2020 оны 10-р сарын 21
8 цаг 20 минут

2021 онд авто замд 205, соёлын төвд 78, эмнэлэгт 57, музейд 44, спорт цогцолборт 31 тэрбумыг зарцуулна

-Боловсролын салбарын барилга, бүтээн байгуулалтад 308 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ-

Шинээр байгуулагдсан УИХ-ын намрын чуулганаар нэн түрүүнд хэлэлцэж байгаа асуудал нь төсөв.  Засгийн газраас өргөн барьсан төсөлд төсвийн орлогыг 11.8 их наяд, зарлагыг 13.9 их наяд тооцож, 2.2 их наядын буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхүйц алдагдалтай байхаар төлөвлөсөн байна. “Төсвийн алдагдал гэдэг харьцангуй ойлголт, яг ийм байна гэж шууд ойлгож болохгүй. Төсвийн төсөөлөл, төсөл гэдэг ийм байж магадгүй хэмээн тооцож байгаа л хэлбэр.  Яг төсөв бүрдүүлэх явцад орлого нэмэгдэж болно.  Эсвэл төсвийг янз бүрээр хэмнэж, алдагдал багасаж болдог. Тэр битгий ашигтай ч гарч болно гэж эдийн засагч Ч.Хашчулуун ярьсан. Тэгэхээр алдагдалд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэй төсвийг зөв эрэмбэлдэг болоход л анхаарах хэрэгтэй байгааг эдийн засагчид хэлж байна. 

2021 онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг шүүж үзэхэд, сургууль, цэцэрлэг, дотуур байр, багшийн хөгжлийн ордны барилга шинээр барих, засах, өргөтгөл хийхэд зориулж 308 тэрбум, 214.5 сая төгрөгийг төсөвт тусгаж.  Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын ихэнх нь өмнөх жилүүдийн он дамжсан барилгыг ашиглалтад оруулахад зарцуулагдахаар байна. Үндсэндээ 2018, 2019, 2020 онд эхэлсэн барилга, байшингуудыг дуусгах хөрөнгө оруулалт.  Тэр дунд 2014 онд эхэлсэн цэцэрлэгийн барилга ч байх жишээтэй. Мөн 2023 онд дуусгахаар төлөвлөсөн барилга, байшин ч байна. Улаанбаатар хотод 2021 онд 17 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 сургуулийг ашиглалтад оруулна гэж төсвийн төсөлд тусгаж. Мөн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор болоод цэцэрлэгийн 19 барилгыг ашиглалтад оруулахаар тусгасан байна.

2021 онд Улаанбаатар хотод ашиглалтад орох сургуулиуд

 

Сургуулийн байршил, хүчин чадал  

Эхэлсэн хугацаа

Дуусах хугацаа

Төсөвт өртөг

2021 онд санхүүжих дүн

1

Сургуулийн барилга, 320 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо/

2020

2021

3 тэрбум 450 сая төгрөг

3 тэрбум 400 сая төгрөг

2

Сургуулийн барилга, 320 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/

2018

2021

4 тэрбум төгрөг

1 тэрбум 800 сая төрөг

3

Сургуулийн барилга, 320 суудал /Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо/

2019

2021

3 тэрбум 700 сая төгрөг

1 тэрбум 200 сая төгрөг

4

Сургуулийн барилга, 640 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/

2018

2021

5 тэрбум 556 сая төгрөг

1 тэрбум 300 сая төгрөг

5

Сургуулийн барилга, 640 суудал /Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо/

2018

2021

6 тэрбум 166.6 сая төгрөг

1 тэрбум 566.6 сая төгрөг

6

Сургуулийн барилга, 960 суудал /Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо/

2019

2021

6 тэрбум 500 сая төгрөг

3 тэрбум 28.2 сая төгрөг

7

Сургуулийн барилга, 960 суудал /Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо/

2019

2021

7 тэрбум 850 сая төгрөг

4 тэрбум 949 сая төгрөг


2021 онд Улаанбаатар хотод ашиглалтад орох цэцэрлэгүүд

 

Цэцэрлэгийн байршил, хүчин чадал

Эхэлсэн хугацаа

Дуусах хугацаа

Төсөвт өртөг

2021 онд санхүүжих дүн

1

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо/

2020

2021

3 тэрбум төгрөг

2 тэрбум 700 сая төгрөг

2

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо/

2020

2021

2 тэрбум 832.1 сая төгрөг

2 тэрбум 532.1 сая төгрөг

3

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/

2020

2021

3 тэрбум 500 сая төгрөг

3 тэрбум 200 сая төгрөг

4

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо/

2020

2021

3 тэрбум 500 сая төгрөг

3 тэрбум 200 сая төгрөг

5

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо/

2018

2021

2 тэрбум 840 сая төгрөг

1 тэрбум 340 сая төгрөг

6

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/

2018

2021

3 тэрбум 506.5 тэрбум төгрөг

600 сая төгрөг

7

Цэцэрлэгийн барилга /Сүхбаатар дүүрэг, 149 дүгээр цэцэрлэг, 1 дүгээр корпус/

2020

2021

1 тэрбум 687.5 сая төгрөг

1 тэрбум 527.5 сая төгрөг

8

Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих /Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 40 дүгээр сувилал цэцэрлэг/

2020

2021

3 тэрбум 780 сая төгрөг

2 тэрбум 780 сая төгрөг

9

Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор / Хан-Уул дүүрэг/

2020

2021

3 тэрбум 500 сая төгрөг

3 тэрбум 450 сая төгрөг

10

Цэцэрлэгийн барилга, 150 ор / Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо/

2020

2021

2 тэрбум төгрөг

1 тэрбум 950 сая төгрөг

11

Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 500 сая төгрөг

1 тэрбум 450 сая төгрөг

12

Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 750 сая төгрөг

1 тэрбум 700 сая

13

Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо/

2020

2021

1 тэрбум 800 сая төгрөг

1 тэрбум 750 сая төгрөг

14

Цэцэрлэгийн барилга, 240 ор / Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Гангар инвест/

2019

2021

2 тэрбум 500 сая төгрөг

400 сая төгрөг

15

Цэцэрлэгийн барилга, 240 ор /Хан-Уул дүүрэг/

2020

2021

2 тэрбум 800 сая төгрөг

2 тэрбум 750 сая төгрөг

16

Цэцэрлэгийн барилга, 320 ор / Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо/

2020

2021

3 тэрбум 500 сая төгрөг

3 тэрбум төгрөг

17

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 45 дугаар цэцэрлэг/

2020

2021

2 тэрбум 500 сая төгрөг

2 тэрбум 450 сая төгрөг

18

Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 150 ор /Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 26 дугаар цэцэрлэг/

2020

2021

1 тэрбум 500 сая төгрөг

1 тэрбум 450 сая төгрөг

19

Цэцэрлэгийн барилга, 150 ор / Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 800 сая төгрөг

1 тэрбум 750 сая төгрөг

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 236.6 тэрбум төгрөг суулгаж өгснөөс 205.6 тэрбумыг авто зам барихад зарцуулах ажээ.  Ихэнх замын ажлыг 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг төлөвлөж. Мэдээж 2022, 2023 онд дуусах замын ажлын эхлэлийг ирэх жил тавих аж.  Харин Улаанбаатарт Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт 50.5 тэрбум төгрөг гэж төсөвт тусгаж өгсөн байна.  Гэхдээ төсвийн төсөлд тусгаснаар 13 орчим км замыг 10 орчим тэрбум төгрөгөөр барих аж. Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын ихэнх нь хөдөө орон нутгийн зам засах, барихад зарцуулах нь.

2021 онд Улаанбаатар хотод барих замууд

Замын байршил

Эхэлсэн хугацаа

Дуусах хугацаа

Төсөвт өртөг

2021 онд санхүүжих дүн

Баянхошууны Баруун салааны авто замаас цэцэрлэг, сургуулийн цогцолбор хүртэлх авто зам, 1.0 км /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо/

2020

2021

1 тэрбум 395.5 сая төгрөг

800 сая төгрөг

Дүүргийн соёлын төв дагуух хатуу хучилттай авто зам, 1.6 км /Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 800 сая төгрөг

1 тэрбум 578.4 сая төгрөг

Нисэхийн эцсийн автобусны буудлаас Сонсголонгийн төв зам хүртэлх хатуу хучилттай авто зам /Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо/

2020

2021

3 тэрбум 200 сая төгрөг

3 тэрбум 150 сая төгрөг

Толгойтын замаас Хүнсчдийн гудамжтай холбох хатуу хучилттай авто зам, 0.8 км /Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо/

2020

2021

1 тэрбум 200 сая төгрөг

1 тэрбум 150 сая төгрөг

Тоосгоны 20 дугаар гудамжнаас Хангай зах хүртэлх хатуу хучилттай авто зам, 1 км /Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 500 сая төгрөг

1 тэрбум 450 сая төгрөг

Улаанчулуутын автобусны эцсийн буудлаас Алтан овоо, Алтан овооноос Буяны замын төгсгөл хүртэлх хатуу хучилттай авто зам, 4 км /Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо/

2019

2021

4 тэрбум 100 сая төгрөг

457.2 сая төгрөг

Хорооллын доторх авто зам /Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум төгрөг

900 сая төгрөг

Хорооллын доторх чулуун болон асфальтан зам /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/

2020

2021

610 сая төгрөг

510 сая төгрөг

Хорооны доторх авто зам /Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо/

2020

2021

400 сая төгрөг

300 сая төгрөг

Хувьсгалчдын гудамжнаас 105 дугаар сургууль, Гүнжийн нуурыг дайраад 7 дугаар хорооны авто зам хүртэлх авто зам, 1.7 км /Сонгинохайрхан дүүрэг/

2020

2021

2 тэрбум 400 сая төгрөг

2 тэрбум 350 сая төгрөг

Шар хоолойн хатуу хучилттай авто зам, 4.7 км /Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон/

2019

2020

4 тэрбум 858 сая төгрөг

1 тэрбум 950.8 сая төгрөг

Эмээлт Шонхор худалдааны төвөөс Хурганы хэсэг хүртэлх хатуу хучилттай авто зам /Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо/

2020

2021

1 тэрбум 200 сая төгрөг

893 сая төгрөг

Ривер Хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км / Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/

2019

2021

1 тэрбум 500 сая төгрөг

1 тэрбум 450 сая төгрөг

Засаг даргын Тамгын газрын урдаас 34 дүгээр байр хүртэлх авто зогсоол / Налайх дүүрэг/

2021

2021

287 сая төгрөг

287 сая төгрөг

 

 

 

 

 

 Соёлын сайдын багцад 99.9 тэрбум төгрөгийг суулгаж өгч. Энэ мөнгөний 78 саяар нь барилга, байгууламж барина. Театр, музей, соёлын төв барина гэсэн үг. Төв аймгийн 4, Архангай аймгийн 3, Баянхонгор аймгийн 5, Завхан аймгийн 3 суманд соёл, спортын болон соёлын төв барихаар төсөвлөж. Гэх мэтчилэн аймаг болгонд 1-4 суманд соёлын төв барихаар болж. Ихэнх нь 2021-2022 онд ашиглалтад орно.

Тэгвэл 2021 онд музейд зориулсан хөрөнгө оруулалт нь 44.4 тэрбум төгрөг.  2022 онд ашиглалтад орох Байгалийн түүхийн музейн барилгад 20 тэрбумыг төсөвлөсөн бол Чингис хаан музейн үзмэрүүдийг сэргээн засварлах, сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд 10 тэрбумыг зарцуулах аж. Үлдсэн 14.4 тэрбумыг аймаг, суманд музейн барилга барихад зарцуулна. Нийтдээ 10 төсөлөөс 5 нь ирэх онд ашиглалтад орох юм байна.

 

Эрүүл мэндийн сайдын багцад 75.8 тэрбум төгрөг сууж. Түүнээс 57.2 тэрбумаар нь барилга байгууламж барина. Улаанбаатар хотод 2021 онд 10.5 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилга, өргөтгөл барихаар тусгажээ. Үлдсэн төсвийг хөдөө орон нутагт эмнэлэг барих, өргөтгөх, засварлахаад зарцуулах аж.

 

 

2021, 2022 онд Улаанбаатар ашиглалтад орох эмнэлгүүд

Эмнэлгийн байршил

Эхэлсэн хугацаа

Дуусах хугацаа

Төсөвт өртөг

2021 онд санхүүжих дүн

Ахмад настан, хүүхдийн эмнэлгийн барилга /Баянзүрх дүүрэг/

2019

2021

7 тэрбум төгрөг

4 тэрбум 800 сая төгрөг

Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга /Сүхбаатар дүүрэг/

2020

2021

2 тэрбум 795.9 сая төгрөг

1 тэрбум 795.9 сая төгрөг

Сэргээн засах төвийн барилга, 36 ор /Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо/

 

2018

 

 

 

 

 

 

 

2021

 

 

 

 

 

 

 

4 тэрбум төгрөг

 

 

 

 

 

 

 

2 тэрбум 500 сая төгрөг

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Сонгинохайрхан дүүрэг/

 

2018

2021

 

8 тэрбум 250.5 сая төгрөг

 

810 сая төгрөг

 

Дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн барилгын өргөтгөл /Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлааст салбар/

2018

2022

10 тэрбум төгрөг

2 тэрбум төгрөг

Сүрьеэгийн эмнэлгийн барилга 

2019

2022

18 тэрбум 500 сая төгрөг

2 тэрбум төгрөг

 

 

 

 

 

 Ерөнхий сайдын багцад 31.8 тэрбум төгрөг суулгасан. Энэ мөнгө тэр чигээрээ БТСУХ-ны үйл ажиллагаанд зарцуулагдах юм байна. Тэр дундаа барилга, байгууламжид 31.2 тэрбум нь зарцуулагдах ажээ. Барилга, байгууламж гэдэг нь үндсэндээ спорт цогцолбор, спортын ордон, заал юм. Дунд нь хөлбөмбөгийн талбай, цэнгэлдэх хүрээлэн байгуулах гэх мэт бүтээн байгуулалт цөөн тоогоор багтсан. Улаанбаатар хотод Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барьж байгаа. Аль 2010 онд эхэлсэн энэхүү төслүүдэд зориулж тус бүртээ 50-хан сая төгрөгийн төсөв хуваарилж. Гэхдээ Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын төсөлд 1.5 тэрбумыг төсөвлөсөн. . Эдгээр цогцолборууд 2022 онд ашиглалтад орох юм байна.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.201зочин   • 2020, 10 сарын 21. 12 цаг 02 минут

УИХ, Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн гадаад өр төлж, Бүтээн байгуулалтад их зардал гаргаж буй нь түүхэн үйл явдал. Олигархиуд хувьдаа завшдаг мөнгө төсөвт орж ирж улсын сан арвижиж буйн илрэл. Ард түмний төлөө халамжийн мөнгө ч өгч байна, бүтээн байгуулалт хийж буй УИХ, Засгийн газрыг магтахаас яахав. Хүчээ нэгтгэн ажиллах уриа хэрэгжиж буйд баяр хүргэе. Амжилт хүсье.

192.82.65.120Зочин   • 2020, 10 сарын 21. 9 цаг 12 минут

Соёлын төвөө болио аймаг сум бүрд л ашигладаггүй шахуу юмнууд л бариад байх юм

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.