2020 оны 10-р сарын 21
10 цаг 20 минут

НМХГ: Цемент үнстэй хольж худалдаалсан 4 дэх зөрчлийг илрүүлээд байна

      Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Алтай хотхоны орчимд цементийг үнстэй хольж бэлтгэж байсан хүмүүсийг илрүүлсэн талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Нэр бүхий иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байна. Гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна.

Аравдугаар сард нийт ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг илрүүлсэн бөгөөд 70 орчим тонн цемент хураан аваад байна. Нийт хэчнээс хүн хохирсныг олж тогтооно. Шалгалтын ажиллагаа цаашид үргэлжилнэ" гэсэн юм. 

Тэгвэл уг асуудалд НМХГ-аас тайлбар өглөө. НМХГ "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтын үеэр энэ оны зургаадугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Мөн долоодугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн гуравдугаар хэлтэст шилжүүлсэн байна.

Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийж байна. Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүллээ. Сүүлийн хоёр удаагийн шалгалтаар 3 газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг анхааруулж байна.

Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү" гэлээ. 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.75Зочин   • 2020, 11 сарын 1. 10 цаг 21 минут

Чанаргүй цемент дорнод аймаг зарагдсан байна,барьцалдахгүй байдаг юм байна

103.212.119.243zochin   • 2020, 10 сарын 29. 11 цаг 39 минут

odool medej gene dee ali ertnees ingej zardag gej amtai bukhen yaridag bsan turgui ulsaa gej

150.129.140.86Зочин   • 2020, 10 сарын 26. 13 цаг 11 минут

6 сард Гурвалжингаас авсан цемент үйрч унаад байсан би авсан бололтой 2 тонныг авсан юм

202.55.188.81Зочин   • 2020, 10 сарын 24. 8 цаг 24 минут

рохирсон ирэгдийн хохирлын барагдуул хэдэн тэрбум болох байх

202.126.89.236Баасансүрэн   • 2020, 10 сарын 23. 20 цаг 30 минут

Барилга барьдаг танилдаа, үнстэй цэмент зарж байна гэнэ хулихдуулав гэхэл тмймээ 2 хүүхэн байгаа. зургаа долоон жил болж байна.Цагдаад хэлэхээр бривчилаад л явна. 2 хоноод гарчихсан л явж байдаг гэлээ. Энэ зөвхөн энэ 70тн бишшүү. Улсын аюулгүЙ байдал болоод эдийн засагын маш том хохирлын асуудал болж байнө. Байшинд амьдархаас айж байна.

119.40.99.210Зочин   • 2020, 10 сарын 21. 13 цаг 59 минут

цээрлүүл. олон хүний амь нас, эрүүл мэндийн асуудал цаана нь байгаа шүү гэдгийг анхаарч дахин ийм хэрэг гарахгүй болтол бусдад сургамж болгон цээрлүүл

66.181.161.80монгол   • 2020, 10 сарын 21. 13 цаг 33 минут

пээ ийм юм гэж байдагаа

150.129.142.83SS   • 2020, 10 сарын 21. 12 цаг 18 минут

Хүний амь настай холбоотой хэрэг шүү дээ. Хатуу шийтгэх хэрэгтэй.

192.82.64.217zochin   • 2020, 10 сарын 21. 12 цаг 06 минут

vhej dald ormoruud heden haltar tugrug olj baival hunii ami nas hamaagvi bh nee bvgdiig ni horid ug

202.179.26.175Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 57 минут

хууль цементийн чэнжүүдийн мөнгөнд гусуулчих вий дэ

122.201.23.201Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 28 минут

Хэдэн төгрөг халааслаад л чимээгүй болно биз харж л байгаарай.

122.201.23.201Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 26 минут

Хатуу арга хэмжээ авх хэрэгтэй шүү их олон хүний аминд занал хийсэн байна Барьсан барилгууд нь хавар гэсээд л нурна.

64.119.26.242Зочин   • 2020, 10 сарын 21. 11 цаг 23 минут

Хатуу шийтгэх л хэрэгтэй мөнгө цагаан нүд улаан гэдэг л юм манай монголоор дүүрэн байна ер нь хаяаадаа бидэнд захиргаадалт хэрэгтэй байна

64.119.18.7зочин   • 2020, 10 сарын 21. 10 цаг 47 минут

Үүнийг авсан иргэд,аж ахуй нэгжүүд ямар их хохирч байгаа бол гэж бодохоор ,барисан барилга нь яах бол гэхээс дотор эвгүйцэж байна шүү

64.119.26.161иргэн   • 2020, 10 сарын 21. 10 цаг 32 минут

Үнс хольсон хуурамч цементээр барилга бариад дараагийн хор уршиг хохирол юу болох билээ, яасан хувиа бодсон хулгайчид вэ??? Хатуу шийтгэ

66.181.161.59Зочин   • 2020, 10 сарын 21. 10 цаг 29 минут

Ийм дайснуудыг дахин сэхэхгүй болтол нь хамаг хөрөнгийг нь хурааж Олон нийтэд дүр зургий нь байршуулж нийтэд сэрэмжлүүлмээр юм.Байшин барилга нурвал жижиг томгүй хүмүүсийн амь нас хохирно шүү.

66.181.184.38Туяа   • 2020, 10 сарын 21. 11 цаг 52 минут

Яг зөв маш өндөр татвар хариуцлага, хуулиа чангалаач!!!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.