Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны шинэ улирал эхэлсэн билээ. Өнгөрсөн шөнө эхний 4 хэсгийн тоглолтууд боллоо. А хэсгийг толгойлсон Германы "Байерн Мюнхэн" клуб талбайдаа Испанийн "Атлетико Мадрид"-ыг хүлээж авч, 4:0-ээр "бут ниргэлээ". Ингэснээр эхний тоглолтоос л хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө төвөггүй хожиж, тэргүүлж эхэллээ.
Тоглолтын 28, 72 дахь дахь минутад Коман дубль хийсэн. Дунд нь Горетцка 41, Толиссо 66 дахь минутад нэг нэгийг оруулсан юм.
Нөгөө талд Австрийн "Ред Булл" клуб талбайдаа Оросын "Локомотив"-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Эзэн багаас 45 дахь минутад Собослаи, 50 дахь минутад Юнузович нар гоолдсон. Харин Оросын багаас Эдер 19, Лисакович 75 дахь минутад нэг нэгийг оруулжээ.
Сэтгэгдэл бичих