Премьер лигийн 5 дугаар тойргийн хүрээнд "Астон Вилла" клуб "Лестер"-ийг талбайд нь 1:0-ээр хожсон билээ. Ингэснээр 1930-1931 оны улирлаас хойш анх удаагаа премьер лигийн эхний 4 тоглолтдоо дараалж хожлоо.
Өнгөрсөн улирлын төгсгөлд "Астон Вилла" 8 тоглолтод дараалан хожигдоогүй. Энэ улирлын эхлэлтэй нийлээд 12 тоглолтод хожигдоогүй цувралыг үзүүлж байна. Өмнө нь 2011 онд 10 тоглолт хожигдоогүй цувралыг үзүүлж байснаас хойш хамгийн сайн үзүүлэлт болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих