2020 оны 10-р сарын 30
9 цаг 15 минут

"Бид хэрэглэгч" тэргэнцэртэй иргэдийн хэлэлцүүлэг болов

   Шадар сайдын ивээл дор “Бид Хэрэглэгч” хэлэлцүүлгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.
Шадар сайд хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн бүхий л харилцаанд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хүртээмжтэй, аюулгүй орчин, нийгмийн үйлчилгээг бий болгоход төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл онцгой ач холбогдолтойг онцолсон юм.

Монгол Улсад 106363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23932 тэргэнцэртэй иргэн байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, холбогдох хууль журмыг боловсронгуй болгоход шийдэл гарах нь чухал юм.
Тэргэнцэртэй иргэдэд өдөр тутам тулгардаг асуудал бол тэдний зорчих эрх. Тэр дундаа нийтийн тээвэр, зам хамгийн тулгамдсан асуудлын нэг байдаг гэдгийг тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл хэлдэг. Иймдээ ч тэд хамтран өөрсдийн зорчих эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ юм.

Энэ үеэр Шадар сайд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ9 минут 49 секундын өмнөЭнэтхэг Хятадын PUBG Mobile зэрэг 40 гаруй аппликэйшныг хориглов23 минут 35 секундын өмнөBTS хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны "к-pop" хамтлаг боллоо40 минут 35 секундын өмнөӨнөөдөр бүх нийтийн амралтын өдөр55 минут 35 секундын өмнөКОВИД-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ1 цаг 9 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний бэлэн байдлын зэрэгт хяналт тавив1 цаг 22 минутын өмнөЗ.Төмөртөөмөө: Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна1 цаг 34 минутын өмнөБаянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ1 цаг 44 минутын өмнөХот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ1 цаг 54 минутын өмнөОрон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ2 цаг 4 минутын өмнөАнхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна2 цаг 14 минутын өмнөУлаанбаатарт 10 хэм хүйтэн байна2 цаг 24 минутын өмнөДомогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгсчээ9 цаг 32 минутын өмнөУОК: Улаанбаатар, орон нутагт гацсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс буцаана11 сар 25. 17:19Хүнсний дэлгүүрт амталгаа хийхгүй байхыг анхааруулъя!11 сар 25. 16:45ВИДЕО: Ютагийн цөлөөс үл мэдэгдэх металл багана олджээ11 сар 25. 16:25SOS: Цагдаагийн алба хаагч өсвөр насны ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ11 сар 25. 16:15Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана11 сар 25. 15:51Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна вэ?11 сар 25. 15:20Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ11 сар 25. 15:15Төрийн өмчит компанийн захирлууд 200 саяаар авсан машиныг тавхан саяар хувьдаа авч байна11 сар 25. 15:02Хадгаламжийн хүүг бууруулах нь зөв, буруу11 сар 25. 14:55УОК хуралдаж байна11 сар 25. 14:46Коронавирусний халдварт өвчний хамгийн аюултай шинж тэмдгийг хэлжээ11 сар 25. 14:02Сайжруулсан түлш тараах ажил үргэлжилж байна11 сар 25. 13:50"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 159 сая төгрөгөөр алтан чимэглэл бүхий ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ11 сар 25. 13:38Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя11 сар 25. 13:14"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" эхэллээ11 сар 25. 13:06Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо11 сар 25. 13:04Т.Мөнхсайхан: Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12-р сарын 1-нээс хойш хатуу хөл хориог хэрхэх шийдвэр гарна11 сар 25. 13:02
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.