Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Өчигдөр орой хүнд жингийнхний барилдаан болж, манайхаас 90 кг-д барилдсан Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Францын Алексис Матиеуг буулгаж авсан.
Харин гуравдугаар тойрогт Бразилын Рафаэль Македог ялсан бол хэсгийн аваргын төлөө Сербийн Неманья Маждовыг буулгаж авсан юм. Улмаар Недерландын Ноел Вант Эндийг ялсан ч аваргын төлөө Оросын Михайл Иголниковт ялагдсан юм. Ийнхүү манай бөхчүүд Будапештээс 1 мөнгөн, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10-т орлоо.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гантулгын Алтанбагана
А.Гантулга бус уу?
юу бичээд байгаа юм бэ дуракууд чинь