Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Б.Үнэнбат нь УЕПГ-ын Тамгын газрын дарга, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Хэргийг сануулбал, Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан Эрэг” нэртэй Улсын Их Хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфром/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдсон юм.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хуулийнхан ийм хэрэг хийхээр бусад нь .....
Үл бүтэх нөхөр