2020 оны 10-р сарын 19
10 цаг 14 минут

"Тоттенхэм" тэнцэж, "Астон Вилла" 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна

Английн премьер лигийн 5 дугаар тойргийн ихэнх тоглолтууд болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө "Тоттенхэм" клуб талбайдаа "Вест Хэм"-ийг хүлээж авч, 3:3-аар тэнцлээ.  Ингэснээр 8 оноотой болж, хүснэгтийн 6 дугаар байрт бичигдэж байна. Харин "Вест Хэм" 7 оноотой наймдугаар байрт бичигдэж эхлэв. 

Тоглолтын 1 дэх минутад Сон энэ улирлын 7 дахь гоолоо оруулсан. Түүний араас 8, 16 дахь минутад Харри Кейн хоёрыг оруулж, премьер лигт энэ улиралд 5 гоолтой боллоо. Тоглолтын эхний 20 минутад авсан тэргүүллээ "Тоттенхэм" хадгалж чадалгүй, төсгөлийн 10 минутад гурван гоол алдчихсан. Бальбуэна 82 дахь минутад тооны харьцааг ойртуулж, Санчес 85 дахь минутад өөрийнхөө хаалганд нэгийг оруулсан юм. Улмаар 90+4 дэх минут буюу шүүгчийн мэдлийн цаг дуусаж байхад Лансини 16-гийн гаднаас цөм цохиж, багтаа 1 оноо авчирлаа. 

Тэгвэл улирлын эхний 3 тоглолтдоо хожоод байсан. Тэр дундаа "Ливерпүүл"-ийг 7:2-оор  буулгаж авсан "Астон Вилла" зүгээр ч нэг азаар хожоогүй гэдгээ дахин баталж, "Лестер"-ийг талбайд нь 0:1-ээр буулгаж авав. Ингэснээр 4 тойрогт 4 хожиж, 12 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.  Тэдний дутуу нэг тоглолт нь "Манчестер Сити"-гийн талбайд зочлох тулаан юм.

Энэ удаагийн тоглолтын цорын ганц гоолыг Баркли 90 дэх минутад оруулж, шинэ багтаа том бэлэг барилаа.  Тэгвэл "Лестер" хожигдсоноор 9 оноотой хэвээр үлдэж, 4 дүгээр байрт бичигдэж байна. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 9:09Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна6 сар 30. 9:09Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 29. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа6 сар 28. 9:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа6 сар 28. 9:09Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзлаа6 сар 27. 9:09Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, албан хаагчидтай уулзлаа6 сар 24. 9:09НҮБ-ЫН ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН МЭНДЧИЛГЭЭ6 сар 23. 9:09Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзав6 сар 21. 9:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна6 сар 20. 9:09Чуулганы нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ6 сар 16. 9:09“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Соёлын элч Мухит Чоуханыг хүлээн авч уулзав6 сар 15. 9:09УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 13. 9:09Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.