2020 оны 11-р сарын 4
9 цаг 00 минут

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

       Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл өнөөдөр /2020.11.03/ хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг гаргалаа.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРАНД
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмын дагуу Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалтыг явуулна.

Сонирхсон иргэн МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан журмын дагуу холбогдох материалаа бүрдүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн байр, Үндэсний Зөвлөлд битүүмжлэн ирүүлнэ үү.

Журмыг  өдөр тутмын дөрвөөс доошгүй сонинд нийтлэн,  МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын нүүр хуудсанд байршуулах болно.

Тодруулах зүйлийг Үндэсний Зөвлөлийн ажлын албаны 11-311821 утсаар лавлана уу.


МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.

Үүнд:

  • ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
  • ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
  • ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачлагатай ажиллах чадвартай байх,
  • Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
  • Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
  • Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТийг удирдахад харшлахгүй байх, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай байх
  • МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч нь бусад радио, телевизийн эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч этгээд бус байх

Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур

  • Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Ял шийтгэлгүй байх,
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
  • Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
  • НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
  • ОНРТийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
  • “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,

Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг хоёр хувь
  • Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • ОНРТийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
  • Гурван үеийн намтар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
  • Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл
  • Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцогч бүрдүүлэх материалыг битүүмжилсэн байна.

Тав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, томилох

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас 14 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана.
  • Ерөнхий захиралд нэр дэвшигчийн материалыг сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан хугацаанд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга битүүмжлэлтэйгээр хүлээн авна.
  • Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш 14 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа 14 дэх өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно.
  • Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг бүртгэн авч, энэхүү журмын дагуу шаардлага хангасан материалыг Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
  • Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой Үндэсний Зөвлөл танилцах ярилцлага хийнэ.
  • Ерөнхий захиралд нэр дэвшигч нэг бүрт Үндэсний Зөвлөлийн гишүүд үнэлгээ өгч, хамгийн их оноо бүхий 2 нэр дэвшигчийг Ерөнхий захирлыг сонгох нууц санал хураалтад оруулна.
  • ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.153Зочин   • 2020, 11 сарын 5. 0 цаг 30 минут

Хоер тэнэгииг тавиад юу бодож суухав харин монгол инженер золжаргал драмын наранбаатар монгол тв н ерөнхии найруулагч даваадорж нар шиг хүмүүсл өөрчилнө

203.98.77.49зочин   • 2020, 11 сарын 4. 10 цаг 21 минут

Шалгаруулалт явуулаад хэрэггүй дээ наад суудалд чинь Бурхан гуай л тэнцэнэ.Хувьчлах хэрэгтэй

103.26.193.26Galaa   • 2020, 11 сарын 4. 9 цаг 59 минут

Badam sambuu.Zoljargal 2.n negiig taviaa

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.