Аваргуудын лигийн шинэ улирал тун ч сонирхолтой эхэлж байна. В хэсгийг толгойлж орсон Испанийн алдарт "Реал Мадрид" клуб талбайдаа Украины даруухан баг "Шахтёр"-ыг хүлээж авч, 2:3-аар хожигдож, шуугин тарилаа. Ла лигтээ доод лигээс орж ирсэн "Кадис"-т хожигдож, дуулиан тариад байсан. Тэгвэл энэ удаад "Шахтёр"-т хожигдов.
Тоглолтын 29 дэх минутад Тете гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 33 дахь минутад Варан өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Араас нь Соломон 42 дахь минутад нэгийг нэмсэн. Тэгвэл "Реал"-аас Модрич 54, Винисиус Жуниор 59 дэх минутад нөхөж гоолдсон ч хожигдлоос аварсангүй.
Тэгвэл Италийн "Интер" клуб Германы "Боруссия Мюнхэнгладбах" багийг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. "Интер"-ээс Лукаку 49, 90 дэх минутад дубль хийсэн. Харин Германы багаас Бенсейбайни 63, Хофманн 84 дэх минутад нэг нэгийг оруулжээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Варан одоо болимоор юмаа. Баг алж дууслаа. ха ха
Nuhurluliin toglolt gediimaa