2020 оны 10-р сарын 31
13 цаг 08 минут

З.Төмөртөөмөө: Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлагатай

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний гурав, коксын, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Боломжтой бүх хүчин чадлаараа ажиллаж үйлдвэрийг хурдан хугацаанд бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай анхаарч ажиллаарай” гэв.

    Дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлшний таван борлуулалтын цэгт ажиллаж, түгээлт борлуулалт хэрхэн явагдаж байгааг шалгалаа. Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Иргэдээс түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх санал их ирж байна. Түлшний цэгүүд ихэнх нь зам дээр байрладаг. Хүн болгон машингүй, дээрээс нь өндөр настангуудын нөхцөл байдлыг бодолцон борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд илүү ойртуулах шаардлага байна. Айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай түлш авдаг. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад ороход энэ тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээлээ.

12 дугаар хорооны борлуулалтын цэгийн борлуулагч “Өнөөдрийн байдлаар түлшний хангамж бүрэн ирсэн, борлуулалт хэвийн үргэлжилж байна. Түлштэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй үүссэн асуудал одоогоор байхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 30 хангамжийн бааз, 35 агуулахад нийтдээ 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.22zochin   • 11 сарын 1. 9 цаг 56 минут

ner arai l sur uu? kk

202.21.109.113Зочин   • 10 сарын 31. 13 цаг 16 минут

surtei nertei hog we

Шинэ мэдээ

FIFA: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшигчид33 минут 18 секундын өмнөЭМЯ: Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Орхонд 4, Дархан-Уул аймагт 2 тохиолдол илэрсэн42 минут 12 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ58 минут 11 секундын өмнөЭнэтхэг Хятадын PUBG Mobile зэрэг 40 гаруй аппликэйшныг хориглов1 цаг 12 минутын өмнөBTS хамтлаг Грэммийн шагналд нэр дэвшсэн анхны "к-pop" хамтлаг боллоо1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр бүх нийтийн амралтын өдөр1 цаг 44 минутын өмнөКОВИД-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ1 цаг 57 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний бэлэн байдлын зэрэгт хяналт тавив2 цаг 10 минутын өмнөЗ.Төмөртөөмөө: Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна2 цаг 22 минутын өмнөБаянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ2 цаг 32 минутын өмнөХот болон орон нутагт гацсан иргэдийг буцаах түр журам БҮРЭН ЭХЭЭРЭЭ2 цаг 42 минутын өмнөОрон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ2 цаг 52 минутын өмнөАнхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байна3 цаг 2 минутын өмнөУлаанбаатарт 10 хэм хүйтэн байна3 цаг 12 минутын өмнөДомогт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгсчээ11 сар 26. 1:51УОК: Улаанбаатар, орон нутагт гацсан иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс буцаана11 сар 25. 17:19Хүнсний дэлгүүрт амталгаа хийхгүй байхыг анхааруулъя!11 сар 25. 16:45ВИДЕО: Ютагийн цөлөөс үл мэдэгдэх металл багана олджээ11 сар 25. 16:25SOS: Цагдаагийн алба хаагч өсвөр насны ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ11 сар 25. 16:15Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана11 сар 25. 15:51Цар тахлын үед ААН-үүд хэрхэн ажиллаж байна вэ?11 сар 25. 15:20Гена матар болон Чебурашкатай зоосон мөнгө гарчээ11 сар 25. 15:15Төрийн өмчит компанийн захирлууд 200 саяаар авсан машиныг тавхан саяар хувьдаа авч байна11 сар 25. 15:02Хадгаламжийн хүүг бууруулах нь зөв, буруу11 сар 25. 14:55УОК хуралдаж байна11 сар 25. 14:46Коронавирусний халдварт өвчний хамгийн аюултай шинж тэмдгийг хэлжээ11 сар 25. 14:02Сайжруулсан түлш тараах ажил үргэлжилж байна11 сар 25. 13:50"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 159 сая төгрөгөөр алтан чимэглэл бүхий ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ11 сар 25. 13:38Хөл хорио зөрчсөн хүмүүсийг гудамж талбайд дайчилъя11 сар 25. 13:14"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян" эхэллээ11 сар 25. 13:06
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.