2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 20:00 цагийн орчимд Холбооны нийслэл Вена хотын төвийн дүүрэгт байрлалтай сүмийн ойролцоо дэлбэрэлт, буудалцаан болж олон хүн бэртэж, нас барсан ноцтой халдлага болов.
Тиймээс хотын төвөөр зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байгаа тул Вена хотод оршин суудаг Монгол иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Буудалцаан болсонтой холбоотойгоор автобус, метроны буудлаас хол байх, халдлагатай холбоотой зураг видео шэйр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Холбооны нийслэл гэж дээ Австри улсын гэж бичээч