Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-118, жирэмсэн-асран хамгаалагчтай-4, өндөр настан-1, хөгжлийн бэрхшээлтэй-2, эрүүл мэндийн шалтгаантай-17, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-115 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ болон Улаанбаатар, Хавана, Сүнжин Гранд зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эмч ,онцгой албаныхан болон энэ тал дээр ажиллаж байгаа та нартаа итгэж Монгkлчууд амар амгалан байгаа шүү ТА нар минь бие ,эрүүл мэндээ бодож ажилаарай Итгэл бол хамгийн том бэлэг та бүгддээ амжилт хүсье