УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та АН-д буцаж элсэх үү. Гишүүнчлэлээ сэргээх үү. АН-ын даргын сунгаа ирэх сард явагдах гэж байна. Үүнд оролцох уу?
-Намайг АН-аас гарсан гэсэн буруу ойлголт яваад байна. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар цөөхөн хэсэг нөхөд буюу удирдлагын түвшний цөөн хүмүүс, түүний цаана байгаа хүмүүс намайг намаас хасах шийдвэр гаргасан. Би арай хасаагүй байлгүй дээ. АН-ыг үүсгэн байгуулсан, 5-6 жил намын даргыг нь хийсэн шүү дээ гээд итгээгүй лавлах бичиг өгсөн. Гэтэл үнэн гэсэн бичиг өгсөн учраас би бие даан нэр дэвшсэн. Би намаас гараагүй, намайг намаас хассан тэр үеийн удирдлагын зарим хүмүүс гаргасан. Гэхдээ тэд энэ шийдвэрээ засч, залруулах байх гэж итгэж байгаа.
-Тантай хамт мөр зэрэгцэн явж байсан намын нөхдийг чинь шоронд хоричихлоо. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Шүүх эхлээд гэрчээр асууна гэдэг юм. Тэгээд сэжигтнээр татна, яллагдагч болгоно. Би яг тэр замналаар явсан хүн шүү дээ. Намайг хэдэн ч хэрэгт гэрчээр дуудсан юм. АН-ын даргын сунгаа явагдахаар гурван хоногийн өмнө намайг шууд яллагдагчаар татаж, олон нийт Монгол даяар цоллосон. Тэр үед үнэхээр том хонгил ажиллаж байсан. Гэхдээ бүх хүн дээр ажиллахгүй. Цаашдаа ажиллаж мэдэх, олон юм ярих, тодорхой хэмжээний мэдээлэлтэй, эсвэл АН-ын дарга болох, Ерөнхийлөгчид өрсөлдөөд байж мэдэх цөөхөн хүмүүсийн эсрэг хонгил ажилласан. Нэг нь над дээр. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ажилласан. Одоогийн нөхцөл байдлыг би үнэлж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг юмыг баталгаатай хэлье. Өнөөдөр шударга ёсны хонгил нурсан уу гэвэл нураагүй. Толгойг нь сольсон. Их бие, хөл гар хавиар зөндөө юм байх шиг байна.
АН-ын байрыг дуудлага худалдаа нэрээр 7 тэрбумаар Улаанбаатар банкинд зарсан
-Та АН-ын дарга байсан хүн. Танай нам одоо сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй. Намын ч байргүй хэцүү байдалтай байна гэнэ?
-АН одоо УИХ-д 11 суудалтай. Үүний 4 нь хуучин, 7 нь шинэ гишүүд. Тэгэхээр шинэдэж байгаа байх. Удахгүй чангарна гэж итгэж байна. Н.Алтанхуяг намын дарга байхдаа АН-ын байрыг зарсан гэдгийг С.Эрдэнэ гаргаж тавьсан. Гэтэл би намын байр зараагүй. Намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад шийдвэр гаргаад, тэр байшинг зарсан. Харин хожим надтай холбоод байхаар нь материалыг нь авч үзэхэд Улаанбаатар банк авсан байна билээ. Би Ерөнхий сайд байсан хүн юун намын байр зарах манатай. Дуудлага худалдаа нэрээр Улаанбаатар банкинд зарсан байдаг юм. 7 орчим тэрбумаар зарсан. Тэр мөнгийг юунд зарсан, үрсэн гээд одоо асуудал үүсч байгаа. Та бүхэн сурвалжлаад үзээрэй. Манай нам байргүй биш, байртай. Төв шуудангийн урд хоёр давхар. Би тэнд байсан. Гэхдээ намын байрны том, жижиг огт хамаагүй. Манай нам тэр жижиг байранд байхдаа л ялалт байгуулж байсан. Байр саваа голохоосоо илүүтэй үнэтэй цэнэтэй зүйлийнхээ төлөө, ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй байхад нам байртай байна уу үгүй юу хамаагүй.
Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар эх орондоо ирэх хэрэгтэй
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намдаа буцаж ирлээ. Энэ хүн ирсэнээр нам шинэчлэгдэх үү. Та хэрхэн харж байна вэ. Ц.Элбэгдорж намаа авъя гэвэл та яах вэ?
-Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас захиа илгээхдээ танд нэлээн хатуу үг дайсан. Та энэхүү захидлын асуудалд юу хэлэх вэ?
-Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урвадаггүй. Анд нөхдийн харилцаа анд нөхдийн харилцаа. Эх орноо худалдах гэдэгтэй би эвлэрч чадахгүй.
-Та ирэх сард болох АН-ынхаа хуралд оролцох уу. Та намын даргад нэр дэвших үү?
-Би АН-аас өөрөө гараагүй. Намайг хассан. Хэрвээ хассан бичгээ хүчингүй болговол би хуралдаа орно. Ер нь ч тэгээд намын гишүүд дэмжиж барьвал юу ч хийсэн болно. Би энэ намд их олон ажилласан.
-Ерөнхийлөгчийн сонгууль хэдийнээ эхэлжээ. Одоогийн Ерөнхийлөгч дахин үзэх боломжтой юу?
-АН зохион байгуулалтаа хийгээд явах байх. Хэн нэр дэвшихээс шалтгаалж, дэмжих эсэхээ шийднэ. Мэдээж нэг хүн нэр дэвших л байх.
Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ
-МАНАН бүлэглэл нурсан уу?
-Нураагүй ээ, нураагүй. Эрдэнэтийн 49 хувийг яана гэнэ үү. 49 хувийг төр авсан юм байх гэсэн чинь хэлэлцээ хийнэ ч гэх шиг. Хулгайч дээрэмчинтэй хэлэлцээ хийдэг төр байж болох уу. Би нураагүй гэж харж байгаа. Нөгөө тал дээр хууль хяналтын байгууллага дээр ч бүрэн гүйцэт цэвэрлэгээ хийгдээгүй л байна.
-Та намаа шинэчлэх гээд фракц байгуулаад байсан. Тэр юу болсон бэ?
-Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Мундаг нам. Их олон хүсэл, их олон хүний бадрангуй тэмүүлэл төвлөрсөн нам.
33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
АН-д Алтанхуягаас оор шударга, унэнч, ходолморч намаа аваад явчих хун байхгуй шуу дээ. Хэрэв АН оршин тогтож улдмээр байгаа юм бол Алтанхуягийг намынхаа дарга болгохоос ямар ч гарц байхгуй. Амжилт хусье.
Рххр
ХЯТАД СУДЛААЧ Б. АЛТАНТУЯА Хятадын дараагийн золиос нь Монгол улс болохыг анхаарууллаа‼ Хятад судлаач Б.Алтантуяа гэдэг хүн Монгол улсыг ноцтой аюул гарцаагүй нөмөрч байгааг анхааруулсан нийтлэл бичжээ. Монгол хүн бүр ухаан зарж, үрэлгэн байдал, гадныг шүтэх үзэл, өнөөгийн тэнэглэлээ зогсоохгүй бол Монгол улс оршин тогтноход улам хүнд болж байна. 1.4 тэрбум хүнтэй, цөмийн зэвсэгтэй Хятад задарсан ч, задраагүй ч Монгол улсад маш том аюул учруулах нь гарцаагүй болжээ. Яг өнөөдрөөс Монголын эрх баригчид Хятадын зээл, тусламжийг зогсоож, Монгол да
ЭНЭ АЛТАНХУЯГ ҮНЭН ХӨГИЙН НӨХӨР ШҮҮ, ӨӨРӨӨ АН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА ЧИНГИС, САМУРАЙ БОГД ГАРГАЖ МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛАХ ЗАМ ТАВЬСАН, БАГАНУУРЫН НҮҮРСИЙГ УГААЖ ӨӨРТӨӨ МӨНГӨ БОСГОСОН НӨХӨР ШҮҮ ДЭЭ, ОДОО ТЭГЭЭД НЭГ ИХ ШУДАРГА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ Л ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ, ЧАМД ХЭН ИТГЭДЭГ ЮМ?ХОНГИЛ ЯРИАД БАЙХ ЮМ, ӨӨРӨӨ ТЭР ХОНГИЛОО УХСАН БИЗ ДЭЭ??? БАС НЭГ ХӨГИЙН ЛУЙВАРЧИН, ӨӨРИЙНХ НЬ ЛУЙВРЫГ ЯРИХААР ХОНГИЛООР ЧИРЛЭЭ ГЭХ??? ИНЭЭДТЭЙ **** ШҮҮ??
жинхэнэ **** олон юм хуцахаа боль гөлөгөө
Соц нийгмийн үед муугаар хэвлэлд нэр гарвал сонины мөрөөр шалгалт оруулаад будаа болно одооч хийчнээч муулуулж хэвлэлд бичигдсэн улам гараад л ажилдаа бна
бүгд адилхан гадны гар хөл болсон ГӨЛӨГНҮҮД
Aagiihuyag bol eriin shiir dee. Huivaldagch nar unagasanaas bish turd heregtei hun shuu
Tanig eh ornihoo tuluu iluu ihiig hiine gedegt itgej bna
Saihanbalag iree tsaazgui niigemd yund ni aij gululzuud harid bugeed baidgii
GANTS UNEN YUM HELIE! ALTANHUYAG GISHUUN SHIG ZORIGTOI MENEJMENT SAITAI ULS TURCH AN d BAIHGUI SHUU TER ELBEGDORJ HULGAICHIIG ERENHIILUGCH BAIHAD N UNENIIG N AIHGUIGEER HELJ BAISAN HUN
Бултаараа нэг их гарын хулгайчаа авчираад байх ёстой газар нь байрлуулж чадахгүй бас алиа юу , тэр алсаас захиа бичээ л , бид энд 2 хуваагдаж хэрэлдээд ,,,,,
галмндэвийг хатгагч арыг санхүшжүүлсэн, монголын алуурчин
Жижтг нам байгуулсан нууц гэмтэн.
Алтанхуягийн хийсэн Улаанбаатрын уузваруудаар зорчиж үзээгүй хүмүүс монголд бараг байхгүй дээ.Саппорогийн уулзвар,3,4 хорооллын ахуй үйлчилгээний уулзвар гээд ямар аймшигийн тамын уулзварууд хотоор дүүрэн байлаа.МАН 12 он хүртэл хийчээгүйл байсан даа. Энэ бол бодит түүх.
ЭНЭ ОЛИГТОЙ ЮМ ХИЙХГҮЙ ЭЭ
Алтанхуягийн үнэхээр л тэгж хэлсэн бол тэр хонгилоор чинь ормоор юм биш үү? Тэрүүгээр орсон хүмүүс ерөнхий сайд, ерөнхийлөгч болчихдог юм бол.
eh oron ni bish baih
Сайханбилэгийг ирүүлж яах нь вэ? Нөгөө хонгилдоо хорьж хатаах нь уу? Хуцаж байгаан шүү! Ямар гэм хийсэн гэж хулгайч нарт эрүүдүүлж үйл тамаа үзэх гэж наашаа ирэхийн? Сайханбилэгээ битгий Монголд ирээрэй.
ямар ч төлөвлөгөө судалгаагүй хэдэн тэрбум долларын өр,бонд гаргаж "хойч үе маань төлнө биз" гээд сууж байсан хүн одоо шударга ёс нэхэхээр яагаад ч итгэл төрөхгүй байна...
Хүүк жегнко попуудыг ажилгүй болгох цаашлаад попын хаан болох найдвар байна энэ лаларт байна.
Алтанхуяг гишүүн маш шударга хүн бна улс эх орныхоо төлөө их ч юм эхлүүлсэн хийсэн Эрдэнэтчүүд бид сонголтоо зөв хийжээ амжилт хүсье
Алтанхуяг АН ын дарга болвол маш олон хүн дэмжиж ажиллана бас шинэ гишүүдийн тоо эрс нэмэгдэнэ шүү итгэлтэй байна юун бүүдийсэн бэлцийсэн Эрдэнэ пязда
сайханБАЛАГ ирж очих ёстой газраа морил ...
Ene gulugiig mongold avchirakh kheregtei.
Mongol hun gishgesen mur aldaagaa yamagt sanaj yavaarai.
Бас санаатай. Угаасаа ганцаараа чи юу ч хийж чадахгүй, худлаа л эх оронч шударга ёс ярьж юм болгоныг шүүмжилээд л сууна. Шүүмжилэх ч амархан л даа.
Алтанхуяг их өсөрхүү хүн юмаа даа
Frakz uusgeed yawsan ni unen sh dee chi Jiguurhen meguurhen bolsonoo odoo martaa yu ? Ha ha ha
Сайхангөлгийг авчирч муу гөлгөөс ял асуух хэрэгтэй
Шудрагахуяг эрчтэй хүчтэй хэвээрээ зүтгээрэй АМЖИЛТ
одоо болио хө залуустаа намаа шинэчлэх боломжийг нээж өг хангалттай цусаллаа хуулийн цоорхойгоор гарсан хүргэнээ дагуулаад гай болохоор зай болоо
АРДЧИЛАЛД САЙХАН , САЙН ЮУ БАЙНАА , МУНДАГ НАМ Ч ГЭХ ШИГ ЮУ Ч ЯРИАД БАЙГААН