Тойм:Хотын дарга шинээр сонгогдож, Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, БНХАУ-д 30 мянган хонийг хүлээлгэн өглөө

Өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдал болон шийдвэрүүдийг  тоймлон хүргэж байна.

             Д.Сумъяабазарыг хотын даргаар томилохыг 71.1 хувийн                                                     саналаар дэмжлээ

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хотын даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцэж 71.1 хувийн саналаар дэмжлээ. 

 УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргад томилох МАН-ын Удирдах зөвлөлийн саналыг НИТХ-ын анхдугаар хуралдаанаар 71.1 хувийн саналаар дэмжив. Улмаар уг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм. 

Д.Нямхүү: Сиатлын онгоцоор ирсэн иргэнээс 20 дахь хоног дээрээ                 коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 328 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 22, 23-нд 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн иргэн энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд Монгол Улсын иргэн. 

Монгол Улсад батлагдсан тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. Үүнээс 12 нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.  Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол үнэн. Сиатлын онгоцоор ирсэн нэг иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Энэхүү иргэн аравдугаар сарын 1-нд эх орондоо ирсэн. Аравдугаар сарын 2-ны шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан. Ингээд 13 дахь хоногийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гурав дахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн” хэмээлээ.       

Хоёр настай дагавар хүүгээ зодож хөнөөсөн Б.Хүлгэнд оноосон бүх                             насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хэнтий аймагт хоёр настай хүү хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байсан. Мөн амь насаа алдсан хүүгийн  ой гурван сартай дүү нь зодуурын улмаас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл хэргийг үйлдсэн Б.Хүлгэн гэгчид анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээсэн юм.  Харин Б.Хүлгэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх Б.Хүлгэний гаргасан гомдлыг өнөөдөр /2020.10.23/ хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Тодруулбал, Б.Хүлгэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг санаатай алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон хүчиндэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

   Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж,                                             үнэмлэхээ гардаж авлаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хууль, журмын дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн байсан юм. Харин өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээсэн учир Сүхбаатар дүүргийн АН-ын хорооноос түүнд үнэмлэхийг нь гардууллаа.  Үнэмлэхээ гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн юм. 

-АН үзэл санааны уналтад орсон гэж улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Ийм үед та намын гишүүнчлэлээ сэргээж байгаа зорилго нь юу вэ. Та намдаа эргэж орсноор шинэчлэлд ямар үүрэгтэй оролцох вэ?

-АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг чиглэлийг баримталдаг, ийм үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсэж бий болсон буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. 

-Сонгуульд оролцоно гэж ойлгож болох уу?

-Энгийн иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. 

-Одоо байгаа намын удирдлагуудтай яаж хамтарч ажиллах вэ. АН-ын унасан нэр хүндийг яаж сэргээх вэ?

-Гишүүний хувьд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэсэн бодолтой байна.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сөрнө гэж та хэлж байсан. Тэгэхээр ирэх оны сонгуульд өрсөлдөхөөр эргэж ирлээ гэж ойлгож болох уу?

-Гишүүний хувьд би ажиллана. Монгол Улсад, эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босож очих л үүрэгтэй. 

           -БНХАУ-ын талд 30 мянган хонийг хүлээлгэн өглөө-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм. Монголын ард түмнээс өмнөд хөршдөө хандивласан 30 мянган хонийг нэгбүрчлэн мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, бүх шатанд хяналт тавьж баталгаажуулан дэлгэрэнгүй бүртгэл үйлдэж БНХАУ-ын талд өнөөдөр бүрэн хүлээлгэн өглөө.  Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй болон орон нутаг, малчдын төлөөлөл оролцлоо. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ.

       -Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Г.Алтанг цагаатгалаа-

 Энэ сарын 5-нд эхэлсэн  "Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал 13 өдөр үргэлжсний эцэст өнөөдөр дууслаа. Шүүхээс Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. 

Хэргийг сануулбал, АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгасан. Түүнтэй хамт "Алтжин" группийн Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг юм. 

Тодруулбал, тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шүүсэн билээ. 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.219.97Зочин   • 2020, 10 сарын 24. 11 цаг 50 минут

Elbegdorj zailaach ee

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.