Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл В хэсгийг тэргүүлэгч Испанийн алдарт "Реал Мадрид" клуб Германы "Боруссия Мюнхэнгладбах"-ын талбайд зочилж, 2:2-оор тэнцлээ. Эхний тоглолтод талбайдаа хожигдсон Эзэн хааны баг ийн дахин оноо алдав.
Тоглолтын 33, 58 дахь минутад Тюрам дубль хийж, гангарсан. Харин 87 дахь минутад Бензема тооны харьцааг ойртуулсан бол Каземиро эцсийн мөчид буюу 90 дэх минутад багаа ялагдлаа аварсан юм.
Нөгөө талд Украины "Шахтёр" клуб талбайдаа Италийн "Интер"-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр Украины баг хэсгийг 4 оноотой тэргүүлж эхэллээ. Араас нь "Интер", "Боруссия Мюнхэнгладбах" 2 оноотой байна. "Реал"-ын хувьд дөнгөж ганц оноотой хэсгийн сүүл мушгиж үлдэв.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Dahin tentslee gedgiig wu gej oilgoh ve?