Дуучин Д.Отгонжаргал "Хун галуу" нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийхээр болжээ.
Түүний энэ удаагийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан, "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, "UB DRUMS" бөмбөрийн хамтлаг, "Салхи" хамтлаг, бүжгийн "UB dance" хамтлаг оролцох аж.
Дуучин бүсгүй тус тоглолтдоо сүүлийн үед хит болсон дуунуудаас эгшиглүүлэхээс гадна шинэ бүтээлээ ч сонгосон гэнэ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
uvchin zovlon ihtei bhad ene odoo bas olniig tsugluulahnu
saihan busgui duuchin shuu
Togloltoo mongol duugaar nerlej bolsongui yu