2020 оны 10-р сарын 29
12 цаг 04 минут

Хууль зөрчиж төрийн албан хаагчийг чөлөөлбөл огцруулах үндэслэл болохыг анхаарууллаа

     Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.

Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,

 Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөсөн байна.

Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болдгийг онцгойлон анхааруулжээ.

Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамаатан садан, ашиг сонирхол нэгтнээ төрийн албанд шахах, зүтгүүлэх, нөгөө талаас тохиолдын хүмүүс төрийн албанд шургалах боломжгүй болж байна.

Зөвлөмжийн эх хувьтай http://www.csc.gov.mn/s/44/798  линкээр орж танилцаж болно.

 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.151Зочин   • 2020, 10 сарын 30. 9 цаг 22 минут

Хуулиа хэрэгжүүлэх өөрсдийнхөө гаргасан шийдвэрээ хэргжүүлэх тал дээр ТАЗөвлөл сайн ажиллах хэрэгтэй байна.Зүгээр хоорондоо цаас шидэлцээд тэр цаас нь эрхэмүүдийн ширээн дээр тоосонд дарагдаад л хэвтэж байдаг.Тэр хооронд нь энгийн албан хаагч нар хохироод цүнх баригч, сонгуульд явсан нөхдүүд хурган дарга болоод төрийн ажил унаад төрийн албанд биш тухайн сайд дарга нарын хувийн компанид ажиллаж байгаа юм шиг халагдаад эсвэл орон тоо бөглөсөн ажил санал болгоод хийхгүй бол хална гээд л дарамт шахалт өгдөг бодлогын яам байна гэнэ шүү.

66.181.191.205Зочин   • 2020, 10 сарын 30. 2 цаг 09 минут

Зссс

150.129.143.158Зочин   • 2020, 10 сарын 30. 0 цаг 35 минут

yaag uneen TUR ZASAG yuuu ch medehgui yalgadasnuudaar duurtsen shuu

59.153.114.95Инж..   • 2020, 10 сарын 29. 20 цаг 44 минут

Яам агентлагуудаар одоо дүүрэн бгаа юу ч мэддэггүй хийдэггүй компьютер дээр тоголж цагаа бүртгүүлдэг хүн сүргийг яах вэ???

202.131.235.74би   • 2020, 10 сарын 29. 16 цаг 55 минут

Хурууны хээ уншуулж цаг бүртгүүлэхээс өөр ажилгүй албан хаагчидаа яах вэ.

202.131.227.82иргэн   • 2020, 10 сарын 29. 16 цаг 35 минут

Бүхий л төрийн болон төсийн байгууллагуудад томчуулын эхнэр, нөхөр хүүхдүүд томилогдсон байгаа биш үү.

150.129.142.117зочин   • 2020, 10 сарын 29. 15 цаг 32 минут

Төрийн албаны зөвлөлийн хүмүүс чинь хувийн ажлаа төрийнхөн лүү утасдаж амжуулаад байгаа юм биш биз

103.229.123.75Zochin   • 2020, 10 сарын 29. 15 цаг 25 минут

Яам, агентлагууддаа хэрэгжүүл наадахаа, шүүхээр шийдүүл гээд өгдөг биз дээ

185.247.71.98Зочин   • 2020, 10 сарын 29. 14 цаг 51 минут

Одоо томилогдож байгаа дарга нь сонгуулиар,унасан Засаг даргадаа шахалт өгч Төрийн албан хаагчаа халуулах оролдлого байвал яахав.

192.82.78.205зочин   • 2020, 10 сарын 29. 13 цаг 02 минут

Төрийн албаны шалгалт өгөөгүй мөртлөө ИХ-ийн гишүүний цүнх баригч бсан нөхдүүд ЕБС -иар дүүрэн эднийг яах вэ. Захирал нэртэй юу ч мэдэхгүй эднийг солих хэрэгтэй шүү сайдаа

43.242.241.154Зочин   • 2020, 10 сарын 29. 12 цаг 50 минут

Оройтсон ч гэсэн охинтой нь дээрээ гэж

203.98.76.100Төрийн албан хаагч   • 2020, 10 сарын 29. 12 цаг 47 минут

Өмнө нь төрийн албанд шургалсан чадваргүй, ажил хийж өгдөггүй баахан нөхдүүдийг одоо тэгээд яах вэ.

150.129.143.117зочин   • 2020, 10 сарын 29. 12 цаг 31 минут

Хожуу ухаарч байна.

202.179.14.166Зочин   • 2020, 10 сарын 29. 12 цаг 10 минут

Өмнө нь баахан нутаг нуга ах дүү хамаатан саднаа чихчихээд одоо хамгаалах арга хийж байна гэж харж байна даа

202.55.188.99Зочин   • 2020, 11 сарын 1. 16 цаг 21 минут

Ajildaa irdeggvi 10,11vgvi vdees hoish 4 geed irdeg darga nariig yajuu ajilaa hiij meddggvi zvgeer suuj tsalin avch zeelee tuldug darga bna. Bas ajil deere arhi uuj suragch nariig hvndeldeggvi darga ajilchidiig yahuu .

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.