэг жил хорих оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд гэм буруутайд тооцогдсон уг долоон хүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсон. Харин О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг шүүх хурлын танхимаас сулласан юм. 

Ш.Батхүү, Г.Алтан нарын есөн өдөр шүүсэн ч дуусаагүй, ирэх долоо хоногт үргэлжилнэ

 "Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал энэ долоо хоногийн турш шүүв. Улмаар өнгөрсөн баасан гаригт 17.30 цагт завсарлаж, ирэх долоо хоногийн даваа гаригт дахин үргэлжлэхээр болжээ.

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм. 

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ. 

Оргодлын эрэн сурвалжилж байна

Энэ сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг дахь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 423-р ангид ял эдэлж байсан 33 настай этгээд зам засварын ажил хийж байхдаа оргон зугтаажээ. 

Тухайн хоригдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2, 17.1.3, 17.1.4 буюу хулгайн хэргээр ял эдэлж байсан бөгөөд 6.8 жилийн хорих ял сонсч, ихэнх хугацаагаа эдлээд байжээ. 

Уг хоригдлыг эрэн сурвалжилж байна. 

 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

95.114.25.245ZOCHIN   • 2020, 10 сарын 18. 19 цаг 34 минут

ENE XURTS BAACIIN YALIIG NEM SHORONGIIN NAARAN DEER XADAX XEREGTEI EE MUU GOLOG MONGOL ULCAD DAANCH XEREGGYI **** ALUURCHIN

202.126.92.234Зочин   • 2020, 10 сарын 18. 10 цаг 37 минут

naad pizdaanuudaa bvgdiig ni buudchixaach,

43.250.126.130Зочин   • 2020, 10 сарын 18. 9 цаг 47 минут

Оргодлын эрэн сурвалжилж байна. Ш.Батхүү Г.Алтан нарын 9 өдөр шүүсэн ч дуусаагүй, ирэх долоо хоногт үргэлжилнэ. Энэ хоёр өгүүлбэрийг харахад одооны сэтгүүлчид болон сайт дээр тавьж байгаа хүмүүс маш хариуцлагагүй мэдлэг муу болсоныг харуулж байна . Энэ бол байнга байдаг алдаа. Цаашид ингээд л бичээд байх уу.

202.126.90.116Зочин   • 2020, 10 сарын 18. 1 цаг 47 минут

Боловсрол хэрэггүй монгол болжээ.Зураач ерөнхииилөгч Бөх уул уурхөйн сайд сэтгүүлч эрүүл мэндийн сайд гэх мэт.Бас янханууд дээшээ гарцан ой гутмаар төр засаг

202.126.90.116Зочин   • 2020, 10 сарын 18. 1 цаг 42 минут

Хурц гэгч нэг муу ,ямарч боловсролгүй рекетчин болсон нь монгол төрийн эмгэнэл.Бас Сумъяабазар гэгч нэг муу бах ужл уурхай сайд гэнэ үү кккк

202.126.90.116Зочин   • 2020, 10 сарын 18. 1 цаг 38 минут

Наад Хурц чинь санаатайгаар Эбигийн даалгавараар ямарч буруугүй 2 хүнийг 5 жил тамалла.10 аас доошгүй жилийн ял өгвөл шудрага явдал болно.

202.70.37.34Зочин   • 2020, 10 сарын 18. 19 цаг 13 минут

Хурц алуурчдыг илрүүлсэн. 3 шатны шүүх баталсан

139.5.219.181bRs-4AXb9_U   • 2020, 10 сарын 17. 20 цаг 33 минут

CHINA

139.5.219.181Зочин   • 2020, 10 сарын 17. 19 цаг 21 минут

HULGAICH HUJAA SHUUDEE,UHSENII NI SHUUDIIN MEDEEJIIN YUMIIG

5.180.221.21Зочин   • 2020, 10 сарын 17. 18 цаг 20 минут

Хурцын ялыг нэмээ. Бүх насаар нь хорь. Хамаагүй бага ял өгсөн байна лээ. Бүр дор хаяад 10 жилийн хорих ялыг гянданд эдлүүлж засаг хоол өг.

202.70.37.34Зочин   • 2020, 10 сарын 18. 19 цаг 13 минут

Хурц алуурчдыг илрүүлсэн. 3 шатны шүүх баталсан

103.229.120.80Ховдод   • 2020, 10 сарын 17. 18 цаг 02 минут

МАН нүүрсээр сонгуульдав.Би баримттайгаар нийтэлнэ.Ховд аймагт нүүрсний сонгууль боллоо.Өнөөдөр баатархайрхан баг дээр нүүрс тарааж алалцаан болж байна.Зургийг нь авлаа.Ялсан баг дээрээ бүх өрхөд 1тонн нүүрс буюу эсвэл 70000 төгрөг өгнө гээд бужигнаж байна.Ховдын өнгө төрх иймэрхүү байна

202.131.226.220зочин   • 2020, 10 сарын 17. 13 цаг 08 минут

Чи өөрийгөө хэн гэж бодоо юм бэ газрын луйварчин хөгийн баагий чамайг буруутгах мянган нотлох баримт бна шүү .Элбэгдоржийн үед дураараа дураараа аашилж цэргийн тагнуул, хилийн тагнуул зэргийг өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн нэгтгэж байснаараа улс оронд ихээхэн хохирол учруулсан урвагч гэдгийг ард түмэн мэдэх хэрэгтэй.

202.131.226.220Зочин   • 2020, 10 сарын 17. 12 цаг 58 минут

Халхын нутаг арвин хааны сунтаг хүрдэг юм шүү. Монголчууд олуулаа шүү

202.131.226.220Зочин   • 2020, 10 сарын 17. 12 цаг 56 минут

Хөгийн ****,чамайг хэн ч генерал гэхгүй чи зүгээр лЭлбэгдоржийн күкэйлдэй гэдгээ мэдэхгүй амьтан шүү дээ

202.131.226.220Зочин   • 2020, 10 сарын 17. 12 цаг 52 минут

Хөгийн новч шорондоо ихурдан оч. ЧАМАЙГ НАЙЗ НАР МИНЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ .Чи халхын шоронгоос хазайхгүй шүү

202.131.226.220зочин   • 2020, 10 сарын 17. 12 цаг 49 минут

Наад нэг сонин Элбэгдоржийн гар хөл новшийг хурдан шоронд ихийгээчээ. Хурц **** минь чи ТЕГ-т байгуулсан гавяьа байгүй шүү. Чамайг би юу ярьж юу хийх гэж Элбэгдорж той юу ярьсаныг чинь олон нийтэд ил болгон шүү. Чи генерал байтугай дэслэгч цолны эрэмгүй зүгээр нэг газрын луйварчин гэдгийг эрх биш Хүрэлсүх сайдмэдэх байлгүй Ийм дуракуудыг монгол улсаас зайлуул.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.