2020 оны 10-р сарын 28
12 цаг 30 минут

Н.Ууганбаяр: Хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн 45 Вьетнам иргэн тэрбум орчим төгрөгийн татвараас зайлсхийсэн

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Гадаадын иргэн, эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд гадаадаас орж ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийг бүрэн хянаж байгаа эсэх асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандсан. Тиймээс уг асуудлаар Гадаад иргэн харъяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. 

-Сүүлийн үед гадаад иргэд маш их орж ирж байна. Ялангуяа хятад иргэд хяналтгүй орж ирж байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд та тайлбар өгөөч? 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 13715 гадаад иргэн амьдарч байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо Монгол Улсын харъяат хүн амын 3 хувьтай тэнцүү байж болно. Үүний дотор нэг улсын иргэн 1 хувь байж болно гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар 98 мянга орчим гадаад иргэн байж болно гэсэн үг. Гэхдээ хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй. 2019 оны байдлаар 22 мянган гадаад иргэн оршин сууж байсан. 2018 онд 23 мянга, энэ онд 13715 байна. Өмнөх онуудаас 40-өөд хувиар бага байна. Хяналтгүйгээр орж ирлээ. Бөөн бөөнөөрөө орж ирлээ гэдэг асуудал худлаа юм. 

-Нийт оршин сууж байгаа гадаад иргэдийг улсаар нь ангилвал? 

-Таван орны тоог хэлвэл, ОХУ-ын 980, БНСУ-ын 1000, Казакстан 77, АНУ-ын 1609, БНХАУ-ын 5000 орчим иргэн амьдарч байна. 8000 гаруй нь бусад улс орных.

-УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаанд Вьетнам улсын 45 иргэн хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн байна. Гэвч хөрөнгө оруулалт хийгээгүй гэх зэрэг ноцтой мэдээлэл ярьсан. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Бид төлөвлөгөөт шалгалт хийдэг. Шалгалтад Монгол Улсад амьдарч байгаа 306 Вьетнам иргэдийг хамруулсан. Үүнээс 206 нь хөдөлмөр эрхлэх визээр амьдарч байсан. Харин хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн 45 иргэнийг онцгойлон шалгахад ноцтой зөрчил илэрсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд "Хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 25 хувь буюу түүнээс гаргасан хувьцааг эзэмшдэг, 100 мянган доллар буюу түүнээс дээш хөрөнгийг дангаар оруулсан байх ёстой". Гэтэл эдгээр 45 Вьетнам иргэн оруулсан хөрөнгө оруулалт гэж байхгүй, өөрсдийн нэр дээр болон ААН нэр дээр эзэмшдэг хөрөнгө гэж байхгүй. Бүртгэлтэй ААН байхгүй. Нийгмийн даатгал төлдөггүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Хуурамч иргэдийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан асуудлууд байна. Хамгийн ноцтой нь, оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. 

Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс хөдөлмөр эрхлэх визээр хууль ном журмын дагуу Монгол Улсад ажиллаж амьдарч байсан бол бидний тооцооллоор тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан. Ийм ноцтой зөрчил гаргасан тул 45 Вьетнам иргэний 32-ынх нь визийг хүчингүй болгосон. Одоо эдгээр иргэнд хоёрхон сонголт үлдсэн. Хууль журмынхаа дагуу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визээр амьдрах, эсвэл албадан гаргах асуудалтай тулгарч байна. Цаашид төлөвлөгөөт шалгалтуудыг байнга явуулна. 

-Хөл хорио тогтоосон энэ үед албадан гаргах ажиллагаа явагдаж байгаа юу? 

-Байнга явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, визний ангилал зөрчсөн, жуулчны ангиллаар орж ирчихээд өөр үйл ажиллагаа явуулсан, хугацаа хэтрүүлсэн иргэдийг байнга албадан гаргах ажиллагаа явуулж байна. Энэ оны байдлаар 127 иргэнийг албадан гаргасан байна. Сүүлийн сард гэхэд 5 хүнийг албадан гаргасан. Хоёр солонгос, нэг филиппин, хоёр хятад иргэнийг гаргасан байна. 

-Албадан гаргах ажиллагаа явуулахад хэр хүндрэлтэй байна. Эсэргүүцэл үзүүлэх тохиолдол байх уу? 

-Албадан гаргах ажиллагаанд садаа болох тохиолдол гарч байна. Тухайлбал, албадан гаргах гэтэл эсэргүүцэл илэрхийлсэн хоёр гадаад иргэнийг саатуулаад байна. Дуудахад ирдэггүй. Тэгээд биднийг барьж авахад 3.5 сая төгрөг барьчихсан байсан. Энэ юун мөнгө вэ гэхээр та бүхнийг аргалах гэж байна гэх мэт зүйл ярьж байна. Манай байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүстэй харилцаа тогтоох, арга замаа заалгах байдлаар ажилласан мэр сэр тохиолдол байна. Дотоор хяналт шалгалтаар гадаадын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, мөнгө төгрөг авахаар ярилцаж байгаа үйлдлийг илрүүлж, нэг хүнийг ажлаас халсан. Цаашдаа дотоод хяналт шалгалтыг сайжруулж, чангатгаж, иймэрхүү үйлдлийг дахин гаргахгүй. 

-Төлөвлөгөөт шалгалтын хүрээнд өөр ямар нэгэн ноцтой зөрчил илэрсэн үү? 

-2004 оноос хойш Монгол Улсад бичиг баримтгүй, хууль бусаар амьдарсан хоёр иргэнийг илрүүлсэн. 

-БНХАУ-ын иргэд манай улсыг дотооддоо халдвар тараагүй учир ажил төрөл нэрийдлийн дор гэр бүлээрээ орж ирж суурьшиж байна гэх мэдээлэл байгаа. Энэ хэр бодитой вэ? 

-БНХАУ-аас орж ирж байгаа иргэд УОК-ын шийдвэрийн дагуу ажил хөдөлмөр эрхлэхээр орж ирж байгаа. Зайлшгүй шаардлагатай иргэд л орж ирж байгаа. Бөөн бөөнөөрөө орж ирээд суурьшаад байгаа юм байхгүй. 

 

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.113УБ   • 2020, 10 сарын 29. 14 цаг 47 минут

Хороо хорин, татварынхан юу хийж байнаа. Татвар төлөгчийн мөнгөөр цалин авчихаад юугаа харж хянаж байдаг юм бэ. Татварынхан ер нь улсын бүртгэлд бүртгэлтэ й хэдэн байгууллагаа л тойроод байхаас , татварын бааз сууриа өргөжүүлэх тал дээр ажиллахгүй байгаагын нэг жишээ байна даа.

103.80.211.104Хүчтэн.   • 2020, 10 сарын 29. 12 цаг 26 минут

ЗӨВ САЙН ШАЛГАЖ ХУУЛЬ БУС НӨХДҮҮДИЙГ ХӨӨЖ ГАРГА ЯЛАНГУЯА ХЯТАДУУДЫГ ЧИ ЧАДНАА.ОЛОН ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ БАЙСАН ЦАГДААГИЙН ХҮНД АСУУДАЛ БИШЭЭ.АМЖИЛТ...

202.131.236.170Зочин   • 2020, 10 сарын 29. 9 цаг 14 минут

Энэ согтуу байгаа юм биш үү,, ойлгосонгүй

202.131.236.170Зочин   • 2020, 10 сарын 29. 9 цаг 12 минут

Энэ балай юу гээд байна аа. 45 төлөг барьчихаад нэг бол мөнгө авч ажлын виз, өгөхгүй бол албадан гаргана гээд байгаа юм уу. Жуулсны визээрорж ирчихээд ажил хийсэн бол торгууль тавиад албадан гаргах ёстой-

122.201.19.99зочин   • 2020, 10 сарын 29. 9 цаг 04 минут

МАН-намдаа Мөрөн дарга хандив шаахгүй юу дэдэ даргаас нь чөлөөлж сайн шалга

172.58.141.129Зочин   • 2020, 10 сарын 29. 8 цаг 04 минут

mongol ulsiin huvid , 1% tai tentseh hemjeenii gadaadiin irgen gedeg bol aimshigtai l too yum Delhiin ehnii 3 n huchirheg ulsiin 2 toi n hilledeg manai ulsiin huvid 33000 oros yumuu 33000 hujaa.baij boloh huuliin zaslt bol undesnii tusgaar togtnold ayultai too bna.Gadaadiin irged 3 % tsi tentseh hemjeeniih baij boloh ch 1 ulsaas 1% gedeg bol undur toon uzuulelt .Uuniig 0.5%bolgomoor yum bna.Uchir hursh ulsuud maani oros, hyatad 2 shuudee.Ttunees bish German yumuu USA aas 33000 hun orj irehgui shdee.Huulia dahin uurchilmuur l yum bna.

66.244.123.119Хужааг зайлуул   • 2020, 10 сарын 29. 2 цаг 33 минут

***** мөн төлөгүүдийг үг дуугүй гарга дахин орж ирэхээргүй монголоор л нэг ***** зайлуулаачээ

98.253.30.34Зочин   • 2020, 10 сарын 29. 0 цаг 05 минут

Moson uuliin oroi gej med.

79.208.177.8Зочин   • 2020, 10 сарын 28. 23 цаг 31 минут

30-d vietnam iim tatvar tölöögui bol,5000 n mayngan hujaagiin heden ni viznii zörtsiltei,tatvar tölöhgui argalaad suuj bgaa bol.....

103.212.119.160Зочин   • 2020, 10 сарын 28. 20 цаг 34 минут

Хууль бусаар авсан мөнгөө улсад тушаа Мөрөөн

103.212.119.160Зочин   • 2020, 10 сарын 28. 20 цаг 33 минут

Мөрөн новшоос мөнгөө ав Ууганбаяраа

103.229.120.20зочин   • 2020, 10 сарын 28. 17 цаг 35 минут

виз олгосон хүмүүсийг нь яахуу, авснаараа аваад авилгалаа шингээг үү

192.82.76.104Зочин   • 2020, 10 сарын 28. 17 цаг 00 минут

Шал утгагүй юм ярих юм. Хуурамч иргэн гэх шиг ажлаа мэддэг эрч хүчтэй хүн тавьж визний зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа явуулж буй хүмүүсээс хурдан салж цэвэрлэх хэрэгтэй байнашдээ

202.55.184.18Зочин   • 2020, 10 сарын 28. 16 цаг 54 минут

хуурамч иргэний нэр дээр нийгмийн даатгал төлсөн гэж ву гэсэн үг вэ. Хуурамч иргэд гэж байдаг байх нээ, хүн нь байхгүй регистрийн дугаарууд үнэмлэхүүл бүртгэлүүд байдаг хэрэг үү

89.85.156.2Зочин   • 2020, 10 сарын 28. 15 цаг 59 минут

Бүгдийн хөөж гаргаач хууль зөрчсөн бол хөөх хэрэгтэй

59.153.112.175Зочин   • 2020, 10 сарын 28. 19 цаг 48 минут

Харин тиймээ шууд тэр хохиролыг н төлүүлээд хөөж гаргах тэгэхдээ бусад орон шиг доод тал н 5-10 жил буцаж орж ирэхгүйгээр хар жагсаалтад оруулж хөөн гаргах ёстой ... гэтэл юу вэ ??? Энэ хууль зөрчиж тэрбум төгрөгийн хохирол орчуулчихсан хүмүүст хоёр зам байна гэнээ ...нэг н хууль ёсоор амьдрах хоёрт н хөөж гаргах гэж алдаг байна ...үндсэндээ шууд л хахууль өгвөл дахиад үлдээхнээ ...өмхий баасыг ажлаас н халах ёстой ийм балай юмнууд төрийн ажил хийж байна

103.140.11.153яяя   • 2020, 10 сарын 28. 14 цаг 49 минут

тавхан мянган Хятад байна гэж үү... Үлээнэ биз

93.1.117.152Зочин   • 2020, 10 сарын 28. 13 цаг 42 минут

Хятадуудыг үг дуугүй гарга

64.119.24.67Зочин   • 2020, 10 сарын 28. 13 цаг 04 минут

мөрөн гуай мэдсээр байж хууль бус үйлдлэл гаргуулж байсан байна даа

49.0.218.189Зочин   • 2020, 10 сарын 28. 12 цаг 55 минут

зүгээр л зайлуул бидэнд хэрэггүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.