2020 оны 10-р сарын 27
14 цаг 49 минут

Мөнгөө хэрхэн хадгалах вэ – Ихэр хөвгүүдийн бодит жишээ

Б.Очирбат, Б.Очирхуяг хоёр одоо 7 настай ихэр хөвгүүд. Тэд өнгөрсөн жилээс өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс худалдан авахдаа хариултанд ирсэн задгай мөнгийг гахайнд хадгалж эхэлсэн бөгөөд ээж нь тэр мөнгийг сампингийн сургалт, IQ хөгжүүлэх сургалтын төлбөрт нь нэмэрлэсэн юм. Хичээлээс гадуур сургалтад яваад олон найзтай болж, математикийн хичээлдээ илүү дуртай болж эхэлсэн аж. Ийнхүү мөнгөө хадгалаад, дараа нь зөв зүйлд зарцуулах нь хэчнээн үр дүнтэй гэдгийг мэдэрсэн болохоор тэд энэ тухай илүү дэлгэрүүлж судлахаар бяцхан аялалд гарсан юм.

Мөнгөө хэрхэн хадгалах вэ?

Тэд хамгийн эхлээд мөнгөө хэрхэн хадгалах вэ гэдэг асуулттай нүүр тулав. Гахайнд хадгалах уу, эсвэл банканд хадгаламжийн данс нээлгэх үү гээд олон асуулт эргэлзээ төрүүлж эхэллээ. Эдгээр асуултад хариулт авахаар ээжийнхээ хамт гэрийнхээ ойр байрлах ХААН Банкны салбарыг зорив.

Үүдээр нь ороход л өнгөлөг, саруулхан танхим тэднийг угтав. Харилцагчийн зөвлөх ихрүүдийг инээмсэглэн угтаж, өхөөрдөн насыг нь асууж, долоон нас хүрсэн тул хүүхдийн багц үйлчилгээг ашиглах боломжтой хэмээн санал болгосон юм.

 

Энэ үйлчилгээнийх нь тухай тодруулахад, хүүхдүүдийн үйлчлүүлэх дуртай олон газар хөнгөлөлт эдлэх боломжтой, үнэн cool үйлчилгээ байв. Ангидаа очоод хадгаламжийн данстай болсон гэдгээ ангийн нөхдөдөө сайрхан ярина гэж бодохоос эрхгүй баясал төрж, хурдхан л хичээлдээ явах юмсан хэмээн тэсэж ядан байгаагаа тэд хуваалцана билээ.

“Банканд ирснээрээ зөвхөн хадгаламжиндаа мөнгө нэмэх биш, мөнгөө зөв зарцуулах чадвартай нэгэн болох нь хамгийн чухал гэдгийг ойлголоо”

Ихрүүд ингээд өөрсдийн гэсэн хуримтлалтай боллоо. Тэднийг хадгаламжийн данс нээлгэж байх зуур ээж нь мөн ХААН Банкны Хуримтлалын үйлчилгээнд дансаа холбуулсан юм.

Ихрүүдийн ээж С.Хонгорзул: 

- Та хуримтлалыг яагаад чухал гэж боддог вэ?

- Хүүхдийн ирээдүйд боловсрол хамгийн чухал. Тийм болохоор хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулахын тулд анхнаасаа хуримтлал үүсгэж, түүгээр дамжуулан боловсролд нь анхаарах чухал гэж бодож ирсэн. 

- Та сая ямар үйлчилгээ авсан бэ? 

- Хуримтлалын үйлчилгээ. Өөрийнхөө дансыг энэ үйлчилгээнд үнэгүй холбуулаад сар бүрийн сонгосон өдрүүдэд данснаас маань хүүхдүүдийн хадгаламжийн данс руу мөнгө татаж байхаар тохируулчихлаа. Ямар нэг хураамжгүй юм билээ. Зарцуулахаасаа өмнө хуримтлуулна гэдэг чинь их чухал. Заримдаа мартаад л, заримдаа ажил амжихгүй гэх шалтгаанаар тогтмол хадгалж чаддаггүй байсаан. Харин энэ үйлчилгээ тэр бүх асуудлыг маань шийдчихлээ. Тэгээд төрөөс сар бүр олгодог хүүхдийн мөнгийг нь ч энэ данстай нь холбочихлоо. Хүүхдүүдийнхээ нэр дээр тогтмол хуримтлалтай болсон чинь сэтгэлд нэг л өег, сайхан мэдрэмж төрж байна.

- Хүүхдүүддээ хуримтлуулах тухай хэрхэн ойлгуулж, төлөвшүүлсэн бэ?

- Анх хөвгүүд маань гахайнд хадгалж эхэлсэн. Гахай нь дүүрээд хагалсных нь дараа өөрсөдтэй нь сайн ярилцаж, гахайгаа хагалж авсан мөнгөөрөө юу хийх төлөвлөгөөг нь гаргуулсан. Кино үзнэ, гадуур зугаална гээд л олон санал гарсан. Удаан хадгалсан мөнгөөрөө хэрэгтэй зүйл хийх нь дээр гэж дахин дахин ярилцаад сампингийн сургалт, IQ хөгжүүлэх сургалтад хамруулсан. Өөрсдөө ярилцаж шийдсэн болохоор тэдэнд их таалагдах шиг болсон. Сургалт нь ч сонирхолтой байсантай холбоотой юу, шинэ гахай аваад өг гэж шалгаагаад, заримдаа хүмүүс мөнгө бэлэглэхээр шууд гахайндаа хийдэг болсон.

Тэд Сөүлийн гудамжинд байрлах ХААН Банкны салбараас гарч явахдаа тун удахгүй “Дэлхийн хуримтлалын өдөр” болох гэж байгааг банкны ажилтан эгч хэлснийг дуулгав. Дэлхийн гэдэг үгийг сонсоод ихрүүд нэгэн зэрэг “Гадаад хүүхдүүд бас хуримтлуулдаг юм уу?” гэж бие биенээсээ асууцгаасан юм. 

Дэлхий даяараа, бүгд хуримтлуулдаг юм уу?

Энэ хуримтлал гээч зүйлийг хэн анх сэдсэн юм бол оо? Дэлхий даяар тэмдэглэдэг гэхээр бусад улсуудад ч, Япон, Солонгос, Америк гээд, бүх улсын хүүхэд хуримтлал үүсгэдэг гэсэн үг үү? Мөнгөө хадгалах нь ихээхэн чухал зүйл учраас дэлхий даяараа анхаарч, тэмдэглэдэг юм байна даа. Хоёр ихэр хоорондоо ингэж ярилцаад энэ тухай хариулт авахаар Монголбанкийг зорив. Монголбанк бол банкуудыг зохицуулагч төв байгууллага бөгөөд тэнд очоод Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинтай уулзаж ярилцлаа. 

Уулзаж, ярилцсаны дараа тэдэнд Монголбанкны зүгээс гарын бэлэг өгсөн юм. Ирээдүйдээ хэрхэн хөрөнгө оруулалт хийж, одооноос хуримтлалтай болох тухай олон сайхан зөвлөгөө мэдээлэл өгсөн Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинд тэд талархсанаа илэрхийлсэн юм.

Гарч явахдаа ихрүүд хуримтлал гэдэг бол зөвхөн хадгалахын нэр биш, өөр байдлаар ч хуримтлал үүсгэж болдог гэдгийг ойлгов. Тэд хуримтлалдаа зориулан шинэ зүйл авахын өмнө заавал шинээр авах хэрэгтэй юу гэдгийг ээжтэйгээ дахин зөвлөлдөх, төрсөн өдрөөр нь ах эгч нарын бэлэглэсэн мөнгийг шууд гахайндаа хийж байх, дэлгүүр ороход хариултад нь өгсөн задгай мөнгөө тусад нь өөр нэг гахайнд хадгалахаар зориг шулуудан зайрмаг идэх хүслээ хааяа тэвчиж байхаар шийдсэн юм.

Ингээд хуримтлал яагаад чухал болохыг ойлгож, өөрсдийн гэсэн хуримтлалтай болсон тэдний нэг өдрийн аялал өндөрлөсөн юм. Зөвхөн хүүхэд ч биш, томчууд ч гэсэн хуримтлалын ашиг тусыг ойлгож, ирээдүйдээ итгэлтэй алхахын тулд яг одооноос хадгаламжтай болох хэрэгтэйг  тэд уриалсан.

Хуримтлуулах хялбархан!

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.