Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой

Сүүлийн үед эзэнтэй, эзэнгүй тэнэмэл ноход олширсон. Золбин нохой гэдэг тодотгол эзэнгүй нохдод зохимжтой бол эзэнтэй ноход гадуур тэнэж, хүүхэд хөгшдийг айлгаж, 5-6-лаа сүрэглэн иргэдийг өглөө эрт ажилдаа явахад нь үргэлж тааралддаг. Зарим нь тэдгээр нохойноос айж, зугтаж  явсаар ажлаасаа хоцрох тохиолдол ч их байдаг. Түүнчлэн сургуулийн сурагчид гудамжны гэх тодотголтой нохойнуудаас сэрэмжилж хашаа, байшингийн булангаар сүүтгэнэж гүйж байгаа харагдана.  Ялангуяа, гэр хорооллын иргэд нохойгоо хараа хяналтгүй дэл сул орхисноос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч их гардаг.

Энэ тохиолдолд анхаарал, болгоомжгүй байсан гэдэг нэрийдлээр нохойны эздэд загнуулна. Цаашлаад хаа сайгүй сүлжилдэх эзэнтэй үгүй нь мэдэгдэхгүй “Золбин”нохойд хазуулбал ёстой л өөрийнх нь буруу болоод өнгөрөх байх. Манай улсад золбин нохдын тоо толгойг өсгөхгүй байхын тулд буудах эсвэл торлох ажлыг хийдэг. Энэ ажил хэр үр дүнтэй байдаг талаар  Хог хаягдлын удирдлага зохицуулалтын  хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-Эзэнгүй нохой, муур устгалын ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ. Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа хэвээрээ юу?

-Захирагчийн ажлын албаны чиг үүрэг нь нохой муур устгалын ажлыг хариуцдаг. Энэ ажлын хүрээнд 2017 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах нохой муурны худалдаа аж ахуй эрхлэх журмыг батлуулсан. Уг тогтоолыг хууль зүйн яаманд бүртгүүлэхээр өгсөн боловч уг тогтоолыг хууль зүй яам бүртгэж аваагүй буцаасан байдаг.  Учир нь бусад галт зэвсгийн хуультай нийцэхгүй  гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Тиймээс энэ жил дахин боловсруулж нэмэлт өөрчлөлт боловсруулж  байна. 2021 онд журмыг шинэчлэн батлуулж, бүртгүүлэх төлөвлөгөөтэй байна. Эзэнгүй нохой, муур устгалын ажлыг  жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө батлуулж,  мэргэжлийн гурван  байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Тодруулбал, ямар учиртай тогтоол билээ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах, нохой, муурны худалдаа аж ахуй эрхлэх журам юм. Эзэнгүй нохой, муур устгалыг манайх жилд 100 мянган нохой, муур устгах төлөвлөгөө батлуулаад гурван мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд хэчнээн эзэнгүй нохой, муур устгасан бэ. Эзэнгүй нохдыг устгах ажлыг хэрхэн яаж хийдэг вэ. Жишээлбэл, улирал харгалзах гэм мэт зүйл байдаг уу?

-Өдөр тутмын хийдэг аж ахуйн нэгжийн ажилтай уялдуулан гурван компанийн улирал харгалзахгүй тогтмол хийдэг. Харин  дүүргүүдэд гэрээт  гурван компанийг ажиллуулах хуваарь батлуулж,  тухайн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай  хамтран  ажилладаг.

-Гудамжаар сүрэглэн явах нохойнуудыг эзэнтэй эсвэл эзэнгүй гэдгийг нь хэрхэн яаж таньдаг вэ?

-Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 2016 оноос хойш нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран хийж байгаа. Энэ ажлын хүрээнд муур, нохойг бүртгэлжүүлж, пайз зүүлгэх  нэгдсэн систем болох “SMART DOG гэдэг цахим хуудсанд  бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа.

Бид дөрвөн жилийн хугацаанд Нийслэлийн зургаан дүүргийн 80 мянган нохой бүртгэлжүүлсэн байна. Энэ жил Сонгинохойрхон дүүрэгт дараах ажлыг хийж дууссан. Дараа жилээс үлдсэн бусад дүүргүүд болон  шилжилт хөдөлгөөн хийсэн өрхийн нохойнуудыг нөхөж бүртгэнэ.

- Нохойг бүртгэх,  смартжуулах гэж юу гэсэн үг вэ?

-Эзэнтэй нохой муурыг вакцин хийлгэсэн байна уу, пайзтай нохой бүр  бүртгэлийн дугаартай  байдаг. Тэнд бичигдсэн тоог  цахим хэлбэрээр SMART DOG  түлхүүр үгээр хайхад тухайн нохой хэний эзэмшил, ямар хаяг дээр байдаг, вакцинд хамрагдсан эсэх талаарх мэдээлэл гарч ирэх юм. Пайз, зүүлгэж бүртгэлжүүлсэн нохойнуудыг танихад тусална. Энэ ажлын талаар гэр хорооллын иргэд ам сайтай байдаг.

-Тэгэхдээ гэр хорооллын гудамжаар ихэвчлэн ямар ч хүзүүвчгүй нохойнууд байдаг. Тэдгээр нохойнууд хүн рүү дайрч, гэмтээх магадлал маш өндөр. Үүнд ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Бид иргэдийн гомдлыг өдөр бүр хүлээж  авдаг. Энд дуудлагын 3 оператор ажиллаж байгаа. Иргэдээс ирсэн гомдлын дагуу маргааш нь очиж асуудлыг шийдвэрлэдэг. Гудамжаар явж байгаа золбин нохойнуудыг бид хуваарийнхаа дагуу тогтмол буудах болон тороор барих ажлыг  өдөр тутам зохион байгуулж байна.

-Эзэнгүй “Золбин” нохдын тоо толгой жил бүр өсөх хандлагатай байдаг гэж үнэн үү?

-Сүүлийн үед эзэнгүй нохой, муур маш ихээр өсөх хандлага байгаа. Энэ нь иргэдийн ухамсраас бүрэн  шалтгаалдаг.  Иргэд муур, нохойг замбараагүй хээлтүүлж, энэ үйлдлээ үл тоох хандлагатай. Хашааныхаа нохойг гөлөглөх үед ч гөлөгийг  нь хаа хамаагүй хаядаг асуудлууд их байна.

- Та бүхэн жил бүр нэмэгдэж байгааг нь мэддэг бол анхнаас нь нохойн үржүүлгэд анхаарч, спэй тарилгыг иргэдтэй хамтран хийж болдоггүй юм уу?

-Манайхаас нохойг  бүртгэлжүүлэхийн  хамт  2016 оноос эр нохойн үржлийг боох, эм нохойн өндгөвчийг авах  спэй ажил хийгдэж байна. Энэ нь төсвийн хувьд өндөр тусдаг. Спэй нэг нохойд 26 мянган төгрөгөөр хийгддэг. Харьцангуй үнэтэй. Харин хотын төсвөөс 10-50 мянган нохойг хамруулах боломжгүй. Харин жилд дунджаар 6-7 мянган нохойн дээр л  хийгддэг ажил байгаа.

-Тэгвэл  одоогийн байдлаар энэ жил хэчнээн  эзэнгүй нохойг устгасан байгаа вэ?

- Манайхаас жилд 100 мянган нохойг устгах төлөвлөгөөтэй ажилладаг.

- Төлөвлөгөөгөө биелүүлж чаддаг уу?

-Төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Тэгвэл эзэнгүй нохойд хазуулсан хүн хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Цагдаагийн байгууллагад хандахаас гадна Нийслэлийн захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэст хандаж болно. Бид  устгалыг бүрэн хариуцдаг учраас  иргэдийн гомдлыг нээлттэй хүлээж авч, асуудлыг шийдвэрлэдэг.

-Эзэнгүй нохойг буудаж, устгах нь хэр зөв арга вэ. Эзэнгүй нохойг устгах, тоо толгойг нь хянах өөр аргыг нэвтрүүлж болох болов уу?

-Манай оронд санхүүгийн хувьд хямд, хамгийн боломжтой  арга нь буудах. Спэйгээр тооцвол спэй нь хувийн болон улсын эмнэлгүүдэд харьцангуй үнэтэй хийгддэг. Гэр хороололд нохой тэжээдэг айлуудад өөрсдийн санаачлагаар спэй хийлгэх боломжтой нь  хэд байгаа билээ. Эзэнгүй ноход өсөж, үржиж байгаа асуудал нь иргэдийн ухамсаргүй үйлдэлтэй холбоотой. Бид эрх жилээс нохой, муурны бүртгэлжүүлэлттэй  холбоотой иргэд руу чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийхээр  төлөвлөсөн байгаа.

 

 

 

 

 

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.59Зочин   • 2021, 12 сарын 1. 0 цаг 39 минут

иргэд нохой муурыг замбраагүй хээлтүүлдэг гэнээ мөн ху ...а

203.23.49.49Монголын төлөө   • 2021, 11 сарын 30. 21 цаг 14 минут

Нохой муурны арьсаар нь бүтээгдэхүүн хийж махыг нь боловсруулж хүнсний болон амьтны тэжээл, бордоо үйлдвэрлэвэл маш их ашиг олно доо. Тиймээс золбин нохойг барьж нийлүүлдэг аж ахуй байгуулж ажиллуулах хэрэгтэй. Нохойны арвсаар гутал хувцас хийж якут зэрэг хүйтэн газруудад үнэтэй зарж болно. Монголд нохойн арьсан гутал цааны гутлаас хамаагүй дулаан, эдэлгээ сайтай, хөнгөн байдаг

192.82.68.70Зочин   • 2021, 11 сарын 30. 8 цаг 42 минут

Нохой муур устгах ажлыг Хотын захирагчийн алба харицдаг аж. Тэр алба үнэн муу ажиллаж байна. Бас иргэдийн ухамсар дорой учраас зеолбин нохдын болон муурны хээлтүүлэг замбараагүй байгаа нь нөлөөлсөн гэнэ. Эднийх жилд зургаан тэр бум төгрөгөөр нохой муур устгадаг гээ биз дээ. Хийсэн ажил хэлсэн үг чинь ир зөрж байна даа. Ер бол Ажлаа маш муу хийдэг газар даа.

192.82.70.250Зочин   • 2021, 11 сарын 29. 21 цаг 56 минут

Нохойны хажуугаар муур бас асар их болчихжээ

192.82.90.64   • 2021, 11 сарын 29. 17 цаг 17 минут

ene huitend zovoj baigaashd tanuus shig yamar dulaan gert baigaa bish.

202.126.92.99Зочин   • 2021, 11 сарын 29. 14 цаг 18 минут

Хотод хаа сайгүй золбин нохой муур байна. Бэлхийн зуслангуудад өдрийн цагаар ч нохой муур хүүхэд хөгшид явуулахгүй ээрээд байна. Энэ асуудлаа хурдан шийдээч

139.5.216.79зочин   • 2021, 11 сарын 29. 12 цаг 31 минут

Аль эрт яриад шийдэж чадахгүй юм. 10 жилд сая нохой буудах мөнгөөр асуудлыг шийдэж болно. Торгуулийн мөнгө хэдэн тэрбумаар байна. Хувь хүн айл өрхийн асуудал биш ээ.Хойшлуулдагийн гай

66.181.177.16Зочин   • 2021, 11 сарын 29. 12 цаг 03 минут

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжидийн зуслан орчмоор эзэнгүй нохой,муур маш ихээр олширч хүн барихад ойрхон байна.Яаралтай устгах арга хэмжээ авна уу

59.153.115.132Зочин   • 2020, 11 сарын 29. 11 цаг 23 минут

Устгаач хот нийслэлийн удирдлага уудаа

202.9.46.231Зочин   • 2020, 10 сарын 28. 11 цаг 27 минут

наад золбин ноходыг чинь алаад махыг нь ресторан хоолны газарт хэрэглэдэг байх өндөр магадлалтай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.