МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хуулийн дагуу УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм. Тэрбээр гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-д нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэж байна.
Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар өгөв. Тэрбээр "Манай намын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу Ерөнхий сайд болдог зарчим бий. Гэхдээ олны итгэл авсан парламентын гишүүн хүн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшвэл яах вэ гэдэг асуудал байна.
Ерөнхий сайд Хотын даргад томилсон шийдвэр гарсан даруйд УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. Улстөрийн шийдвэр гарсан учраас дэмжинэ.
Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана.
УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой" гэв.
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ingej dahin dahin songuuli yvuulj tatvar tulugchidiin mungiig urehee boli daraagiin sanal avsan huniig avtomataar UIH gishuun bolgomoor bna
Улсын их хурлын сонгуульд тухайн тойргоос 4т жагсаад гараад ирсэн хүн ийм тохиолдолд шууд гарч ирэх байлгүйдээ юун нөхөн сонгууль вээ
Хуулиндаа дараагиин олрн саналтай хүн аль намын хэн ч байсан орно .Дахин сонгууль гэж энэ тэнэг хөдөөцарайт мөнгөнөөс өөр юм боддоггүй цүнх баригч уу
Больёо МАН
сдаа *****.****** идээсэй муу новшнууд.
Сонгууль явуулж Монго урээд хэрэггуй, УИХ ын сонгуулиар сонгогдсон 3 гишууний дараах МАХН ын Э.Батшугарыг УИХ ын гишуун болгох нь зов шийдвэр болно
Zaaval songuuli hiij mungu urj yadag bnaa uur huneer zasag darga tavi lda
улсын мөнгөөр сонгуульдаад байждээ,.сонгуульдаад бай . сонгууль
ХОТЫН ДАРГА НЬ ИЛҮҮ УНАЦТАЙ ДӨӨ ШААЧИХ2
Монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болжэээ МАНГарууд одоо болиосоо хэдэн эмээ өвөөгийн саналаар хэр хол явах болдоо
МАН арай биш болжээ Улсын мөнгө ёолохгүй юм даа