Аваргуудын лигийн G хэсэгт багтсан Испанийн алдарт "Барселона" клуб эхний тойрогт Унгарын "Ференцварош" клубыг талбайдаа хүлээж авч, 5:1-ээр "бут ниргэлээ". Ингэснээр хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 27 дахь минутад Месси торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Улмаар Фати 42, Коутиньо 52 дахь минутад нэг нэгийг нэмсэн юм. Зочин багаас 70 дахь минутад Харатин торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан бол зөрүүлээд Педри 82, Дембеле 89 дэх минутад нэг нэг гоол оруулжээ.
Нөгөө талд хэсгийг толгойлж байгаа "Ювентус" клуб Укрианы "Динамо Киев"-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Тоглолтын 46, 84 дэх минутад Мората дубль хийж, багтаа ялалт авчирсан юм. Ийнхүү энэ хэсгийн хоёр том баг хоёулаа хожлоор Аваргуудын лигийг эхлүүлэв. Хэсгийн хоёрдугаар тойрогт "Ювентус" клуб талбайдаа "Барселона"-г хүлээж авах учиртай. Энэ тоглолт 7 хоногийн дараа болно.
Сэтгэгдэл бичих