“Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тодруулбал, "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас "Хаппи Фловерс" компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгөх юм байна. Тэд "Бидний ИРЭЭДҮЙ болсон БЯЦХАН ҮРСЭД чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ямар ч хуулийн этгээд чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийн санал гомдлыг харгалзан үзэх ёстой гэж бодон үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд компанийн зүгээс гомдлыг шийдвэрлэлгүйгээр, биднийг гутаан доромжилж, олон нийтэд төөрөгдөл үүсгэн хувь хүмүүсийн хоорондын маргаан мэт харагдуулж байгаад харамсаж байна.
Мөн энэхүү компанид бидний адил санал, гомдолтой байгаа хувь хүмүүс болон ажилчид доорх анкетийг бөглөн нэгдэж байгаа бөгөөд хэрэв та гомдолтой бол хүүхдийн төлөө дуу хоолойгоо нэгтгээрэй гэсэн юм.
Харин "Хаппи Фловерс" компанийн захирал эмэгтэй "Үнэхээр урам хугарч шантарч байна... Би яг яах ёстойн болоо. Яг юу хүсээд байгаан болоо... ТЭД. Үнэхээр ойлгохгүй байна... ЯАГААД ??? Байх байхгүйн зовлонг үзэж хар багаасаа л хар бор ажил хийж амьдралтай тэмцэж ирсэн жирийн л нэг бүсгүй хүн. Ганц бие ээж хүн би. Жоншны уурхайд ажиллахаас эхлээд барилгын дараах цэвэрлэгээ, машин угаалга, зөөгч, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гээд л бүх төрлийн ажлыг хийдэг байсан. Надад сургалтын төлбөр байгаагүй. Онц сурдаг байсныхаа хүчинд солонгос компаниар 4 жилийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж, МУИС-ийг программист мэргэжлээр төгссөн. Хэдийгээр сургалтын төлбөрөө төлүүлсэн ч амьдрах байр ном сурах бичиг хувцас хэрэглээнийхээ төлбөрийг олохын тулд сурахынхаа хажуугаар айлын хүүхдийг асарч, гэрийг нь цэвэрлэж өгсөөр их сургуулиа төгссөн.
Хүүхэд асрагчийн ажил миний амьдралын зайлшгүй нэг хэсэг. Би энэ ажлаар л хоолоо залгуулж, өнөөдрийн зэрэгтэй яваа учраас өөр шигээ олон мянган эмэгтэйг энэ ажлаар дамжуулан ажилтай орлоготой байгаасай өсөж дэвжээсэй гэж хүсч, их сургуулиа төгсөөд анх 23-хан насандаа 2013 онд компаниа байгуулж байсан.
Монголд огт байхгүй шинэ салбар. Бусдыг даган дуурайх хуулах ямарч боломжгүй. Өөрийнхөө айлд ажиллаж байсан туршлага дээр л үндэслэн ажлаа явуулдаг. Хууль эрх зүйн орчин байхгүй. Төрийн байгууллагууд нь энэ төрлийн үйлчилгээ байдгийг ч мэддэггүй. Бидэнд ямарч тусламж дэмжлэг байхгүй. Би зүгээр өөрийнхөө бор зүрхээрээ л энэ ажлыг хийдэг. Зөв бурууг нь үнэхээр мэдэхгүй байна. Гарч болох бүх эрсдлийг дангаараа би өөрийхөө нуруун дээр үүрч хүмүүст адлуулж дарамтлуулж байна.
Монголоос бусад орнуудад энэ төрлийн үйлчилгээ хуульчлагдсан байдаг. Бүгд хууль журмынхаа дагуу л явагддаг. Монголд ч бас тийм болчвол сайхан л байна... Тиймээ би залуу хүн. Алдаж эндээд алдаанаасаа суралцсаар л явна.
Энэ төрлийн үйлчилгээ явуулах үнэхээр хэцүү. Олон зуун өөр өөрийн зан ааштай үзэл бодолтой ӨӨРИЙНХӨӨРӨӨ хүмүүсийн арга эвийг олж тааруулж харьцаж ажиллахад үнэхээр хэцүү байдаг. Түүний цаана байгаа хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлаагүй ажил хийж чадахгүй хүмүүсийг зохицуулж энэ ажлыг явуулах бүүүр ч хэцүү байдаг.
Манайд ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй эмэгтэйчүүд бий бий. Үнэнээ л хэлье. Тэд анх ажилд орохоор ирэхдээ учиргүй гоё юм ярьж ирдэг. Хэдхэн хоног ажиллаад л тэр нь өөрчлөгддөг, шантардаг, ажлаа хаяж явдаг, асуудал үүсгэдэг. Манай байгууллагад ажиллаад цалингаа авч чадаагүй гэж байгаа бүх хүмүүс асуудал гаргасан л хүмүүс байдаг. Ажлаа сайн хийж байгаа мундаг эмэгтэйчүүд нь цалингаа цаг тухайдаа аваад баяртай л ажилладаг.
Ажиллаж чадна чадна гэж ажилд орчоод ор сураггүй утсаа унтраагаад алга болох бол энгийн л үзэгдэл. Тэдгээр хүмүүс ажлаа хаяж явснаар үйлчлүүлэгч айлуудын маань төлөвлөсөн ажил нь цалгаргаж манай байгууллагад гомддог. Тэр айл дахин манайхаас үйлчилгээ авдаггүй. Бид их том хохирол амсаж муу нэр зүүгээд л үлддэг. Байгууллагын хохирлыг хэн ч төлдөггүй, үргэлж хохирсоор л байдаг. Бид ажлын хариуцлага алдсан хүмүүсийн сүүлийн 15 хоногийн цалин дээр л арга хэмжээ авч цалинг нь өгөхгүй явуулдаг.
Эрүүл мэндийн шинжилгээн дээр асуудал үүсч байсан нь үнэн. Манайх анх ажилчдаа дүүргийнхээ эмнэлэг дээр шинжилгээ өгөөд ир гэдэг байсан. Харин тэр дүүрэг дээр нь үнэн шинжилгээ авдаггүй байсныг сүүлд мэдсэн. Хүмүүс ажилд орох гэж байгаа гээд зүгээр л цагаан хуудас бичүүлээд ирдэг байсан байна лээ. Бид дүүргийн эмнэлгийн цагаан хуудсанд итгээд л хүмүүсээ ажилд авдаг байсан. Тэрийг тийм худал гэдгийг төсөөлж ч байгаагүй. Харин сүүлд мэдээд хувийн лабораторитай гэрээ байгуулаад бүх ажилчдаа гэрээтэй эмнэлэгтээ шинжилгээ өгүүлдэг болсноор энэ асуудал сайжирсан.
Надад үнэхээр гишгэх газар амьдрах орон зай үлдэхгүй юм шиг байна. Аймшигтай их доромжлолууд ирж байна. Би яах учраа мэдэхгүй үнэхээр айж байна. Зүгээр л бууж өгөхийг хүсч байвч намайг хараад та чаднаа хэдүүлээ хүчтэй байна шүү даваад гарнаа гэж надад итгэл хүлээлгэж байгаа ажилчидаа бодохоор үнэхээр чадахгүй байна.
Надад хүнээс илүү юу ч байхгүй ээ. 8 жилийн туршид тасралтгүй хөдөлмөрлөж байж авсан ипотекийн 8 хувийн зээлтэй 2 өрөө байр, унаж байгаа машин 2 минь л байна.
Одоо манайд ажиллаж байгаа олон эмэгтэйчүүд ажилгүй болчихвий гэхээс үнэндээ айж байна. Үнэхээр хүүхэд гэмтээсэн бол би өөрөө хариуцлагаа үүрээд ял шийтгэлийг нь авмаар байна. Ажилчдаа хохироомооргүй байна. Энэ олон хүмүүсийг талцуулж сэтгэл санааг нь чилээж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Маш их юм бичихийг хүсэвч үнэндээ толгой минь яг одоо тийм ч сийрэг ажиллахгүй байна. Манай байгууллагын үйл ажиллагаа доголдож байна... Өнөөдрийн байдлаар 10-аад эмэгтэй ажилгүй болоод байна. Үнэхээр харамсалтай... Үнэхээр энэ байгууллагыг дампууруулахыг яагаад тэгтлээ хүсээд байгаан бол??? Энд ажиллаж байгаа энэ олон эмэгтэйчүүдийг та нар үргэлжлүүлээд ажлын байраар хангаж чадах юм уу???
ӨМНӨ НЬ МАНАЙ БАЙГУУЛЛАГААС ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙСАН, ОДОО ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БУЙ, ЦААШИД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН БҮХ ХАРИЛЦАГЧ НАРААСАА УУЧЛАЛ ГУЙМААР БАЙНА. УУЧЛААРАЙ. БИД АЛДААНААСАА СУРАЛЦАЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ УЛАМ САЙЖРУУЛНА ГЭДГЭЭ АМЛАЖ БАЙНА" гэжээ.
43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Tiim l gertee camertoi ym bol gemteesen geed bga bichlegiig ni haruulaach.
Худлаа дарамтлаж хүний бизнес булаах гэсэн муу санааны үйлийн үр бууж байгаа байхдаа
Танигдана даа , тодорхой цаг хугацаа өнгөрсөн та 2 -н хэн гэдэгийг монголд одоо хэрсүү хүмүүс нь ойлгож эхэлж байгаа, швэдэд байгаа хүмүүс та 2 г сайн мэднэ, шударга ёс гэдэг ойлголт та 2 т томдоно. Би швэдэд амьдардаг хүн байна. Хүсвэл намайг олоод заргалдаарай.
Монгол ирээд нэр хүнд навс уналаа даа. Монголд хэцүү дээ нэг муу гээд дайрвал бөөнөөрөө дайрна. Уг нь бидэнд хамаагүй, учирын мэдэхгүй байж дуугуй байх ёстой байтал яагаад бид газарт ортол муулах ёстой вэ. Алдаа гаргасан хүнд сайн тал сайхан сэтгэл байгаа шүү дээ.
АХ ДҮҮ ХАМААТАН БИШ БОЛ ХИР БАРАГ НАЙЗ БАЙСАН Ч АМЬДРАЛ НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ.ҮНЭГҮЙ ,БУСДЫГ ШИ МЭГЧЛЭХ ГЭСЭН ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ИХЭД БОДОХ ЮМ.БИ ЛАВ МЭДЭХГҮЙ ТАНИХГҮЙ ХҮМҮҮС БАЙНА,ӨӨРРСДИЙГӨӨ ИХЭД БОДОЖ БУСДЫГ ҮЛ ТООХ ХЭРЭГГҮЙ
Uilj milk hiking taviad novshiin zalitai gaduur harvaas hudalaa2. Sweden muulaad bsan uchnuun mongolchuud amidraad boloh l bn
Fb dr post hiij ugnu gd l huuhdee unegui haruulsan hee bizdee hogiin garuud
huuhdee unegui shaham haruulchaad deer ni hun daramtlaad mungu neheed ajilgui bolgoh gd bdg buzartai 2 llr ve
Үнэгүй гэждээ ажлын хөлсөндөө харуулсан гээ биздээ. 1 талыг битгий барь.
Ajliin xuls gechjee. Facebook deer 1 postiig 1 sayaar xiij ugsun chixshig. Yooyo, ichdeggui yum be. Xuuxed ni tiim une tsenegui naasan. Tegeed facebook deeree 3 post bichinguutee xuuxdee jil garui unegui xaruulaad, bas boloogui daxij xaruulax geed boon xeruul xiigeed. Lol, ter postiin unelgee bol arai arai. Nogoo facebook xayag neej uguud 5000 tugrug avdag medreluud shig l yum bolson bailee.
ХҮҮ ОХИН 2- ОО ААВД НЬ ОРХИОД ЯВСАН ЭЭЖ ӨӨРИЙНХӨӨ F-ДЭЭР БЭРДЭЭ ХАЙРТАЙ ХАДАМ ЭЭЖ БОЛНОО ГЭЭД БИЧЧИХСЭН БАЙВАЛ ЯАХ УУ , ХЭ ХЭ ӨӨРИЙН ХҮҮГЭЭ ХАЙРЛААГҮЙ ЭЭЖ ХҮНИЙ ОХИНЫГ ХАЙРЛЛАЛАА ЮУ
ene neg 2 ym odoo bolimoor yma ur huuhdee mungunuus dor uzchiheed uhsen niih ni etseg eh boldog ym mungu huuhdees iluu chuhal ym bol huuhed gargaj ydag ym neg l ih od humuus boimoor yma ednii od ch gej yu bhav munguniu tuluu mungnuus uur bidolgui hun shulj amidardag humuus
Амьдрах гэж л бгаа залуу улсууд хөдөлмөрлөж л бнаш дээ. Яадгийн хүний л амьдрал чадаж л бна. Хүүхдээ гаргаад ажиллана уу бна уу чамд ямар хамаа бнаа. Хүнийг хүүхэд битгий гарга гэдэг хэн бэ чи. Энэ чинь л амьдрал.
Хүүхдээ ашиглаж бусдыг дарамталж мөнгө олохыг санаархаад байгаа 2 юм бишүү, тэгж л харагдаад байнада.
ENE 2 ODOO VLOG HIIJ OLON UM YRIAD SHAL NAL GEED DOLGOON N HARVAAS OVOR SULTAI YSHKA HUUGEE HAYAAD OLON JIL BOLOOD ODOO NEG HUUHDIIN TOLOO DUGARDAG HUN BJ SHAL HUDAL PI AR YDARSAN HUNIIG TEGEED UUCHLAAD ORHINO BIZ DE YAMAR ZARAGCH UM BE HEDEN TOGROG AVAH GEJ S
Хүний амьдралыг шүүдэг чи хэн бэ. Яшкадаж явсаны нь харсан уу чи. Схан хүүхэн схан хосууд. Чамд бол арай томдоноо
Тухайн ХХКны л буруутай үйл ажиллагаанаас болоод л хүүхэд гэмтсэн хүүхэд асрах,харах ажиллагаа бол асар нарийн төвөгтэй асуудал иймэрхүү ажиллагаа явуулахын тулд зүгээр нэг зарын дагуу ажилчид бүртгэж авч болдоггүй л байх ядаж л цэцэрлэгийн багшийн сургалт,курсд суусан байх шаардлагатай шдээ дурын жилийн чөлөө авчихсан оюутан хүртэл хүний хүүхдийг харж л байна шдээ төрсөн ээжүүд e р нь өөрсдөө ядаж 3 нас хүртэл нь өсгөж байх хэрэгтэй болуу гэж бодож байна
Түвшинбаяр 2 ихэр хүүхэдтэй юм билээ өмнөх эхнэрээсээ
шантрахгүй ажлаа үргэлжлүүл алдаан дээрээ улам ухаарч ажиллаарай амжилт хүсье өөрсдөө хүүхдээ харахгүй балайнууд хүнд буруу өгөөд байхдаа яахав дэ
энэ Түвшинбаярыг нь бол мэдэхгүй юм байна харин Дөлгөөнийг нь бол мэднээ эгч дүү 4үүлээ сансар 13 хавиар амьдардаг ээж нь олон жилийн өмнө швед билүү чехрүү гарчихсан тэндээ бас л асуудал ихтэй байдаг дуулддаг нэг эгч нь хятад нөхөртэй байсан байх, баахан монгол оюутныг хулхидаад л хятад багш нартайгаа ор дэрний асуудал үүсгээд л эрээн хавиар байгаад байдаг байсан санагдна. Энэ 2 ингэж байгаад ичихгүй бол хүүхэд асрах үйлчилгээг нь булаан аваад өөрсдөө жишиг хүүхэд харах үйлчилгээ эгч дүүстэйгээ нийлээд хийнэ гэж хуцна даа харж л байгаарай...
muuxai xar energytei. vlogiig ni xaraxaar yamar ch baisan muuxai xar energytei l yum bilee. ter vlogt ni Munxbayar geed xairan jujigchin ochood orchixson ch baixshig. ter Munxbayariig bas bainga xiigeestei. edriin vlogt gardag ter jujigchin Tsogtootoi adilxan xuuxen bol ene xoyoriin xajuud xamaagui amid, medremjtei, xugjiltei yum bilee. Munxbayar ter xoyor tusdaa vlog xiigeesei, zochid oroltsuulaad zugeer l saixan xov bazdag. ene xoyor bol unen iluu. shal shal geed, medemxiireed, odorxood, neex dugnelt xiij yarij mariad. bolovsroltoi ch yumshig
ӨӨРСДӨӨ АЖИЛ БИЗНЕС САНААЧЛАН ХИЙХ ЧАДВАРГҮЙ МУУ ХҮМҮҮС ТЭГЖ Л ТААРНА.ХУДАЛ ХЭЛЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭС НЭГ БУС УДАА СОНСОЖ БАЙСАН
Энд зөвхөн тэр гэмтэл авчихсан хүүхдийн тухай л яригдаж байна далд ужиг дараа нь илэрдэг тархи толгойны гэмтэл авчихсан байхыг үгүйсгэхгүй шүү өөрөө шаал далий далий юм бичээд байх юм гол нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна хариуцлага алдсан ХХКнаас хариуцлага буюу нөхөн төлбөр шаардаж байна өөр яачихсан юм энэ нь ч багадна шүү
Залуус нийгэмд баялаг бүтээж амьдармаар байнаа, хошин шог ч юм шиг амьдралаа нийтэд дэлгэж тэндээсээ мөнгө олох ч сайхан амьдрал мөн үү? Хийж бүтээсэн зүйлтэй эргээд харахад сайхан амьдрах хэрэгтэй
Хүний босгосон бизнесийг нурааж байж. Өөрсдөө сайхан амьдрах юм байх даа. Санал гомллийг олон нийтэд цацаад байгаа нь зүгээр л хүнийг хорлох гэсэн санаа. Өөрсдөө юуч ажлуулж үзээгүй хүмүүс бусдыг шүүдэг юм. Яадаж олон хүн ажлууллахаар ямар их алдаа дутагдал гардаг талаар түйч мэдлэггүй 2 малнууд. Ийм ияих нүүргүй адгийн хүмүүс л одонцор болоод байгаа нь харамсалтай. Үүлийн үр нь ирээсэй
Энэ 2 өөрсдийгөө юу гэж боддог юм болоо Ямар ч их ажилтай зав зайгүй байлаа ч гэсэн .хүүхдээ өөрсдөө асарч өсгөх нь эцэг эхийн үүрэг биздээ . Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь энэ 2 ийн үүрэг.үүрэг хариуцлагаа мэдэхгүй амьдралаа хэнд даатгаад бган. Инээдтэй хошин шогууд!!!!!!
Yum hiij uzeegui blog hiideg nertei terneeree damjuulj busdiig daramtalj ailgadag zugeer bichleg hiij mongo olno gesen 2 sda garuuddaa
Энэ 2 ч хүнд халгаатай залуус юм даа. Энэ бүсгүй шиг хариуцлагаа3нуруун дээрээ үхэе нэг зоримог бүсгүй ховор шүү. Энэ мэтчилэн бор зүрхээрээ юм хийх гэж яваа хүмүүсээ заргачин элдэв шалдав юмнуудаа доромжлуулж дарамтлуулж зүрхийг нь үхүүлмээргүй байна.
үнэн банзал хоёр штээ бас нэг шоучид
tybshinbayar ni shal nyal xiicen ilyy olon ygtei,Dolgoon ni maazarxarxaad nyd nyyr amaa sonin bolgood ynen ineedtei Oorsdiigoo ix saixan bidniig xymyyc ix tooj yzej bna gej bodoj bgaa bxdaa
Ynen l yum bichsen bn Hubiin hebshild ajillaj bgaa humuus ihenh n 7 honog ajillaad alga boldog odoo humuus eruusuu zugeer tsag nuhtsuuj utas uhaj suugaad l gardag amar ajliig haidag bolson ajild orson bol ajilaa zub hiigeed yabna gej ygyi boljee. Ene gomdol gargaad bgaa humuus uursduu hymyystei ajiilaj yzeegyi bolood l iim zan abir gargaj bgaa bh humuustei ajillana gedeg uneheer hetsuu shuu
энэ 2 чинь хоёулаа 2 дахь амьдрал нь гээ биздээ. Тэр эхнэр нь лав өмнөх нөхрийн хүүтэйгээ 4 жил уулзаагүй гээд нэг уулзаж байсан санагдана. ямар харгис сэтгэл вэ. хэдий салсан ч эх хүн хүүхдээ ийм удаан харахгүй байж яаж чадаж байна. Нөгөөх нь бас эхнэр хүүхдээ хаяад нийлсэн. одоо дундаас нь гарсан хүүхдээ ядаж 3 нас хүртэл нь харчихаж чадахгүй өөрсдийнхөө зугаа цэнгэлийг бодож доншуучилж явах юм. эхээр нь харуулалдаа. хангалттай монголчуудын тархийг угааж мөнгө олоо биздээ. та нараас илүү анхныхаа амьдралтайгаа 20,30 жил болсон хүмүүс байна
тиймүү, ямар муухай яаашка вэ хүүхдээ хаячаад одоо гэнэт хүүхдийн төлөө гуцаж гэнэ
Урд амьдрал зохиож бсан хүн яшка болчихуу. Тэгвэл монголоор дүүрэн эр эм яагийнууд бгаан бишүү. Зөвхөн өнөө маргөашаа харж амьдар эргэж хараад нэмэргүйшдээ. Өөрийн үрийн төлөө эх хүн дуугарах хэрэгтэй.
Үр хүүхдээ эргэж харахгүйгээр явдаг хүн, хүн мөн үү
Хоёр халтар бацааныг битгий тоолдоо.
Тийншд
Заваан идданууд
shijgiin 2 sda
ta 2 boliooo
энэ хүүхэд асардаг эмэгтэй сайн ажилладаг хичээж ажилладаг юмаа чамд амжилт хүсье улам сайн ажиллаарай
Ene 2 odoo boliosoi.
Ene 2 ***** hos boliosoi haa yvsan gazra hutsaj yvhin