2020 оны 10-р сарын 21
8 цаг 00 минут

Т.Доржханд: Төсвийн асуудалд АН-ын бүлэг гээд байгаа нөхдүүдээс илүү хатуу байр суурьтай байж чадна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай Монгол Улсын 2021 оны төсвийн асуудлаар ярилцлаа.

-Та 2021 оны төсвийн төслийг уншсан уу. Эдийн засагч мэргэжилтэй гишүүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Олон жил төсөв хийж байлаа. Олон ч төсөв дээр ажиллаж байлаа. Ер нь стандарт байдаг. Монгол Улсын төсөв маш ойлгомжтой. Нэг хэсэг нь урсгал зардал, нэг хэсэг нь хөрөнгө оруулалтын зардал. Орлого нь татварын, татварын бус орлогоос бүрддэг. Татварын сууриа хөдөлгөхгүй бол татварын орлого нь тогтвортой байдаг. Экспортолж байгаа цөөхөн түүхий эдийн үнийн савалгаанаас хамаараад үнэ нь жаахан өөрчлөгддөг. Зарлага тал дээр орон зай байдаггүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил маш их халамжийн бодлого явууллаа. Коронавирусийн хүндрэлийн үеэр дэлхий даяар ийм бодлого явуулж байна. Тэгэхээр яалт ч байхгүй иргэдийнхээ орлогыг хамгаалах шаардлага үүсч байгаа болохоор халамжийн бодлогыг нь шүүмжилж чадахгүй байна. Гэхдээ нөгөө талдаа ажлын байр бий болгох, ажлын байр хадгалах бодлого нь төсөвт хангалттай тусаагүй байна.

-Үр ашигтай хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, ач холбогдлоор нь төсөв хуваарилж чадсан уу?

-Төсвийн хөрөнгө оруулалт тал дээр хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг нэмэгдүүлдэг, ач холбогдлоор нь эрэмбэлдэг, үр ашигтай том төслүүдийг санхүүжүүлдэг механизм манайд байхгүй. Эсрэгээрээ 76 улс төрч өөрсдийнхөө тойрог руу юмаа шахдаг, үр ашиггүй, орон нутагт баахан цемент зуурчихдаг. Тэр нь урсгал зардал дээрээ маш их ачаа болдог. Үндсэндээ төсөв нь байнгын алдагдалтай гардаг. Алдагдал нь цаашаа өр болчихдог. Улсын өр төсөвт хамгийн том хүндрэл болж байна гэж харж байна.

-Цемент зуурах буюу барилгажилтын ажил ирэх жилийн төсөвт хэр их туссан байна вэ?

-Томоохон бүтээн байгуулалтууд их байна.  Тухайлбал баахан музейн барилгууд байна. 2021 онд 1.4 их наяд төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөвт тусгасан байна. Концессоор баригдах таван төсөл байна. Чингис хааны музейн барилга 67.8 тэрбум,  Үндэсний урлагийн их театр 152.5 тэрбум шаардлагатайгаас таван тэрбум нь төсөвт суусан байна. Байгалийн түүхийн музей 94.5 тэрбум.ын өртөгтэй. Ирэх жил 20 тэрбумыг төсөвлөжээ. Олон үр ашиггүй соёлын төвүүд, оффисын барилгууд нь нэгэнт эхэлсэн ажил гээд л дуусдгаараа дуусах байх. Төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй байвал эргээд төсвийнхөө урсгал зардалд ачаалал үүсгэдэг. Энэ хэвээрээ л явж байна.

-Төсөв гэж ер нь юу юм бэ. Төсвийн хуваарилалтын гол зорилго нь юу юм бэ?

-Одоо би зарчим яримаар байна. Төсөв гэж юу юм бэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд тайлбарламаар байна. Төсвийн хамгийн том үүрэг бол орлогын дахин хуваарилалт байдаг. Үндсэн зорилго нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах. Шулуухан хэлбэл баян хоосны ялгааг бууруулах зорилготой. Өнөөдөр олсон орлогын эх үүсвэр нь хөдөлмөрлөж бий болгосон биш уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулаад олж байна.  Тэндээсээ татвараа төлөөд, төлсөн татвараараа үр хүүхдийнхээ боловсрол, иргэдийнхээ эрүүл мэнд, ажлын байр, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг төсвөөрөө дамжуулж шийддэг. Орлого их олж байгаа хэсгээс нь татвараар дамжуулж мөнгөө аваад орлого олж чадахгүй байгаа хэсэгт нь, эсвэл ирээдүйд орлого бий болгох хэсэгт нь зориулж санхүүжилт хийдэг хэлбэр. Монгол Улсад хэн илүү татвар төлдөг вэ гэхээр ЖДҮ, үйлчилгээ эрхэлж байгаа нь биш томоохон компаниудын 5-10 хувь нь л  нийт татварын 80-90 хувийг төлдөг. Өөрөөр хэлбэл цөөхөн хэдэн компани төлдөг. Тодруулбал уул уурхайн секторт ажиллаж буй комданиуд, банкны салбар, архи тамхи, спиртийн салбар, газрын тос, нефт нефтэн бүтээгдэхүүн оруулж ирж худалдан борлуулдаг компаниуд гэх мэт. Энэ салбаруудаас авах ёстой татвараа авч чадаж байна уу гэвэл чадахгүй байна гэж хардаг. Яагаад гэвэл манайх гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд бүс нутагтаа хамгийн бага татвартай. Орлогын 10 хувийг л авдаг. Уг нь бид өсөн нэмэгдэх татвар авах ёстой. Өндөр орлого олж байгаагаас нь өндөр, бага орлого олж байгаагаас нь бага, бүр орлого олохгүй байгааг нь дэмжих ёстой шүү дээ. Энэ бол суурь асуудал. Тиймээс бид өсөн нэмэгдэх татвараа оруулж ирэх ёстой. Авах ёстой татвараа авдаг байх ёстой.

-Төсвийн зарлагыг зөв байлгахын тулд яаж, ямар хуваарилалт хийх ёстой юм бэ?

-Төсвийн зарлагад ямар шинэчлэл хий ёстой вэ гэхээр нэгдүгээрт үр ашиггүй бүтээн байгуулалт хийдгээ болих хэрэгтэй. Ач холбогдлоор нь ангилах хэрэгтэй. Монгол Улсад нэмэгдсэн өртгийг бий болгодог, ажлын байр бий болгодог, эдийн засгийг өсгөдөг тэр салбар, дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийх ёстой. Тухайлбал ЖДҮ, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. ЖДҮ-ийг дэмжих сан гээд уг нь зөв сан байгуулагдсан ч харамсалтай нь гишүүд өөрсдөө хулгай хийчихээд одоо үүнийгээ зогсоочихоод байна. 2021 оны төсөвт ЖДҮ санд зориулж ямар ч мөнгө тусгаагүй. Ийшээ мөнгө тусгах хэрэгтэй байсан.

Хоёрдугаарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахын тулд дэд бүтэц хэрэгтэй. Тэгэхээр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Мөн орон сууц барилаа гэхэд дэд бүтэц хэрэгтэй шүү дээ. Шугам сүлжээ, дэд бүтийг нь улсын төсвөөр хийдэг. Алсаа харсан ямар дэд бүтэц хэрэгтэй байна вэ гэвэл  IT технологи. Технологи руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Бодлогоор татваргүй орчин үүсгэх замаар технологийн салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийг нь төсвөөс хийгээд дэмжээд өгөх хэрэгтэй байна.

-Төсвийн урсгал зардлаа хайр найргүй зарцуулах ёстой нэн чухал зүйлс таны бодлоор юу вэ?

-Урсгал зардлаа боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр гэсэн хувь хүн рүүгээ чиглэсэн гурван зүйлд зарцуулах нь зүйтэй. Боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах чухал бодлого байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээгээ сайжруулах. Үүнтэй холбоотойгоор багш, эмч нарын цалинг өсгөх хэрэгтэй. Настайчуудынхаа нийгмийн асуудал болох тэтгэврийг өсгөх ёстой. Ингэхдээ зүгээр банкинд байршуулаад хулгай хийгээд алддаг биш, эсрэгээрээ тэтгэврийн реформ шинэчлэл хиймээр байна. Өөрөөрөө мөнгөө өсгөөд явдаг хуримтлалын систем бий болгох ёстой.

-2021 оны төсөвт таны яриад байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн байна уу?

-2021 оны төсвийн үндсэн онцлогоо бичсэн байна билээ. Нэгдүгээрт эрүүл мэнд, боловсролын шинэчлэлийг эхлүүлнэ гэсэн. Чиний, миний яриад байгаа зүйлийг хийнэ гэж байгаа биз. Дараа нь эмх замбараагүй газар олголтыг бүртгэлжүүлж, хууль бус газар олголтыг таслан зогсоож, ил болгоно гэж байна. Энэ нь цахим засаглалыг бий болгоно, цахимаар үйлчилгээ үзүүлнэ гэсэн санаа байх. Гуравдугаарт төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, засаглалыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэсэн байна. Тэгэхээр төрийн өмчит компаниудтай нэлээд тулж ажиллах нь. Авлигын эх үүсвэр нь төрийн өмчит компаниуд шүү дээ. Жил жилийн зодоонууд Тавантолгой, Эрдэнэт гэх мэт томоохон компаниудад болдог. Шаардлагатай бол худалдана, хувьчилна, бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн онцлогтой төсөв орж ирж байна гэж ойлгож байна. Боловсрол, эрүүл мэндийн шинэчлэл хийнэ гэдэг бол чанарын шинэчлэл гэж би ойлгож байгаа. Манай нөхдүүд ямар шинэчлэл гэж харж байгааг мэдэхгүй байна. Шинэчилж байна гээд 200 хүүхэдтэй суманд 300 хүүхдийн багтаамжтай сургууль барих юм бол энэ шинэчлэл биш. Чанартай багш, цалин хангамжийн асуудал, чанартай хүртээмжтэй, сургалтын агуулгын асуудал гарч ирнэ. Үр дүн нь ЕБС-иудын шалгалтын үр дүнгийн үзүүлэлтүүд сайжрах уу үгүй юу, дэлхийн түвшинд байж чадах уу, гадаад дотоодод суралцахад хангалттай түвшинд байж чадах уу гэдгээс л харагдана. Эрүүл мэндийн салбарын хувьд ч тэр эмчийн чанараасаа шинэчлэл эхэлнэ. Саяхан манай ойрын хүний ээж нь зүв зүгээр явж байгаад түргэн дуудаад тариа хийлгээд өнгөрчихсөн байна. Түргэн тусламжийн эмч нар чадварлаг байж чадаж байна уу гээд салбарын асуудлууд гарч ирж байна. Эцсийн эцэст хамгийн үнэ цэнэтэй зүйл бол монгол хүн. Монгол хүн эрүүл, амьд байх,ижил нөхцөлд боловсрол эзэмших нь хамгийн чухал. Үүнийг бий болгох эх үүсвэр нь тогтмол ажилтай орлоготой болохоос биш тогтмол халамжлуулдаг байх биш юм.

-Бодит байдал дээр төсвийн зарцуулалт таны санаанд нийцсэнгүй юу?

-Өнөөдөр бодит байдал  дээр төсвийн урсгал зардлаар баахан үр ашиггүй цемент зуураад, бүтээн байгуулалт, байшин болгож байна. Нэг хэсэг уул уурхай гэж байсан бол одоо баахан барилгачидтай болчихлоо. Монголчууд чадах ядахаараа цемент зуураад л байдаг болчихож. Цемент зуурах хэмжээгээр түүний дулаан, цахилгааны зардал, хэрэглээний зардал, урсгал зардал гээд төсөвт асар их хэмжээний дарамт ирдэг. Энэ дарамт нь төсвийн урсгал зардлыг тэлчихдэг. Агшиж чаддаггүй. Энэ  их зардлыг санхүүжүүлэхийн тулд орлого нь хязгаарлагдмал үед өр тавьдаг. Манай улсын өр өнөөгийн үнэ цэнээр 60-70 хувь, зах зээлийн үнэлгээгээр өрийн түвшин бараг 90 хувь руу дөхчихлөө. Өрөө маш сайн удирдахгүй бол болохгүй. Өрийг бууруулахын тулд төсөв нь алдагдалгүй байж, халамж руу биш бодит эдийн засгийн салбар руу төсвөө чиглүүлдэг байх нь эдийн засгийн үндсэн зарчим.

-2.1 их наядын алдагдалтай төсөв өргөн барьсан. Энэ алдагдлаа юугаар нөхөх тооцоолол хийсэн байна вэ?

-Алдагдлыг нөхдөг зүйл маш тодорхой. Дотоод, гадаад зээл. Гадаад зээл нь хөнгөлөлттэй, арилжааны зээл гэж хуваагдддаг. Хөнгөлөлттэй зээл гэдэг бол олон улсын санхүүгийн байгууллага, хоёр талт улсуудаас авч байгаа зээл. Арилжааны зээл гэдэг нь бонд. Дотоод эх үүсвэр гэдэг бол мөн дотоодын бонд гаргана гэсэн үг. Түүгээрээ алдагдлаа нөхөнө. Түүнийг нь банкууд санхүүжүүлдэг байсан. Одоо бол блокчэйнд үндэслэсэн флатформоо ашиглаад иргэдээс, гадны байгуулагуудаас, бусад санхүүгийн байгууллага, аж ахуй нэгжүүдээс ав гэсэн зөвлөмж өгөөд байгаа юм.

-Ирэх жил эдийн засаг 7 хувиар өснө гэж өөдрөгөөр төсөөлсөн гэсэн. Үнэхээр ийм өсөлт мэдрэгдэх болов уу. Эдийн засагч хүний хувьд хана байгаа даа?

-Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.2 хувиар өснө гэж төсөөлсөн байна билээ. Үүн дотроо тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд, төсвийн зарлага 13.9 их наяд, нийт зөрүү нь 2.1 их наяд. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу төсвийн тусгай шаардлага дотоодын нийт бүээгдэхүүний 5.1 хувиас дээш байж болохгүй гэсэн шаардлагад тулгаад төсвийн алдагдлаа оруулаад ирсэн юм билээ. Сангийн сайд бол Монголын эдийн засаг эхний хоёрдугаар улирлын байдлаар 10 хувиар унасан. Оны сүүлээр 7-8 хувиар унах болов уу гэсэн. Харин ирэх жилийн өсөлт 7-8 хувь байх нь ээ гэж тооцоолсон. Уналтаа ирэх жил нөхчихнө гэсэн тооцоо хийгээд байгаа юм байна. Ер нь бол дэлхий эдийн засаг унаж байгаа. Гэхдээ ирэх жил 5-6 хувь өснө гэсэн хүлээлт бий. Хамгийн их уналттай нь АНУ-ын эдийн засаг 30 гаруй хувиар унасан. Манай эдийн засаг өсөх боломж байгаа юу гэвэл байгаа. Дэлхийн эдийн засаг өсөх юм бол өснө. Манай эдийн засаг БНХАУ-ын эдийн засагтай шууд хамааралтай. Хятадын эдийн засаг 7-8 хувь өсөх боломжтой гэсэн таамаглал гаргасан байна билээ. Гэхдээ миний хувьд жаахан болгоомжлол байна.  Яагаад гэвэл ДЭМБ-аас коронавирусийн хүндрэл 1-2 жил үргэлжилнэ гэсэн шүү дээ. Вакцин гараад, үйлдвэрлээд, түүнийг түгээнэ гэдэг тийм хурдан хугацаанд хийх ажил биш. АНУ-д гэхэд өдрийн 50 мянгаар халдвар өсч байна. ОХУ-д өдрийн 15 мянгаар халдвар нэмэгдэж байна. Энэ мэт коронавирусийн хүндрэл цаашид үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн огцом өсөлт гарч ирнэ гэсэн итгэл үнэмшил байхгүй л байна. Хүндрэлүүд үүссэн тохиолдолд хорио цээрүүд хэвээрээ байна. Гадагшаа бид явж чадахгүй, гаднаас хүмүүсээ чөлөөтэй авч чадахгүй байна. Үүнээс болж аялал жуулчлалын салбар уналтад орсон. 2020 оны эдийн засгийн үр дүнг харвал хамгийн их унасан салбар бол уул уурхай. Түүнийг дагаж тээврийн салбар маш их уналтал орсон. Худалдааны салбар унасан. 2021 онд энэ үргэлжлэх байх аа.

-Уул уурхайн тээвэр одоо хэвийн үргэлжилж байгаа гээд байгаа шүү дээ?

-Уул уурхай хэвийн байж болно. Гэхдээ уул уурхайн бусад салбарууд унана. Манай улсын уул уурхайн салбар ганцхан Хятадын зах зээлээс хамаарч байна. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Энэ сонгуулиар дахиад л нөгөө хятадуудаа дайсан болгох тоглолт явагдаж, хятадууд нүүрс авахгүй гээд хилээ хаачихвал яах вэ. Хамгийн их хятадаар айлгадаг сонгууль ирэх жил болох гэж байна. Нэг хэсэг нь хятадаар, нөгөө хэсэг нь оросоор айлгахаар яах бол. Экспорт зогсох эрсдэлтэй. Тэгэхээр эдийн засгийн сэргэлт ирэх жилийн оны хагасаас хойш л байх байлгүй дээ. наана нь юу л бол. Дэлхийн эдийн засаг богино хугацаанд сэргэх итгэл үнэмшил байхгүй.

-Халамж хавтгайрлаа гээд байгаа. Хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сар хүртэл 100 мянгаар өгөхөөр төсөвт тусгажээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан халамж гэж ярьж байна билээ. Таны байр суурь ямар байна. Энэ мөнгө зөв үү?

-Хүүхдийн мөнгийг ирэх оны хагас жил хүртэл 100 мянгаар өгнө гэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан мөнгө тараалт гэж л харагдаж байна. Монгол Улс халамжийн эдийн засагтай болчихоод байна. Сангийн сайд ирэх жил коронагийн хүндрэл арилчихна гээд байгаа. Хэрвээ тийм юм бол хүүхдийн 100 мянгыг өгөх ямар шаардлага байна. Би Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүн. Бүх хороодоор явж иргэдтэй уулзсан. Ингэхэд Шувуун фабрик, Өлзийт хороололд тариалан эрхэлдэг айлууд хүүхдийн мөнгө 100 мянга болсноос хойш ногоогоо хурааж чадахаа больчихлоо. Ногоочид нь ажлаа голоод ирэхээ больчихлоо. Энэ халамжаа болиоч. Зүв зүгээр, эв эрүүл ажиллах хүч болсон залуучууд хүүхдийн мөнгөө авчихаад  гэртээ суугаад байна шүү дээ. Том хар машин унасан хүмүүс хүнсний талоноор үйлчлүүлээд байна шүү дээ гэсэн. Үнэн л дээ. Бидний тооцоогоор давхардсан тоогоор 2,6 сая иргэн халамж авдаг болчихлоо. Түүнийг нь өөгшүүлээд Ерөнхийлөгч нь хүртэл сонгууль ойртож байгаа болохоор хотод байгаа бүх эмэгтэйчүүдэд энгэрт нь медаль зүүж өгч байсан бол одоо бүх аймгуудад очиж зүүх юм байна л даа. Аав нарт бас нэг шагнал өгчихвөл бүх хүний санал худалдаад авчих байлгүй дээ. Эрх барьж байгаа нам сонгуульд зориулсан халамжийн бодлого явуулаад, Ерөнхийлөгч нь барьцаад л настайчууддаа хайртай шүү гээд тэтгэврийн зээлийг нь хөнгөлөөд л. Одоо эмэгтэйчүүд минь та нар мундаг шүү гээд л  одон зүүгээд. Төр удирдаж байгаа тэргүүнүүдээс авахуулаад, засаглаж байгаа нөхдүүд Монгол Улсыг халамжийн улс орон болгож байгаа нь маш буруу. Үүний эсрэг би хатуу байр суурьтай байна. Биднийг эзэгнэж байсан манжууд одоо байхгүй шүү дээ. Тэд ажил хийхээ больчихсон, хамгийн тансаг хүмүүс байсан. Тэгээд л тэр үндэстэн байхгүй болсон. Ийм бодлого бариад яваад байвал ажиллах хүнгүй болно шүү. Урд хөршөө царайчилж жаахан нүүрс зөөдөг. Түүнийхээ мөнгийг авангуутаа хүнсний талон болгоод тараачихдаг ийм л эдийн засагтай, ажилгүй, архи уусан хүмүүс болох нь. Төрийн өндөрлөгүүд нь бодлогоор өрсөлдөж, ажлаа хийдэг баймаар байна. Төсөв нь ажлын байр бий болгодог, ажлын байрыг хамгаалдаг бодлого баймаар байна шүү дээ. Гэтэл эсрэгээрээ иргэдэд чиглэсэн халамжийн төсөв болж байна. 2021 онд коронавирусийн хүндрэл байхгүй гэж үзэж л байгаа бол элдэв халамжлаа болих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Цаашид аль болох хөгжлийг бий болгох, арван тэрбум дээр гацчихаад байгаа эдийн засгаа яаж 30,50 болгох вэ гэдэг дээр илүү их бодлогын маргаан явуулдаг болмоор байна. Манай тойрог дээр тэдийг тавьчих гэдэг хөгийн юм ярих юм бол манай улсын төсөв бүтэхгүй. Хөгжлийн төсөв ярих ёстой.

-Таныг бас уран цэцэн үгээрээ ярихаас цаашгүй гэх шүүмжлэл гарах болсон байна билээ. Шүүмжлэлд хариулт өгөх үү?

-Энэ залуучууд шүүмжлэхээс өөр ямар ажил хийдэг юм гэнэ. Шүүмжлэхээр ард түмэн нь хүртэл залхаад байна. Бодит ажил хийх боломж нь эрх барьж байгаа намд байгаа. Тиймээс эрх барьж байгаа намын нөхөд бодит сектор, эдийн засгаа тэлэхэд хандсан, ажлын байр бий болгоход анхаарсан эрүүл бодлогод анхаарах хэрэгтэй байх. Би зөвлөмжөө ч өгөөд явна. Шахаад ч явна. Энэ нэг нөхөр сайхан яриад байна. Ц.Элбэгдорж шиг яриад байна гэх юм. Юу хийсэн юм бэ гээд л. Ажил хиймээр байна шүү дээ. Иргэд та бүхэн ажил хийлгэхийн тулд сонгуульдаа идэвхитэй оролцоод ажил хийх боломжийг нь өгчих л дөө. Халамжаас болж сонгуулиа өөр хүнд өгчихөөд эргээд зөв бодлого, зөв хүн, ёс зүй шаардана гэдэг нь логикгүй байна. Сонгуулийн хууль маш чухал. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо маш чухал. Нэг удаа л зөв бодлого явуулж байгаа мэргэжлийн залуучууддаа саналаа бүтэн өгөөд, ажил хийх эрхийг нь өгчих юм бол бид ажил хийнэ шүү дээ. Эрхийг нь өгөхгүй байж юу хийгээд байгаа юм бэ, миний амьдралыг сайхан болгоод өгөөч гээд байгаа нь шударга биш байна. Би сөрөг хүчний байр сууринд байгаа. Магадгүй төсвийн асуудалд  АН-ын бүлэг гээд байгаа нөхдүүдээс илүү хатуу чанга байр суурьтай байж чадна. Гагцхүү тэр нь үр дүнд хүрдэг байх ёстой. Тиймээс эрх барьж байгаа нам ойлголцоод, зөв зүйлийг маань хүлээж аваад явах байлгүй дээ гэсэн хүлээлттэй байна.

 

 

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.129.20зочин   • 2020, 10 сарын 28. 11 цаг 26 минут

Энэ ухаантай царай гаргасан камбож,эрх баригч хоёр том намыг муу хэлээд дундаас нь од шүүрнэ гэж бодож байгаа бол гордсоны гарз,ялангуяа АН-н байр суурийг булааж авна гэсэн бодолтой байх шиг байна ёстой гордсоны гарз, Эрх баригч хоёр намыг хүссэнч хүсээгүйч дэмждэг хэзээч урвадаггүй бүхэл бүтэн армитай. Доржхандын гэх нам удахгүй бусад намууд шиг алга болно монголын ард түмэн үнэг шиг зальтай хүмүүсийг дэмждэггүй юм,дараагийн сонгуулиар нэгч суудал авч чадахгүй учир нь тэр үед ард түмэн ХҮН намд итгэл алдарсан байх болно.

139.5.216.160Зочин   • 2020, 10 сарын 21. 18 цаг 01 минут

Энэ удаад бол зөв ярьсан байна. Гагцхүү ярьсан шигээ тууштай байгаарай. Халамжийн талд санал нэг байна. Гэвч хүүхдийн мөнгийг халамж гэж үзвэл өрөөсгөл болно.

119.40.99.210зочин   • 2020, 10 сарын 21. 12 цаг 58 минут

Энэ нэг попорсон Пакистан царайт байх юм аа

202.131.240.147Зочин   • 2020, 10 сарын 21. 12 цаг 36 минут

ЁСТОЙ нэг орой руу нь ортол хэлэх юм аа

103.229.121.233Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 48 минут

Доржханд гишүүнээ дэмий хэрүүл ярьж ухаантай царайлаад байхаар,Тэр Оюутолгойгоо авах талаар ажил хийвэл сайн байна,тийм юманд боловсролоо гарга

202.179.21.245зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 40 минут

Ганц мод ГАЛ болдоггүй гэдэгдээ ганцаараа попроод дэмий дээ аль болох эвсэж нийлж баиж гэмээ нь амжилтанд хүрнэ

64.119.17.41зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 39 минут

Ярьж ,байгаа,,зүйл ,зөв,,байна. Үнэн ,ялдаг ,жамтай. Элбэгдорж ,бол ,худалч ,юм ,билээ. Эрх ,мэдэл ,түүнд ,өгсөн,, хувьдаа ,ашигласан. Ялгаа ,байна.

202.179.25.207zochin   • 2020, 10 сарын 21. 11 цаг 38 минут

medleg bolovsroltoi zaluu schig charagdlaa ,tanariig demjine

202.179.26.129Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 30 минут

Гадны тавиул, Элбэгдоржийн тэжээвэр.

202.179.27.118зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 11 минут

маш сайн бэлтгэгдсэн Элбэгдоржийн хойд дүр л гэж боддог. Өмнө хэлж байсан, одоо хэлж байгаа нь тэнгэр газар шиг л зөрдөг, дэмжээд байгаа хүмүүс 5-10 жилийн дараа үр дүнг харах болно.

49.230.140.115Зочин   • 2020, 10 сарын 21. 10 цаг 37 минут

Batzandan, Ganbaatat, Bolorchuluun nar deer nemeed bas neg popchin garch irsen yumaa da yanz ni

202.179.21.213зочин   • 2020, 10 сарын 21. 10 цаг 27 минут

Хануулчид зөв хүнээ сонгосон байна. Ийм л судалгаатай мэдлэгтэй асуудалд ханддаг мундаг залуус хэрэгтэй байна. Ийм хүн наад 76 дотор чинь цөөн шүү. Амжилт хүсье.

203.91.115.47Зочин   • 2020, 10 сарын 21. 10 цаг 23 минут

ан-Ы ГАР ХӨЛ БАЙСНААС ДЭЭР ДЭЭ.

124.158.105.2ард   • 2020, 10 сарын 21. 9 цаг 54 минут

иш зайлуулдаа ядарсан чавганц юмаа ярьсан юм нь.чам шиг чацга ардчилсан намтай шөргөөцөлдөх болоогүй шүү

124.158.105.2п   • 2020, 10 сарын 21. 9 цаг 47 минут

тохиолдлоор гарсан энэ хар нөхөр яагаад соёлын эсрэг дайсагнаад байнаа. амьдралдаа театрт орж үзсэн үү музей гэж юу байдгийг огт мэддэгүй нь бүүр ойлгомжтой муу эргүү мал

103.26.195.224Зочин   • 2020, 10 сарын 21. 9 цаг 00 минут

MAN-n gar hul shuu

Шинэ мэдээ

Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.