Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Унгарын нийслэлд уржигдөр /2020.10.23/ эхэлсэн. Энэ тэмцээнд 61 орны 407 тамирчин оролцож байгаа билээ. Манай улсаас 26 тамирчин оролцож байгаа нь 33 жүдочтой нутгийн эзэн Унгарын багийн дараа орох том бүрэлдэхүүн хэмээн жүдо бөх сонирхогчид харж байна.
Жүдо бөхийн Унгарын Их дуулга 2020 тэмцээнийг манай тамирчид медалийн өнгөтэй эхлүүлж байна. Их Дуулгын эхний өдөр /2020.10.23/ эмэгтэй 48 кг-д Г.Наранцэцэг хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд хоёр шагналт байр эзэлсэн. Тэгвэл тэдгэрийн амжилтыг ДАШТ-ий алт, хүрэл медальт Саеид Моллаей үргэлжлүүлэн, хүрэл медалийг хүртлээ.
Саеид Моллаей өчигдөр /2020.10.24/ -81кг-ын жинд "D" хэсгийг толгойлон барилдаж, эхний даваандаа өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Мухаммед Кочийг 2:58 минутад цэвэр ялсан юм. Удаах тойрогт энэ оны Дюссельдорфийн “Гранд слам”-ын хүрэл медальт Шведийн Робин Пачекийг 2:31 минутад буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Францийн 23 настай Николас Чилардийг цэвэр ялан хагас шигшээд шалгарлаа. Франц залуу өмнөх даваандаа тэмцээний гол “фаворитуудын” нэг ОХУ-ын Аслан Лаппинаговыг буулгаж аваад байсан бол С.Моллай түүнийг ялахдаа 1:21 минутыг зарцуулсан байна. Гэвч “Моли” хагас шигшээд “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Канадын Антуан Валуй-Фортьерт ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт Чилийн бөхийг цэвэр ялж хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн А.Стоядиновтой барилдан ялагдаж дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Испанийн Мартинез Абеленда Лаураг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болж. Хүрэл медалийн төлөө Израилийн Ришони Ширатай барилдаж, давсан билээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
bayr hvrgye 🇲🇳🇲🇳
Davsgui hool shig l yumdoo
манай бөх тасархай талдаа байсан одоо япон солонгостой үзнэ
ашигүй дээ амжилт хүсье дэмжиж байгаа шүү том золиос гаргаж шийдсэн зорилгодоо хүрээрэй